ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ | News.MN

ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

COVID-19

ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.03) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-2021 оны гуравдугаар сарын 02-нд нийт 17529  сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 2187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 2513 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3032  болж, 2360 хүн буюу 78 хувь нь эдгэрсэн.

Шинээр халдвар авсан 32 хүний 23 нь ажиглан тусгаарлалтад байсан бол найм нь "Нэг  хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илрүүлсэн хавьтлуудаас өвчлөл бүртгэгдсэн. Харин нэг хүний халдварын эх уурхайг тодруулж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал, Баянзүрх 14, Сүхбаатарт нэг, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт 13 тохиолдол бүртгэгдсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 657 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 57, хөнгөн 591 хүн эмчлэгдэж байна. Иргэд олон хүнтэй газар, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ зай барьж, амны хаалтыг сайтар зүүх хэрэгтэй байна.

“E-MONGOLIA.MN ТӨРИЙН НЭГДСЭН СИСТЕМЭЭС ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХЭВЛЭН АВАХ БОЛОМЖТОЙ”

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Өнөөдрийн байдлаар 11120 хүн буюу эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа мэргэжлийн болон бусад салбарын хүмүүсийг вакцинд хамруулж байна. Одоогийн байдлаар вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд вакцины дараах түгээмэл илрэх ёстой хариу урвалууд илэрсэн. Бид тандалтыг хийж байна. Уг тандалтаар халуурах, толгой өвдөх, бие арзайх, тарьсан хэсэгт хөндүүрлэх, томуугийн шинжтэй ижил шинж тэмдэг 1-2 хоногийн хугацаанд илэрч байна. Ноцтой урвал, хүндрэл бүртгэгдээгүй. Вакцинд хамруулж буй иргэдийг дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэж, нэгдсэн сан үүсгэх ажлыг улсын хэмжээнд хийж байна. Энэ систем нь E-Mongolia.mn төрийн нэгдсэн системтэй холбогдсон бөгөөд иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээгээ энэ системээс хэвлэн авах боломжийг бүрдүүлсэн. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 193 ЭМЧ, АЖИЛТАН ХАЛДВАР АВСАН”

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Онцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг хэр хугацаанд вакцинжуулалтад хамруулж дуусах вэ?  

О.Дашпагма:

-Бид эхний ээлжийн вакцинд нийслэл хотод халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн ажилчдыг хамруулж байгаа. Одоо бол энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, энэ долоо хоногоос эхлэн зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулалтад хамруулна.

-Вакцинжуулалтын явц хэт удааширч байгаа учраас вакцин хийх цэгийн тоог нэмэх боломжтой юу?

-Монгол Улс эхний ээлжийн 150 мянган тун вакциныг хүлээн авсан. Үүний дагуу төлөвлөлтийн дагуу вакцинжуулалтыг хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төв дээр үндсэн тусламж үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа учраас эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулалтын цэгийг байгуулсан. Бид эмчийн үзлэгт хамруулж, тодорхой хугацаанд вакцин хийлгэсэн хүмүүсээ ажиглаж байгаа учраас өдөрт 1000 гаруй хүн хамрагдаж байна. Цаашдаа бид дархлаажуулалтын нэгжүүдийг өргөтгөөд явна. Бид вакцины хангалттай холбоотойгоор эрэмбэлэлтийг хийж байгаа. Бид одоо байгаа 150 мянган тун вакцинаар 75 мянган хүнийг хоёр удаагийн тунгаар дархлаажуулна.

-Хөдөө орон нутаг руу сургуульдаа сурахаар явах бага насны хүүхдүүд заавал PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?

Ж.Байгалмаа:

-Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр журмаар зохицуулж байгаа. Уг журамд нэг гэр бүлээс нэг хүн шинжилгээ өгсөн бол хүүхэд шинжилгээ өгөх шаардлагагүй.

-Вакцинжуулалтын хэдэн цэг дээр хэчнээн эмч мэргэжилтэн ажиллаж байна вэ?

-Дүүргийн эрүүл мэндийн төвийн 22 нэгжид 31 баг 220 гаруй эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн лавлагаа төвүүд дээр дархлаажуулалтын цэгүүдийг нээж, 10 гаруй багийн 80 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Улаанбаатарт нийтдээ 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид төлөвлөлтийнхөө дагуу бусад эмч мэргэжилтнээс судалгаа авчихсан, бэлэн байдалд байгаа. “Нэг хаалга –Нэг шинжилгээ” үйл ажиллагаагаар нийт 219 хүнийг илрүүлж, тусгаарласан учраас үр дүнтэй ажил болж байна.

-Халдвар аваад эдгэрсэн хүн гэртээ гараад нас барсан гэх мэдээлэл үнэн үү?

-Covid-19-ийн халдвартай, биеийн байдал нэн хүнд эмчлэгдэж байсан өвчтөн маань эдгэрч, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү уушгины хавсарсан оноштойгоор шилжсэн. Тухайн иргэн эмчилгээгээ хийлгээд, гэртээ гарсан байсан. Нас барсан талаарх мэдээллийг мэдэхгүй байна.

-Эрүүл мэндийн салбарын хэчнээн эмч, ажилчид халдвар авсан бэ?

-Эрүүл мэндийн ажилчид халдвар авсан тохиолдол хоёрдугаар сарын 27-ны мэдээгээр 193 болсон. Тандалтыг идэвхтэй хийж байна. Энэ тоог олон улсынхтай харьцуулахад харьцангуй бага байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-03-03 66.181.191.31

Энэ олон шоу тоглолтоо болиул халдвар тарна шүү Увс Завханд гарчихлаа Амарсайхан чи шоу тоглолтын зөшөөрөл өгснөөрөө хариуцлага хүлээнэ шүү юун маск зай барих харагдаач дагаж орилоод шүлсээ үсэргэнэ чи ёр нь юу хж бгаан н**ш гэж

Avatar

Зочин 2021-03-03 202.21.103.10

ийм худлаа мэдээлэл өгөхөө болиул яасан ийм бэ

Avatar

zochin 2021-03-03 150.129.143.30

ХӨСҮТ-ийн албаны шинэ дарга мэрэгжлийн бус хүн юм уу? Мэдээлэлийг өөрийн болгоогүй, цэгцтэй ойлгомжтой ярих чадвар их муу, мэдээлэлийн зорилгыг ойлгохгүй юм. Мэдээлэл нь тодорхой бус байсаар байхад алдаагаа огт засахгүй байна. Халдварт өвчнөөс иргэдийг сэрэмжлүүлэн урьдчилан сэргийлэх гэж байгаа бол аль дүүргийн хорооноос, аль худалдааны төвүүдээс шинэ халдвар илэрсэнийг тодорхой хэлэх хэрэгтэй байна. Ийм тодорхой бус ойлгомжгүй мэдээлэл өгөөд байвал халдвар тархсан хэвээр байна шүү дээ

Avatar

Зочин 2021-03-03 169.253.162.4

Yamar duurgiin yamar bair geed todorkhoi heldeg buur boliloo ug ni teriig ni medvel huluus ter haviar hesegtee zorchikhgui bas ter bairnii humuus ni magadgui ajildaa ochikh mun aild manaikhan ikh zochlomtgui humuust hereg boloh bizee. Nuuh shaardlag alga l bna shdee. Bas humuus iluu bolgoomjtoi handana shuu. Ene emegtei toim tudii um yarikh umaa.

Avatar

999999999 2021-03-03 202.131.230.162

Наад вакцинаа бушуухан тариачээ юугаа хүлээгээд байгаа юм бэ. 150,0 мянгыг бүгдийг нь хийгээч, 21 хоногийн хугацааны дотор дараагийн ээлжийн вакцин чинь ирнэ биздээ, тэрнээс нь 2 дахийг нь хийгээч эсвэл өөх вакцин ирэхгүй юмуу

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.205

Амбасэлмааг тэнэг авгай гэсээр байгаал гаргасан юм биш үү. Шинэ Албаны даргатай болгочлоо тэгээд бас болохгүй байна уу ямар маягтай оркууд вэ

Avatar

Зочин 2021-03-03 202.131.233.35

huviin companiar hiilgee.ted gyalalztal hurdan vakcinjuulalt hiichihne. udaan baina

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.190

undsen huulig reekt nimka hiihgul dee. neg muu butan pizdiskaa.

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.190

yaltan reket rezdib nimdorj temuujin hiisen huuramch undsen huuli. uugere mongol ulsiig deedmeh geed ularan temtsene ta buhen udahgui harnaa.

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.190

ardchilsan undsen huulig oorchilohig bid ardchlsan zaluu bulgem demjihguiu eehelh egsin. een shine undsen huuli bolbol zugeer eruugin huuli hezee undsen huulind eruugin zaalt hiij bailaa. tgeed bas shorngin horigdol hisen huuli.

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.190

50 mingan humuus e covid 19 sars 2 tusaad zarim emchilgee baagui baiganmaa.

Avatar

Зочин 2021-03-03 64.119.22.55

ЭМЯ-ны мэдээлэл маш тодорхойгүй болж байгаа нь үнэний талтай боллоо.Ялангуяа вакцинжуулалтын талаархи мэдээлэл ,төлөвлөлтийн дагуу,голомтот бүсэд ажиллаж байгаа хүмүүс хамарч байгаа гэж ярьсаар арваад хонолоо . Хэзээ тэр хүмүүст хийж дуусах,хэзээ иргэдэд хийж эхлэх,өдөрт вакцинд хамрагдаж байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлэх зэрэгт огт тодорхой хариулт алга. Нэг л юмаа олон хоног давтсаар байгаад огцорч одсон өмнөх УОКоос сургамж авахгүй байна да.вакцинжуулалт10 хоног нэг л янзаараа огт урагшлахгүй

Avatar

зочин 2021-03-03 64.119.23.60

эмч, эмнэлгийн ажилтнууд нь астразеникаг хийлгэхгүй дараагийн пфайзар, спутникийг хийлгэх гэж л худлаа удааширч байгаа бүз

Avatar

??? 2021-03-03 103.229.122.118

Эх үүсвэр тодорхойгүй халдварлагчид хаанаас, ямар байршлаас илэрсэн талаар тодорхой мэдээлээч ээ! Шинэ тохиолдлууд хаанаас илэрч байгааг хүмүүс мэдэж байж л тэр газруудаас зайлсхийж, сэргийлэх арга хэмжээ авна ш дээ. Юугий нь нуугаад байдаг юм бэ? Мэдээллийг зөвхөн дүүрэг, хороо төдийгүй гудамж байр, хотхон, хорооллоор нь тодорхой өгч байх хэрэгтэй байна. Тодорхой мэдээлэл, тов тодорхой мэдээлэл бол маск, зай барихаас дутуугүй ач холбогдолтой гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ?

Avatar

Зочин 2021-03-03 64.119.18.99

ЯГ. ҮНЭН !!!!

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.49

Нэг хүн нэг хаалга нь дуусаад 10 хонож байхад хүн илрэнэ ч гэж юу байхав. Энэ УОК, НОК ажилаа маш муу хийж байна. Өдөрт илэрч байгаа халдвартай хүний тоог харахад л тодорхой.

Avatar

Irgen 2021-03-03 66.181.191.223

100-гийн дотор нэмж чадахгүй хүн сэтгүүлчээ болиоч

Avatar

Анар 2021-03-03 122.201.21.246

23+8=31
Цаана нь 1 хүн хаанаас яаж илэрсэн тухай мэдээлэл дутуу байна шд. Сэтгүүлчид ер нь мэргэжлийн төвшинд ажиллахгүй байна шүү.

Avatar

Зочин 2021-03-03 66.181.187.20

Эх уурхай нь тодорхойгүй халдвар өдөр бүр нэмэгдээд лав л 10гарган боллоо Эдгээрийг тогтоож олсон юм болов уу.Ер мэдээлэхгүй юм.

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.91

Шадар сайд болон Онцгой байдлын комиссын ажил нээлттэй биш хаалттай болсон, өарсдөө ойлгомжтой гэж ярих боловч бүр ойлгомжгүй зохион байгуулалт муутай боллоо доо…..

Avatar

Зочин 2021-03-03 64.119.18.99

11 цагийн мэдээг шинэ 2 бүсгүй хийдэг болжээ: энэ 2 чинь маш муу мэдээлж байна шүү!! Сэтгүүлчдийн асуултанд ерөөс бүрэн хариулт өгөхгүй, зайлсхийгээд бөөрөнхийлөөд байх юм!! Муу Амбасэлмаагаа муулаад л байсан, гэтэл бүр долоо дордчихлоо!!!! Энэ хаанахын юун хүүхнүүд вэ?? Эд нарыгаа болиулаач!!

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.205

Тэнэг авгай гэсээр байгаал Шинэ албаны даргатай болцон байгаа юм биш үү

Avatar

Зочин 2021-03-03 202.55.188.39

Ariin haalganii 2 baih shig baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж