“Оюутолгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай сүүлийн саруудад яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгын мэдээлснээр, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” 2015 онд байгуулсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Өнөөдрийн байдлаар “Rio Tinto”-гийн тал менежментийн төлбөрийг бууруулж, гүйцэтгэлээс хамаарч тооцдог болгох, төслийн 34 хувьд ногдох Монголын талын санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцэж буй бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна.
2020 оны төгсгөлд Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьж, өнгөрсөн долоо хоногт тус компани 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлснээ мэдэгдсэн. Энэ долоо хоногт үлдсэн 400 гаруй тэрбум төгрөгийг төлөх хүлээлттэй байгаа юм. “Оюутолгой” ХХК татварын байгууллагаас ирүүлсэн татварын нэхэмжлэлийн дагуу төлбөрөө Монгол Улсын татварын ерөнхий хуульд заасны дагуу төлж эхэлсэн талаар Засгийн газраас мэдээлсэн. Харин “Оюутолгой” ХХК-иас татвар төлсөн нь татварын акт, шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал биш болохыг мэдэгдэв.
Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх, Олон улсын арбитрын шүүхэд татвартай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу үргэлжилж буй юм. Хэрвээ шүүхийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарвал татварт төлсөн мөнгийг Монголын талын зээлийн төлбөрт суутгаж болзошгүйг шинжээчид өгүүлж байна.
“Nikkei Asia” сэтгүүл энэ сарын 1-ний өдрийн дугаартаа "Оюутолгой"-н хөрөнгө оруулагч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани олон долоо хоног яриа хэлэлцээ хийсний дүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудлаар шинэ зохицуулалт хийхээр тохиролцоонд хүрсэн гэж мэдээлжээ.
Монгол Улс зэсийн гурав дахь том уурхайнхаа ногдол ашгийг 2032 оноос хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэвч “Рио Тинто” компаниас шинээр танилцуулсан ТЭЗҮ-ээр “Оюутолгой” төслийн зардал 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 6.8 тэрбум долларт хүрч, ногдол ашиг огт хүртэхгүй гэсэн тооцоо гаргасан. Үүнээс улбаалан Монгол Улсын Засгийн газар Дубайн гэрээг шаардлагатай бол цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэнийг тус нийтлэлд өгүүлжээ.
Мөн ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго “Nikkei Asia”-д “Талууд 2015 онд байгуулсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, шинээр гэрээ байгуулах талаар тохиролцож байна” хэмээн ярьсан байна. Тэрбээр шинэ гэрээ байгуулахыг аль аль тал дэмжиж буйг хэлээд, далд уурхайн зардал нэмэгдэж буй асуудлыг хэлэлцэх нь чухал болохыг тэмдэглэжээ.
Тус нийтлэлд, “Rio Tinto” уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дангаар санхүүжүүлж, Монгол Улсад уурхайн эзэмшиж буй хувиа санхүүжүүлэх зээл олгосон. Өнөөдрийн байдлаар бүх ашгаас гадна менежментийн болон зээлийн төлбөрийг “Оюутолгой”-н орлогоос авч буй. 2015 онд байгуулсан бүтээн байгуулалтын гэрээний дагуу Монгол Улс зээлээ бүрэн төлөгдөх хүртэл ногдол ашиг авахгүй хэдий ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авна" гэж бичжээ.
“Rio Tinto”-гийн Гүйцэтгэх захирал Я.Стаусхолм өнгөрсөн долоо хоногт “Nikkei”-д ярилцлага өгөхдөө “Оюутолгой”-н далд уурхайн зардал өссөн нь Жан-Себастьян Жакийг албан тушаалаа хүлээлгэн өгөхөд нөлөөлсөн. Түүний халааг нэгдүгээр сарын 1-нээс авсан Якоб Стаусхолм Монгол Улсын иргэн Б.Болдыг “Rio Tinto”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Б.Болд өөрийн багийг бүрдүүлж, Монголын Засгийн газартай хэлэлцээг эхлүүлсэн” гэж мэдээлсэн байна.
Б.Болд "Оюутолгой"-н бүтээн байгуулалт нь дэлхийн зах зээлд хэрэгцээт зэс нийлүүлэх инженерингийн гайхалтай ололт бөгөөд Монголын ард түмэнд үр өгөөжтэй бүтээн байгуулалт тул бид харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдлүүдийг олж чадна гэдэгт итгэлтэй хэвээр байна" гэж хэлжээ.
“Rio Tinto” 2013 оноос хойш менежментийн төлбөр болох 1.3 тэрбум ам.доллар цуглуулсан бол Монгол Улс тус группт 2.2 тэрбум ам.долларын өртэй хэвээр байна. “Rio Tinto” компани "Уурхайн төсөл Монголын Засгийн газарт жилд 300 сая орчим ам.долларын татвар төлдөг бөгөөд үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ордог" гэж мэдээлжээ.
зочин101 2021-03-03 64.119.17.235
зочин99 ийн сэтгэгдлийн үргэлжлэл нь зочин100 юм шүү
зочин100 2021-03-03 64.119.17.235
Дээрх нөхцлүүдийг үл зөвшөөрвөл роялтигоо 45 хувь гэж хэлж чадвал сая эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашна гэдэг үг билнэ дээ
Зочин99 2021-03-03 64.119.17.235
Эхлээд өөрийн газар доорхи баялгаа Үндэсний болон гадны нэр хүндтэй үнэлгээний багуудаар ҮНЭЛГЭЭ хийлгэх хэрэгтэй. Энэ нь хамгийн эхний алхам болно. Үүн дээрээс үндэслээд бид 34 хувиа зээлгүй авах эрхтэйг баримтжуулах гол нөхцөл нь болно. Дараа нь Менежментийн зардлыг зайлшгүй гарах ёстой зардал нэг бүрээр нь жагсаагаад яаж санхүүжүүлэхээ ярих. Дараа нь Оюу толгой монголын ААН юм бол Монолдоо бүх орлого зарлага нь монголын банкуудаар хийгдэх нөхцлийг гарцаагүй байдлаар тавина.
Зочин 2021-03-03 66.181.161.39
Mongol uls yagaad asar ih unet baylgaa ugch bj ur zeelt bdgiin umhii evrei rotshieldiin hulgaich nar mongolchuud der tsever toglolt hij bnadaa daamnii esreg shatar nuuj bna uls guren tiv delhiig hamarsan asar tom nuuts ediin zasgiin zah zeeliig atgaj bgaa hulgaich nariin tactic bol ehleed yduu buurai ornii erh barigch nart ni avilgal ugch amiig taglaad daraa ni baylgiig ni tsulmuj ezemshdeg ene arga ni heden zuun jil heregjeed irsen nuuts jor ni avilgiin hergiig ni hurdan olon ulsiin shuuhed ug
эх орныхоо төлөө шаналагч нарын нэг-иргэн 2021-03-03 98.248.172.123
Австралийн баялгаас манай улс олборлолцох болчихоод тэгээд Рио-гоос 34% хөрөнгө оруулалтын зээл аваад хувьцаа эзэмших болоод тэр тухайгаа яриад байна уу гээд бодоод үз дээ. Наадуул чинь юу гэж донгодох бол доо харах юмсан.
эх орныхоо төлөө шаналагч нарын нэг-иргэн 2021-03-03 98.248.172.123
Манай улс өөрийнхөө баялгийг ашиглахдаа зээлээр хөрөнгө оруулна гэж юу яриад байнаа. Манайх баялгаа олборлуулах гэж байгаа шүү дээ. Үүнийг тайллбарлаад өгөөч. Одоо гэрээг шинэчлэнэ гэж ярьчихаад дахиад л зээлийн хүү яриад уналаа. Боль л доо.
bayanjargal genden 2021-03-03 69.251.251.84
одоо л доромжлол басамжилал чини жинэхэнэ утгаараа ирнэ ер ни тэгээд энэ бүхэн тэдний тооцсон тооцоололооор явж байгаа шдээ рио тинто юу ч буруу хиийгээгүй бүгд урдчилаад төлөвлөсөн төлөвлөөгөөний дагуу яваа арбитрт хэн ялах дараа нь яах вэ дубайг өөрчилөх бүгд урдчилаад бодсон татвар төлөх үү төлөхгүй юу бүгд . ажилын хэсгийн ахлагч дүү өхин чи хөнгөн байна ямар ч ярилцлага энэ тэр битгий өгөөч урдчилаад ингээд тэгээд санал нэгдэв энэ тэр гэж битгий яриач …..
Оном 2021-03-03 66.181.176.51
Хүмүүс ер нь сайн ойлголттой болсон бна. Ийм байдалд хүрсэн шалтгаан нь 1) 1997 оны ашигт малтмалын хууль, хайгуул хий, хийгээд олохын бол баялаг чинийх болно, ийм хууль хийж, хайгуулын лицензийг хэн түрүүлж хүсэлт гаргасан нь авна, бөхчүүд оочерлодог, 1 хүн 200 гаран лицензи эзэмшиж байлаа, лицензээ зарна, оффшор дансанд мөнгө орно, монгол уурхайн эздийг бүртгэж баталгаажуулах ажил хийж блаа, монголд мөнгө харагдахгүй, 2) ОТ олдлоо, хэт том орд гэдгийг Фрийдландын презентациас ойлгов, 3) …
Оном 2021-03-03 66.181.176.51
3) ордыг хамтарч ашиглах, Фрийдланд үнэ хүргэж зарах аргаа хайна, жижиг чапак, монгол яахаа мэдэхгүй хэсэг бв, РИО орж ирэх боллоо, э/з-ийн а******н, жижиг орныг сэгсрэгч, тэд гэрээг хийж чадлаа, 4) МУ-ын ялагч нам ялагдсантайгаа хамтарч стандард бус засаг байгууллаа, 5) Баярцогт Швецарийн дансанд 1 сая $ мартсан төдийгүй ХОМ-д мэдүүлээгүй нь ил боллоо, 6) тэр дансаар 10 сая доллар орж гарчээ, 7) Баярцогт МУ-н нэртэй бизнесмэний мөнгө гэж мэдүүлэв, 8) Тэр нэртэй бизнесмен миний мөнгө гэж …
Onom 2021-03-03 66.181.176.51
8) Нэрт бизнесмен хэн байв? 9) тэр яагаад Баярцогттой хамтарсан гэж мэдүүлэг өгөв? 10) тэрийг хэн шалгаж тогтоов?
Зочин 2021-03-03 218.212.103.241
“Монгол Улс зэсийн гурав дахь том уурхайнхаа ногдол ашгийг 2032 оноос хүртэнэ гэсэн хүлээлттэй“ гэх!!! Ахиад 12 жил хүлээх юмуу, Рио-той тохиролцох тохиролцоо маань хүлээлт юмуу? Ийм тохиролцоо хийх ч шаардлагагүй, хүүхдэд цонхны цаанаас чихэр долоолгож байга биш. 😡 10 гаруй жил баялагаа ухуулж, гадагшаагаа зөөлгөлөө, Далд уурхай нь ашиглалтад орсон ч бас дахиад 12 жил эрдэнэсээ зөөлгөх нь. Мөн зээлийн хүү, дээрээс нь менежиентийн төлбөр гэээчид тэрбум тэрбум доллар төлнө. Бурхан минь
Зочин 2021-03-03 139.5.216.215
Шинэ хэлцэл огт шаардлагагүй. Авилгалын асуудал болон хууль зөрчсөн луйврын гэрээ гэсэн шалтгаанаар, бас татварын зөрчилөөр шалтаглан бүхэлд нь оюу толгой төсөлийг зогсоо. Тэгээд дахин сонгон шалгаруулалт зарлаж "20 мянган хувьсагчгүй", өргүй, 51%-ийн ноогдол ашиг аа яг л эхний өдрөөс хүртэж эхлэх, цахилгаан станцын бүтээн байгуулалттай., усны төлбөр өндөр дахин ашиглалттай, Монголын банкаар хөрөнгө нь эргэлдэх, Монгол хэл дээр хийгдэж Монгол улсын хуулиар хянагдах цоо шинэ гэрээг байгуул
Архангайхүү 2021-03-03 64.119.25.49
Энэ луйврыг ойлгохын тулд ямар ч мэргэжил мэдлэг хэрэггүй ! Ямар ч тэнэг байсан, ийм гэрээ хийхгүй ! Маргаад байх асуудал алга. 34 хувийг нь буцаагаад, өнөөдрийг хүртэл хугацаанд олборлосон болон цаашид олборлох нийт бүтээгдхүүнээс нь хамгийн багадаа 20 хувиар нь нөөцийн төлбөр тооцон төлүүлээд явах хэрэгтэй ! Бусад хуулийн дагуу авах татвар, төлбөрүүдийг бас авах хэрэгтэй !
Зочин 2021-03-03 202.9.46.72
Монгол Rio Tinto дээр очоод надад Оюу Толгой байна хоёулаа хамт ухаад баян болъё 34 хувь нь минийх шүү гэжээ
Rio Tinto тэгвэл ухах мөнгөний 34 хувийг чи гаргах хэрэгтэй байхгүй бол надаас хүүтэй зээл гэжээ
Монгол тэгье тэгье гээд гэрээ байгуулав.
тэгээд 2039 он болоход Оюу Толгойг ухаад дуусав , зээлсэн мөнгөний өр 22 тэрбум доллар болжээ
үхэр Монгол бодож байна Оюу Толгойн баялаг байхгүй ,байгалиа сүйтгэсэн , гүний усаа ашиглаад дууссан 22 тэрбум долларын өрөө яаж төлнө дөө
Зочин 2021-03-03 202.9.46.72
тэнэг Иван еврейгээс мөнгө зээлэхээр очжээ.
надад нэг рубль зээлдүүлээч. .
-Болж байна, гэхдээ чи сарын дараа хоёр болгож өгнө шүү барьцаа хэрэгтэй,
-Надад сүх байна.
Ингээд еврей сүхийг нь авч нэг рубль өглөө. Тэгснээ
-Хүүе Иван чи сарын дараа хоёр рубль өгнө гэдэг хэцүү байгаа биз.
нэгийг нь Одоо төлчих. Дараа нь ганц рубль л өгнө биз.
-Нээрээ тэгье, тэнэг Иван гарч явахдаа бодож байна. “Надад мөнгө байгаагүй, одоо ч байхгүй. Сүхтэй байсан, одоо байхгүй , за яах вэ юутай ч бүх зүйл ё
Зочин 2021-03-03 172.58.143.35
Avilgalaar luivriin geree baiguulsaniig saijruulah tuhai yarih ni buruu yum! Shineer geree baiguulah esvel bur tsutslah heregtei!
Зочин 2021-03-03 202.21.108.29
Өрөвдөлтэй ч гэх юмуу, арчаагүй ч гэх юмуу чааваас даа. Эзэн нь ингэж ч доошоо орох гэж.
Гадны доншуур наймаачидад Авдар аа ухуулж байж юун зээл, юун хуу вэ?!? 2021-03-03 122.201.22.9
Манай баялгийг ухаж байж юун зээл, юун хүү вэ? Харин бид дийлэнх хувиа аваал, хөрөнгө оруулалтыг нь Рио 100% дангаар хариуцах. естой. 2000 оноос хойших авилгалыг нь ил болгоод хөөж гаргахад бид ямар ч шүүхийн өмнө хариуцлага хүлээхгүй. Африкийн 2 ч улсаас авилга өгсөн, авсан 2 нь ил болоод хөөгдөж гарч байсаныг судлаач.
Зочин 2021-03-03 192.82.78.19
Одоо УИХ н 57-р тогтоолын дагуу 51 % г авахаар Рио Тинто г шахах хэрэгтэй Рио Тинто ОТ хчтадад зарах юм уу хаяар гарах буюу нөөцөнд тавиад гарна аа нэг байхгүй ээ
Баялагийн эзэн бж арчаагүй л бна даа 2021-03-03 202.55.188.107
👎👎👎👎👎👎👎👎👎
Зочин 2021-03-03 202.179.21.196
Оюутолгойн гэрээ гэж энэ утгагүй балай гэрээг баяр баярцогт сайханбилэг мэтиин авилагчид хииж хожмын өр төлбөрииг монголын ард түмэн баялагаа зүгээр өгөөд ч өртэй хоцрохоор болчихоод байлаа Харин Хүрэлсүх Оюунэрдэниин засгын газрын хүчин чармайлтаар ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж магадгүй байнаӨмнөх засгын газрууд өдөр бүр өчнөан сая долларын өрөнд ороод 10жил болоход юу ч хиигээгүй харинч улам л муутгасаар байсан Нэгэнт гэрээ байгуулчихсан болохоор хамаагүй муйхараар үзвэл өөрсдөө буруудна
Зочин 2021-03-03 202.9.40.205
Баялгийн эзэн Эзэн шиг л байх хэрэгтэй. Монголд ашиггүй бол заавал ашиглах гэж зүтгэх шаардлагагүй. Татвар бол ашиг биш.
Зочин 2021-03-03 202.9.46.92
Энэ саяны татварт төлөхийг зөшөөрсөн мөнгөөр нь өрнөөсөө хугасалж болохгүйн байхдаа?
Зоочин 2021-03-03 66.181.161.4
Монголын газрын доорхи баялгийг ашиглаж байгаа мөртлөө Риотой хамт гуравдагч орны баялаг ашиглаж байгаа юм шиг гэрээ хийсэн нь гайхмаар. Бусад орнуудын сайн туршлага зөндөө бн. Одоо Рио жаахан буулт хийсэн болж хэдэн ₮ өгчихөөд үндсэн гэрээний нөхцөлөө хадгалж үлдэхийг зорьж байх шиг бн. Яг манай сайдууд давхар дээлээ тайльж өгчихөөд арга хэмжээ авхуулсан болж үлддэг шиг
Зочин 2021-03-03 103.26.195.164
Баялгийн эзэн нь байж гуйлгачин царайлчих юм аа.
onom 2021-03-03 119.40.98.106
ОТ дээр 4 асуудал бий. 1) 34 хувийг нэгэнт авчихсан. Одоо бол хүү-г буулгах асуудал бий. Өөр асуудал байж таарахгүй, ялангуяа, тэр буцаах тухай асуудал огт байж болохгүй. Мөнгөө төлж авчаад татвар нэмэх барьцаанд өгч таарахгүй шүү. ЗГ зөв явж байна гэж ойлгож байна. Хүүг 1-2%-д авчир. Хамтрагчаа хүүлж болохгүй, өөрсдөө тэндээр ямар хувиарь авснаараа л өг л дөө. юун горгор юм. 2) роялти-г доод тал нь 12% чадвал 20% болго, үүн дээр өөр яриа байж болохгүй, 3) ОТ монголын компани мөн бол …
ОНОМ 2021-03-03 119.40.98.106
ОТ монголын компани мөн юм бол монголд дансаа байршуул, монголын татвартай шудрага хамтарч ажил, 3) тэр менемежентийн зардал гэдэг хөгийн луйвраа дэлхийн жишгээр болго. Ийм л 4 асуудал байншд.
Зочин 2021-03-03 202.179.26.185
670 сая доллар зээлээд огт төлбөр төлөхгүй 2,2 тэрбум болгочих гэж.одоо тэгээд бас нэг ч төгрөг төлөхгүй 22 тэрбумын өрөнд оруулах ямар улсын бодлого вэ. уг нь хүүкийн ЗГ идчихдэггүй бол ЭТТ жилд 1 тэрбум долларын ашигтай ажилладаг юм ш дээ. 2_3 жилд л төлчих боломжтой, 3 жил гүрийгээд идэж уулгүй байж байгаад өргүй 50 жил ашгаа авах уу засагт гарсан болгон нь идэж уугаад — тэрбумын өрөнд орох уу гэдэг сонголт шинэ ЕС ийн өмнө байна даа
ОНОМ 2021-03-03 119.40.98.106
Хэхэ… огт төлөхгүй явж байгаад 2.2 тэрбум болгосон гэж ярьж болохгүй. Манайх үүнийг баялгаараа тэр доор ухаж гаргаж байгаа баяжмалаараа төлөөд байгаа юм. Тэр нь төлөгдөөд байдаг учраас хүү нь үргэлж өсөж байхаар хүү өндөр, хүүгийн хүү төлдөг схем хийсэн байна тийм үү. Манайх зээлж авсан, буцааж баяжмалаараа төлнө гэхээр ингэж алж байгаа л байхгүй юу. 7.8% хувь хүүгийн хүү гэдэг ийм бизнесийн зээл дээр асар өндөр хүү. Дэлхий дээр ийм бизнесийн зээл 1-3 хувиас хэтрэхгүй.
Зочин 2021-03-03 203.91.115.51
Хоёрын хооронд шал пал гээд байж болохгүй.Тавих ёстой зарчмын асуудлаа л тавь.Хүлээж авахгүй цаарагалах,эргэлзэх бол зүгээр л гэрээг цуцал,манай газрын доорхи баялаг байдаг газраа байг,тэд оруулсан хөрөнгөө нэхнэ,хохь гэж хэл.Учир нь хэн луйварын гэрээ хий,дээдсүүлд /тухайн үеийн/ хахууль өг гэсэн юм.Замын үүдээр тэр хэдэн шар толгойтыг нь хөөгөөд гарга.Ил уурхайгаа юу ч гэсэн гаргаад наад 10000 ажилчдаа цалинжуулаад байж байтал арга олдоно.
Зочин 2021-03-03 150.129.143.50
34% өгөөд татвараа сайн аваад л болоо шүү дээ
Зочин 2021-03-03 124.158.69.220
Ард түмэн аашлаад байна сүүлд ашиглая гээд хаачихаа тэгхээр луйварчид хумсаа мэрнэ хэ хэ
Gandul 2021-03-03 176.10.99.200
ХүрэлсүК УИХ-ын гишүүн Төрийн ордны зүүн жигүүрийн 2 давхарт байрлах 26X тоотын давхар өрөөнүүдэд төрийн захиргааны ЭМЭГТЭЙ албан хаагч ажилтан "Мөнг…"-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалтууд үзүүлэхээ зогсооно уу? Ахын дүү гэсэн үг зальт яриа болон үйлдлээ болих хэрэгтэй. Одоо болно Хүрэлээ
Зочин 2021-03-03 49.0.141.65
Буулгаад яах юм, Хүүгүй болгох ч багадна. Өрийг шууд тэглэх хэрэгтэй. Алтаараа хөрөнгө оруулаа биз дээ.
Зочин 2021-03-03 203.91.115.50
Зээлийн хүү биш зээлийг төлж барагдуулах боломжийн талаар яагаад ярихгүй байна аа? Жишээ нь татварын актаар орж ирж буй 1 трилион төгрөгийг Риогоос авалгүй энэ 2.2 тэрбум долларын төлбөрт суутгуулж болно шүү дээ. Мөн өөр бусад эх үүсвэрээс орж ирэх орлогыг энэ зээлийн төлөлтөд төвлөрүүлж болно. Яагаад энэ талаар хэн ч юу ч ярихгүй байна аа? Зээлээ төлчихвөл байдал хамаагүй илүү гэрэлтэй болох гээд байгаа биз дээ? Улсад татвараар мөнгө орж ирлээ гээд баярлах юм алга. Луйварчид идээд л дуусгана.
Иргэн 2021-03-03 66.181.187.250
34 huvid mongol mungu tulj ogt bolihgui 66 huvia unegui ugch gazraa uhuulj baij yun zeel, tuunii hu buuruulah asuudal ve manai heleltsee hiijbga nuhduud anhaaraachee mungugui guilgachin ireed manai gazar nutgiig baritsaalj baahan mungu bosgood mongoliig urund oruylaaf suuh yum
Vieille Homme 2021-03-03 66.181.177.94
Та нар зээлийн хувийг бууруулна гэсэн политик бариад юунд ч хүрэхгүй. Сайхан малнууд болж хоцор. Бид зээл авахгүй, харин рояалтигаа л авна гээд сууж бай.
Зочин 2021-03-03 43.242.242.67
Монгол Rio Tinto дээр очиод надад Оюу Толгой байна хоёуулаа хамт ухаад баян болий 34 хувь нь минийх шүү гэжээ
Rio Tinto тэгвэл ухах мөнгөний 34 хувийг чи гаргах хэрэгтэй байхгүй бол надаас хүүтэй зээл гэжээ
Монгол тэгье тэгье гээд гэрээ байгуулав.
тэгээд 2039 он болоход Оюу Толгойг ухаад дуусч , зээлсэн мөнгөний өр 22 тэрбум доллар болжээ
үхэр Монгол бодож байна Оюу Толгойн баялаг байхгүй ,байгалаа сүйтгэсэн , гүний усаа ашиглаад дууссан 22 тэрбум долларын өрөө яаж төлөнө дөө
Зочин 2021-03-03 192.82.74.243
34 хувьд хөрөнгө оруулалт хийхгүйгээр эзэмших хэрэгтэй.
Зочин 2021-03-03 218.212.103.241
Mенежментийн зардалын аргачлал, хувь хэмжээ бууруулах, Монголын талд зээлийн хүү тооцохгүй, эсвэл эрс багасгах; борлуулалтын орлогыг Монголын банкаар авах гэх мэт
ЗОЧИН 2021-03-03 202.21.126.30
НОВШИЙН БОСОО ГАНБААГИЙН ХУДЛАА ЯРЬЖ ПОПОРЧ ТАРХИ УГААХ САЙХАН ДАЛИМ ҮҮСЖЭЭ.
Зочин 2021-03-03 103.111.68.3
Эргүү чамд л хуцах боломж гарчдээ.