Хот хоорондын нийтийн тээвэр өнөөдөр /2021.03.03/-өөс үйлчилгээнд гарч байгаа. Орон нутагт зорчиж буй иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээний хариу гарсан цагаас эхлэн 72 цагийг тооцох юм.
Үүнтэй холбоотойгоор хувийн эмнэлгүүдэд хийлгэсэн PCR шинжилгээний хариуг тооцохгүй, хотоос гаргахгүй байна гэх гомдол иргэдээс олон ирж байна. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Орон нутгийг зорьж байгаа иргэдийг 72 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Хотын шалган нэвтрүүлэх постууд дээр иргэдийн шинжилгээний хариуг шалгаж байгаа. Ингэхдээ eruul.gerege.mn-нд нэвтэрч, хаана хэзээ өгсөн шинжилгээ болохыг нь шалгаж байна. Одоогоор хувийн эмнэлгүүдээс зөвхөн “Интермед” эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу л тус сайтад шивэгдэж байгаа. Хэрэв тус сайтад нэвтрэхэд хариу нь харагдахгүй бол хотоос гаргах боломжгүй” гэлээ.
Харин “Интермед” эмнэлгээс энэ талаар тодруулахад “Манайх PCR шинжилгээ хийх зөвшөөрөл авсан. Манайд хийлгэсэн шинжилгээний хариу eruul.gerege.mn-нд шивэгдэж байгаа болохоор орон нутгийг зориход ямар нэгэн асуудал үүсэхгүй. Одоогоор манайд өдөрт 100-200 хүн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ хийлгэж байна” гэв. Тус эмнэлэгт PCR шинжилгээг 98 мянган төгрөгөөр хийж байгаа аж.
Р.ДУЛАМ
Намхайдорж 2021-03-03 66.181.161.35
Уг81083138
Зочин 2021-03-03 202.170.84.188
наад хувийн компани чинь ямар даварсан юм. зүгээр л программыг нь ашигласан байж болно. харин наад домэйн нэрээ http://www.119.mn дээрээ явуулаач. хачин Гэрэгэ ч гэх шиг бүхэл бүтэн улс байж…
Зочин 2021-03-03 66.181.161.69
Хүүхдүүд минь ээ. Олон наяд төгрөг ярихаасаа өмнө вакцинаа түргэлэхгүй бол залуус маань хэцүүдлээ шүү!! Архи ууж хэрүүл зодоон хийх нь олшроод ирвэл аргашүй л юм болно байхдаа.. Хурдан нэг юм бодно байгаа…
иргэн 2021-03-03 124.158.88.13
мөнгө олох юмаа хамгаас түрүүнд л амжуулах юм аа, ёстой нэг …
Зочин 2021-03-03 124.158.97.144
tsul mungnii ajil hiicheh ymdaa