Ихэнх нутгаар салхи шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар салхи шуургатай байна

2016 оны 04 дүгээр сарын 12-ны 09-21 цаг хүртэл

                                               Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

                                      2016 оны 04 дүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

                                                             агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 1-6 градус, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж