Хятад улс Шинжаан дахь олон зуун мянган уйгур болон бусад үндэстний цөөнхийг шинэ ажлын байранд шилжүүлэх нэрээр албадан хөдөлмөр эрхлүүлэх бодлого баримталж байгаа талаар “BBC” маш өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Харин Хятадын Засгийн газар алс баруун хязгаарын хүн ам зүйг өөрчлөхийг оролдож байгааг үгүйсгэж, тэднийг ийнхүү хүчээр өөр ажил хийлгэж байгаа нь орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой хэмээн мэдэгдэж байгаа юм. Шинжаан даяар сүүлийн жилүүдэд баригдсан дахин боловсрол олгох хуарангуудтай зэрэгцэн энэхүү бодлого нь үндэстний цөөнхүүдийн амьдралын хэв маяг, сэтгэлгээг өөрчлөх замаар уусгах зорилготой болохыг BBC онцолжээ.
BBC уг судалгааг цахим орчинд санамсаргүй түүврийн аргаар явуулсан судалгаа, Хятадын Коммунист Намын суртал ухуулгын тайлан, ярилцлага, Хятадад байрладаг томоохон үйлдвэрүүд дээр очиж үзсэний үндсэн дээр нэгтгэсэн байна.
Уйгур ажилчдыг Хятадад байрлах барууны томоохон брэндүүдийн үйлдвэрүүд дээр хүчээр ажиллуулж байна гэх асуудал аль хэдийн олон улсын анхаарлын төвд орсон. Хятадын Коммунист Намын өмчит мэдээллийн сувгаар цацагдсан видео сурвалжлагад тосгоны төвд хэсэг албан тушаалтнууд 4000 км-ийн зайд орших Аньхуй мужид ажлын байрны суртал ухуулга хийж байгааг харуулжээ. Бүтэн хоёр өдөр ингэж ухуулга хийхэд тосгоноос нэг ч хүн ажилд орохоор бүртгүүлээгүй тул Коммунист намын хүмүүс айлуудаар явж эхэлжээ. Энэ бол Шинжаан дахь уйгур, казах болон бусад үндэстний цөөнхийг гэрээс нь нэлээд хол зайтай үйлдвэрүүдэд албадан ажиллуулах кампанит ажил явуулж буйг харуулсан видео сурвалжлага, баримтат кино байв. Энэ видео 2017 онд хийгдэж байсан ч өнөөг хүртэл олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаагүй бөгөөд үүнээс хойш дээрх кампанит ажил улам боловсронгуй болж, эрчимжиж байгаа аж.
Видео сурвалжлагад Коммунист намын албан тушаалтан гэрт нь ирээд охин Бузайнапыг нь гэрээс нь хэдэн мянган километрийн зайд байрлах үйлдвэрт ажиллуулахыг санал болгоход аав нь дургүйцэж буйг бичжээ. Тэр аав “Явахыг хүсч байгаа өөр хүн байгаа байх. Бид энд амьдралаа аваад явж чадна. Бид одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна” хэмээн ярьж байв. Харин Коммунист намын хүмүүс 19 настай Бузайнапт хандаж “Хэрэв чи эндээ үлдвэл удахгүй хүнтэй сууж, хүүхэд гаргаад хэзээ ч энэ тосгоноосоо явж чадахгүй. Сайн бодоод үз дээ. Явсан нь дээр шүү дээ” хэмээн эцгийнх нь нүдэр дээр ятгаж байгаа нь бичигдсэн байна. Гэтэл Бузайнап охин Коммунист намынхан болон төрийн телевизийн камерын өмнөөс эгцэлж харж чадалгүй дальдчиж “Би явахгүй” хэмээн хариулав. Түүнийг ингэж хариулахад Коммунист намын албан тушаалтнууд түүнийг дарамталсан байдлаар харьцаж эхлэхэд тэр уйлж, “Бусад нь явбал би явна” хэмээн хариулж байгаа нь бичигдсэн байна.
Бузайнап болон түүнтэй адил байдлаар хүчээр "дайчлагдсан" үндэстний цөөнхүүд гэр бүл, соёл иргэншлээ орхин явж, эцэг эх нь нулимс цийлэгнүүлэн дараа хэзээ нэгэн өдөр уулзах ерөөл тавин үлдэж буйгаар баримтат кино дуусдаг.
Профессор Лаура Мерфи нь 2004-2005 оны хооронд Шинжаанд амьдарч байсан, Их Британийн Шеффилд Халламын их сургуулийн хүний эрх, орчин үеийн боолчлолын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Тэрбээр "Эдгээр иргэд сайн дураараа хөтөлбөрт хамрагдаж, үйлдвэрт ажилладаг хэмээн Хятадын Засгийн газар хэлдэг. Гэхдээ энэ бол сайн дурын үндсэн дээр бус эсэргүүцэх боломжгүй албадлагын тогтолцоон дээр үндэслэгддэг. Өнгөн дээрээ хүмүүсийг ядуурлаас гаргахын тулд ийм ажил өрнүүлж байна гэдэг боловч цаана нь тэдгээр хүмүүсийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх, айл өрхүүдийг тусгаарлах, хүн амыг тараах, хэл яриаг өөрчлөх эрмэлзэл байдаг” хэмээн ярьжээ.
BBC-ийн судалгаанд өгүүлснээр ийнхүү үндэсний цөөнхүүдийг өөр ажилд шилжүүлэхэд зөвхөн “сайн дурын үндсэн дээр”, “чөлөөтэй ирэх, буцах боломжтой” гэх мэт заалтууд цаасан дээр бичигдсэн байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй байна. Хотан мужийг л авч үзэхэд, энэ мужаас 250 мянган хүнийг ингэж өөр ажилд шилжүүлэх даалгаврыг Коммунист намын гишүүд авчээ. Энэ нь тус мужийн хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг гэсэн үг юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд ятгаж, болохгүй бол дарамтлах зарчмаар Коммунист намынхан ажилладаг аж.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-03-03 202.21.103.10
үмхий х***а нар тэрийгээ мэднээ
Зочин 2021-03-03 202.126.88.197
Си зиньпины ядуурлыг бууруулж ажилгүй хүн байхгүй гэж худал гөрсөний цаад санаа нь энэ.Уйгарчуудыг мал мэт тууж аваачиж боолын хөдөлмөр хийлгэдэг болсон.Энэ Хятадууд яасан хүнээ байсан адгийн шаарнууд, араатан вэ гэдэг нь Уйгарчуудад хийсэн геноцидээс мэдэгдэж байна
ШУУД ЗЭВСЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ УЙГАРУУД 2021-03-03 202.179.15.3
ЭНЭ УЙГАРУУД ХЯТАДИЙН ЭСРЭГ ЗЭВСЭГТ ТЭМЦЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ НЭГ ҮХЭХЭЭС ХОЁР ҮХЭХ БИШ.. ХЯТАДУУДИЙГ ДОРИГТОЛ ЗЭВСЭГТ ТЭМЦЭЛ ХИЙЖ БУСАД ҮНДЭСТЭНГҮҮДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ..ХЯТАДУУДТАЙ ӨӨРСДИЙХ НЬ АРГААР МАШ ХАРГИС ХЭРЦГИЙ ТЭМЦЭЛДЭЖ БАЙЖ Л УГСАА ҮНДЭСТЭНГЭЭРЭЭ ҮЛДНЭ ӨӨР АРГА БАЙХГҮЙГ УЙГАР ҮНДЭСТЭНГҮҮД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ..ЗЭВСГЭЛЭХ ЕРӨӨСӨӨ ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ ….ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРОХ
2022 2021-03-03 46.27.145.211
ярихад амархан миний хүү
Зочин 2021-03-03 66.181.189.225
Аймшигтай. Хятадыг байнга үлгэр дуурайлал болгож бичдэг хүмүүс энэ нийтлэлийг унших хэрэгтэй. Бүхэл бүтэн ард түмнийг ийм аймар тогтолцоонд орууллаа. АНУ ганцаараа л тэмцэж байх шиг байна. Бусад нь айж байгаа. Монгол бол мэдээж айж байгаа, хилээ хаахад л дууслаа.
Зочин 2021-03-03 71.196.204.28
Монголчуудыг ташуурын аргаар л ажиллуулахгүй бол залхуу худлаа ярьж суухаас өөр ажил алга. Хотынхон бол бүр ажилгүй. Хийдэг ажил нь гуйлга гуйх ,чадах чадахгүй нь хамаагүй дуучин болж од болох , лам бөө болж дөвчигнөх, ардчилал гэж орилон хашгирч улс төрч нэрийн дор хулгай луйвар хийх, бөгсөө худалдах, хов зөөж хошуугаа худалдах замаар амьдрах гэж оролдож байна. Энэ хандлагыг яаж өөочдөх юм бол. Ташуур л хэрэгтэй дээ.
Зочин 2021-03-03 66.181.189.225
хэн тэр шийтгэх эрх эдлэх юм бол доо. Чи арай биш биз? Олон хүн ташуурдах байх даа.
Зочин 2021-03-03 202.179.15.3
НААД ҮГЭЭ МАНДАА ХЭЛ ХҮРЭЛСҮГДЭЭ ХЭЛ ТЭД Л ХУЛГАЙЛАЖ БАЙНА а******н ХИЙЖ БАЙНА ТЭД Л ЗАЛХУУ ХОЙРОГ ТӨР БАРИХ ТОГЛООМД ЭРГҮҮТЭЖ БАЙНА МАГАДГҮЙ ЧАМ ШИГ ЭЛИЙ БАЛАЙ МАЛАНЦАРУУД БАЙХ ХАХА
Зочин 2021-03-03 124.158.97.144
tegwel 30 aad onii hemegduulelt ywagdaad ehlenedee hen ni ajil hiilgedeg tashuurddag daramtaldag zoddog ni boloh boloo zalhuu ajil hiidedggui hoguud ni iim ajil hiij ajillaj baigaa nehnee daramtalj tashuurdana daa
zochin 2021-03-03 202.131.251.130
zov sh dee. yagaad bolohgui gej. Olgiin hasguud harin eh nutagtaa harival iim hetsuu baidag, Mongold jargaj baigaa gedgee sain oilgoh heregtei.
Зочин 2021-03-03 192.82.67.80
udahgui hyataduud mongoliig ingeed suuj baih tsag ih oirhon irsen bga shuuu
Зочин 2021-03-03 202.179.15.10
Үр дүн нь ядуурал байхгүй болсон гэж зарласан ш дээ. Үнэн байх аа.
Зочин 2021-03-03 202.21.108.151
ЗА СОЛООТОЙ ЮМ БАЙНА
Зочин 2021-03-03 192.82.77.5
mongolchuudiig ingej l ajil hiilgej surgahgui bol hezee ch ork zangaa orhihgui
Зочин 2021-03-03 192.82.67.80
tiim shuu orosuud mongolchuudiig odoo l surgaj gaigu bolj bhd ardchilsan niigem baiguulna gd 50 jiliin buteen baiguulaltiig ugui hiisen
Зочин 2021-03-03 192.82.67.80
odoo tegeed ardchilsan niigem hunii erh gd soliorood uher shig ork zangaa gargaad l yvj bn
Зочин 2021-03-03 202.9.46.233
ЗӨВ.ШИНЖААНД ТОМ ГҮЗЭЭТЭЙ ХООСОН УЛС ТӨР ЯРЬСАН ЭРЧҮҮД ОЛОН БОЛСОНЫГ ТВ ГЭЭР ҮЗҮҮЛЖ БАЙСАН. ТЭДНИЙ ГҮЗЭЭГ НЬ БАГАСАГАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ.
Зочин 2021-03-03 64.119.20.96
Зөв!! Ер нь хүнийг хийх ажилтай л байлгахгүй бол ямар ч юм сэдэж , юунд ч уруу татагдаж мэдэхээр юм билээ! Сул чөлөөтэй муслим хүмүүс олон л байх юм бол бөмбөг зүүгээд дэлбэ үсрээд байдаг болсон энэ цаг үед ажлаар л дараад байх хэрэгтэй!!
Ner 2021-03-03 192.82.64.208
Hyataduud gej hugiin shaarnuud shuu.
Badarch taxar 2021-03-03 139.5.217.163
Hijaa sanaa kommunnist arga hoeor niileheer uigaruudig amitan bolgono odo yaaya gehew
Хамаг монгол 2021-03-03 66.181.161.44
Шинжаан уйгар өвөрмонгол төвд салан тусгаарлаасай.
,Зөв 2021-03-03 66.181.161.44
Zuw shdee