NBA All Star: Көрри, Бүүкер нар дахин түрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

NBA All Star: Көрри, Бүүкер нар дахин түрүүлж чадах уу?

NBA All Star: Көрри, Бүүкер нар дахин түрүүлж чадах уу?

NBA-ийн 2020-2021 оны улирлын “Бүх оддын тоглолт” ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр Аталанта хотод зохион байгуулагдана. Саяхан “Бүх оддын тоглолт”-д оролцох тамирчдын нэрс тодорсон бол өнөөдөр/2021.03.03/ тус тоглолтын завсарлагааны үеэр явагдах гурван онооны шидэлт, цагираган дээрээс довтлох, ур чадварын тэмцээнүүдэд оролцох тамирчдын нэрс ил боллоо.

“Taco Bell”-ийн нэрэмжит ур чадварын тэмцээнд оролцох тамирчид:

  • Роберт Ковингтон (Портланд Трэйл Блэйзерс)
  • Лука Дончич (Даллас Маверикс)
  • Крис Пол (Финикс Санс)
  • Жулиус Рэндл (Нью-Йорк Никс)
  • Домантас Сабонис (Индиана Пэйсерс)
  • Никола Вучевич (Орландо Мэжик)

Крис Пол ийнхүү тав дахь удаагаа оролцохоор сонгогдож байна. Тэрбээр өмнө 2006, 2007, 2008, 2011 онуудад оролцож байсан ч түрүүлж чадаагүй юм.

“Mountain  Dew”-ийн нэрэмжит гурван онооны тэмцээнд оролцох тамирчид:

  • Дэвин Бүүкер (Финикс Санс)
  • Жэйлон Браун (Бостон Селтикс)
  • Стефен Көрри (Голден Стэйт Уорриорс)
  • Зак Лавине (Чикаго Буллс)
  • Донован Митчелл (Юта Жазз)
  • Жэйсон Тэтум (Бостон Селтикс)

Дэвин Бүүкер, Стефен Көрри нар өмнө нь тус бүр нэг удаа энэхүү тэмцээний аваргаар тодорч байсан билээ. Тэд дахин аварга авч чадах болов уу эсвэл шинэ аварга төрөх үү.

“AT&T”-ийн нэрэмжит цагираган дээрээс довтлох тэмцээнд оролцох тамирчид:

  • Кассиус Стэнли (Индиана Пэйсерс)
  • Оби Топпин (Нью-Йорк Никс)
  • Анферни Симонс (Портланд Трэйл Блэйзерс)

Энэ жилийн цагираган дээрээс довтлох тэмцээнд гурван залуу өрсөлдөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж