“Шат” кино Америкийн “Cinequest” кино наадамд шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

“Шат” кино Америкийн “Cinequest” кино наадамд шалгарчээ

“Шат” кино Америкийн “Cinequest” кино наадамд шалгарчээ

Монголын “Шат” богино хэмжээний кино Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Cinequest” кино наадамд шалгарчээ. Уг бүтээлийг гуравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд онлайнаар танилцуулах гэнэ.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна – Бид авъяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монгол мэргэжлийн кино уран бүтээлчид хамтран 2019 онд бүтээсэн билээ. Тус кино нь 12 дахь удаагийн  "Улаанбаатар" олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд сонгогдож байсан удаатай.

Уг кинонд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгардаг тухай өгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээснээрээ онцлог юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж