Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг өнөөдөр /2016.04.12/ танилцууллаа. Судалгаагаар ОСҮИ 4.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамруулсан гэж “Тэнхлэг зууч” ХХК-ийн судалгааны багийнхан мэдээллээ.
А.АМАР