АТҮТ: PCR шинжилгээний хариу гарсны дараа тасалбар захиалах боломжтой | News.MN

АТҮТ: PCR шинжилгээний хариу гарсны дараа тасалбар захиалах боломжтой

АТҮТ: PCR шинжилгээний хариу гарсны дараа тасалбар захиалах боломжтой

АТҮТ: PCR шинжилгээний хариу гарсны дараа тасалбар захиалах боломжтой

Нийслэлээс хөдөө орон нутагт зорчиж буй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдлээ. Тодруулбал, хот хоорондын нийтийн тээвэр өнөөдөр /2021.03.03/-өөс үйлчилгээнд гарч эхлээд байна. Орон нутагт зорчиж буй иргэд 72 цагийн дотор PCR  шинжилгээ өгсөн байх ёстой. УОК-ын мэдээлснээр шинжилгээний хариу гарсан цагаас эхлэн 72 цагийг тооцох юм.

Ингэснээр орон нутагт зорчих билет цахимаар захиалах эрх нь үүснэ гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Тус төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга Б.Дуламсүрэн хэлэхдээ “PCR шинжилгээний хариу нь гарсан иргэн Автотээврийн үндэсний төвийн хаягаар тасалбараа захиална. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа ч тасалбарын үнэд өөрчлөлт байхгүй. Үнэ 35 мянган төгрөг. Бид тусгай үүргийн тээвэрлэлтийн үетэй адил нэг автобусанд 40 зорчигч тээвэрлэнэ. Урд эгнээг жолоочийг тусгаарлах байдлаар бэлдсэн.Өөрөөр хэлбэл, 45 хүний суудалтай автобус 40 хүний дүүргэлттэй зорчино. Иргэд шинжилгээний хариу гарсан даруйд билетээ захиалсан байх хэрэгтэй. Иргэдэд анхааруулахад PCR шинжилгээний хариу гарсны дараа билетээ захиалах хэрэгтэй.Хариу гараагүй байхад тасалбар захиалах боломжгүй. Мөн “Гэрэгэ” киоскоор тасалбар захиалж болно” гэлээ.

Нийслэлээс гарч буй иргэд нийтийн тээврээр зорчиж буй тохиолдолд зам дунд буудаллахгүй. Орон нутагтаа очсоны дараа гэрээр 7 хоног ажиглалтад байх юм.УОК-ын мэдээлснээр нийслэлээс гарч буй гэр бүлийн гишүүдийн нэг нь PCR шинжилгээ өгсөн бол бусад гишүүдээс нь шинжилгээний бичиг шаардахгүй юм. Харин орон нутагт цахимаар болон киоск машинаар тасалбар захиалах боломжгүй иргэд касст билет захиалах боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж