Ил хаадын улсын түүхээр докторын зэрэг хамгаалав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ил хаадын улсын түүхээр докторын зэрэг хамгаалав

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Ил хаадын улсын түүхээр докторын зэрэг хамгаалав

Түүхч  Дануугийн Анхбаяр   өчигдөр /2016.04.11/ “Ил хаант улсын везирийн (шадар сайдын) тогтолцоо” сэдвээр Анкарагийн их сургуульд  түүхийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалав. Түүний бичсэн эрдмийн ажил нь 1256 оноос хойш 100 орчим жил оршин тогтносон Монголын Ил хаант улсын түүхийн судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан даацтай бүтээл болсныг эрдмийн зөвлөлийн гишүүд цохон тэмдэглэв.

Эрдмийн зэрэг хамгаалах хуралдааны дараа Д.Анхбаярт докторын өмсгөл өмсгөх ёслолд Монгол Улсын хоёрдох Ерөнхийлөгч, Анкарагийн их сургуулийн хүндэт доктор Н.Багабанди, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Б.Батхишиг нар оролцож, Анкарагийн их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, Д.Анхбаярын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, доктор, профессор Илхан Эрдэм, Гази их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор  Казим Яшар Копраман нарт  болон Эрдмийн зөвлөлийн гишүүдэд баяр хүргэн, эрдэмтэн багш, оюутан, залуучуудад хандаж үг хэлэв.

Түүхч Д.Анхбаяр сүүлийн гурван жилд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамны судалгааны багт орж ажиллан, Турк, Иран, Азербайжан дахь Монголын түүхтэй холбоотой дурсгалт газруудыг судалсан бөгөөд “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс”, “Ил хаадын замаар”, “Монгол, Туркийн харилцааны хөгжил” зэрэг номыг хамтран бичсэн юм.

А.АМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

battuvshin 2016-04-12 202.101.72.77

mash ih baharhaj baina

Egel 2016-04-12 103.229.122.211

Баяр хүргэе, энэ түүхийг маргаангүй мөнхөлсөн гавъяа болсон байна.

Зочин 2016-04-12 49.0.204.190

Түүхч Анхбаярт баяр хүргэж, цаашдынх нь эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Турк дэх МУ-ын Элчин сайдын яамны судалгааны багт орж, хамтран бичилцсэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” болон “Ил хаадын замаар” номуудыг уншсан. Үнэхээр сонирхолтой, баримт сэлт, зураг хөрөгтэй сайхан номнууд байна лээ. Манай Монгол улсын түүхийн олон эх сурвалж материал өнөөгийн Монголын нутаг дэвсгэрээс гадна, гадаадын улс орнууд, тухайлбал, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн- Алтан Ордны Улс, Цагаадайн Улс, Юан гүрэн, Ил Хаант Улсын нутаг дэвсгэрт хадгалагдан үлдсэн юм билээ. Тэдгээрийг судалж, олж илрүүлж монголынхоо түүхийг баяжуулж, баримтжуулж байгаа нь маш том буянтай үйлс шүү. Ийм эрдэмтэд улам олон болох болтугай. Түүний эрдэм судлалын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байсан ЭСЯ-ны хамт олонд бас талархал илэрхийлье.

Мгл 2016-04-12 103.26.195.25

Ил хаадын уеиин туух маш сонирхолтой, судалгаа ,орчуулгаа хулээж байгаа. Цаашдын судалгааны ажилд нь ондор амжилт хусье. Монголчууддаа сонирхолтой мэдээлэл огч байгаарай

Баяр хүргэе. 2016-04-12 103.9.91.214

Баяр хүргэе.Докторын ажлыгунших юмсан.Эсхүл ном болгож гаргахыг хүсье.Баярлалаа.

Баяр хүргэе. 2016-04-12 103.9.91.214

Баяр хүргэе.Докторын ажлыг унших юмсан.Эсхүл ном болгож хурдан гаргахыг хүсье.Баярлалаа.

Zochin 2016-04-12 122.201.26.171

1980 onii Zaluu hun gehed mundag bn shuu. Mongoliinhoo tuuhiig delhii dahind sain taniulaarai. Amjilt Anhaa

zochin 2016-04-12 103.23.51.1

Anxbayr guaid bayr xurgie!!!! Xaanaas doctoriin buteeltei tanilzaj boloxuu.Tengerleg yndesten academy.utas 98113559 dalaixaan