Дэлхий даяар төлөвлөсөн нүүрсний төслүүдээ зогсоохыг НҮБ уриалав

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар төлөвлөсөн нүүрсний төслүүдээ зогсоохыг НҮБ уриалав

Дэлхий даяар төлөвлөсөн нүүрсний төслүүдээ зогсоохыг НҮБ уриалав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд шинээр хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа нүүрсний бүх төслийг цуцлахыг PPCA (Powering Past Coal Alliance) байгууллагын дээд чуулганы нээлтэд оролцохдоо дэлхий нийтэд уриалжээ. Энэхүү байгууллага нь нүүрс шатааж эрчим хүч гаргах явдлыг зогсоох зорилготой олон улсын байгууллага юм.

Тэрбээр нүүрс шатааж эрчим хүч гаргах үйл явцыг “хорт зуршил” хэмээгээд эрчим хүчний салбар нүүрснээс ангижрах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах маш чухал алхам болохыг онцолсон байна. Түүнчлэн олон улсын хэмжээнд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ зогсоож, нүүрсний салбарын ажилтнуудыг өөр салбарт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхийг уриалжээ.

“PPCA” байгууллагыг 2017 онд Их Британи, Канадын Засгийн газрууд санаачлан байгуулж байсан бөгөөд өчигдөр тус байгууллагад Унгар, Уругвай улсууд гишүүнээр элссэн байна. Уг байгууллагын гишүүн орнууд 2030 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүрэн зогсоох, дэлхийн хэмжээнд нүүрсээр эрчим хүч гаргах явдлыг 80 хувиар бууруулах зорилготой ажилладаг. Тухайлбал, Их Британи улс 2024 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүрэн халах зорилт тавьжээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж