Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ | News.MN

Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ

COVID-19

Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ

Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ

Covid-19 цар тахлын аюул ард хоцроогүй ч вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж байна. Одоогоор дэлхийн 107 улс вакцинжуулалтаа эхлүүлж өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинд хамрагдаж байгаа аж. Үүнийг улсаар нь тооцвол нэг улсад өдөрт 65 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг.

Тухайлбал, БНСУ вакцинжуулалтаа эхлүүлснээс хойш дөрөв хоногт 21000 иргэн хамрагджээ. Тус улс ирэх есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулалтад хамруулна хэмээн үзжээ. Мөн Японд өнөөдрийн байдлаар 31000 хүн вакцинжуулалт хамрагджээ. Тус улс өнгөрсөн сарын 17-нд вакцинжуулалтаа эхлүүлжээ.

Улс орнууд өнөөдрийн байдлаар зургаан төрлийн /“Файзер”, “АстраЗенека”, “Модерна”, “Спутник V”, “Синофарм”, Johnson&Johnson/ вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа юм. Вакцин үйлдвэрлэгч улс орнууд иргэдээ олноор нь вакцинжуулалтад хамруулж байгаа бол импортлогч улс орнууд эхний ээлжид нэн шаардлагатай иргэдээ вакцинжуулалтад хамруулж буй.

Манай улсын хувьд Энэтхэг улсаас 150 мянган тун “Астразенека” вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Үүнээс хойш долоо хоногт 9531 албан хаагчдаа дархлаажуулаад байгаа юм. Энэ нь өдөрт дунджаар 1700 орчим хүн вакцинд хамрагдаж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Хэрэв энэ хурдаараа вакцинжуулалт үргэлжилбэл хүн амын 60 хувийг дархлаажуулахад ойрын 2-3 жил шаардлагатай гэх тооцоо ч байна.

Олон нийтийн зүгээс  дархлаажуулалтын явц удаашралтай байгааг шүүмжилж буй. Шалтгаан нь, эмчийн үзлэгт орох ёстойгоос вакцинжуулалт удаашралтай байна гэх тайлбарыг Халдварт өвчин судлалын үндэсний төв өгч байгаа юм. Тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг хамруулах бол энэ долоо хоногоос хариу арга хэмжээний багийн гишүүдийг хамруулж эхэлнэ. Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан гэвэл цар тахлын үед зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, заавал эмчийн үзлэгт орох шаардлагатай байдаг. Мөн вакцин хийлгэсэн хүмүүсээ 30 минут ажиглах заалттай байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна” гэсэн юм.

Гэтэл улс орнуудын жишээнээс хархад вакцинжуулалтад хоногт 65 мянга гаруй хүн хамрагдаж байхад манай улс хоногт 1700 иргэнээ вакцинд хамруулж байна. Уг нь манай улс дэлхийд дархлаажуулалтын арга хэмжээг сайн зохион байгуулдаг орны тоонд ордог болохыг Шадар сайд асан Я.Содбаатар хоёр сарын өмнө хэлж байсныг энд тодотгоё.

Түүний хэлснээр Монгол Улс дархлаажуулалтын дэд бүтэцтэй тул аймаг сум хороонд ч вакцинжуулалт зохион байгуулах боломжтой аж. Харин Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтыг эхний ээлжид нийслэлд зохион байгуулж байгааг өмнө нь мэдээлж байв. Эхний ээлжид дараах үе шаттайгаар зорилтот бүлгээ дархлаажуулах юм.

 

 

Нэн тэргүүнд эмч мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагдаж байгаа юм. Вакцины дараах хариу урвал эмч, эмнэлгийн ажилтнуудад хэрхэн нөлөөлж буй талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулав. Тус төв 1100 орчим эмч, ажилтнаа вакцинд хамруулахаар тооцсон байна. Өнөөдрийн байдлаар 580 нь вакцинд хамрагдсан бөгөөд хариу урвалын шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа гэнэ.

"ЭМЧ НАР СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД БЭЛТГЭГДСЭН ТУЛ ВАКЦИНЫ ДАРАА ЯМАР НЭГЭН АЙДАСГҮЙ БАЙНА"

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.ЭНХТӨР: 

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 1144 эмч ажилтан, 180 резидэнт эмчтэй.Бид эсрэг заалт ороогүй 1100 эмч ажилтнаа вакцинд хамруулахаар төлөвлөсөн.Тэдний 580 нь өнгөрсөн амралтын өдрүүдэд вакцинд хамрагдлаа.Төлөвлөгөө ёсоор энэ долоо хоногт багтаан үлдсэн 600 орчим эмч, ажилтнаа вакцинжуулалтад хамруулах юм.

Манай улс вакцинжуулалтыг зохион байгуулахдаа нэлээн болгоомжтой хандаж байгаа учраас вакцины дараа тухайн хүнийг 30 минут ажиглаж байгаа юм. Одоогоор Монголд вакцины дараа ноцтой хүндэрсэн тохиолдол гараагүй. Хариу урвалын шинж тэмдэг хөнгөн илэрч байна.

Манай эмнэлгийн тухайд, вакцинд хамрагдсан эмч, ажилчдад хариу урвалын шинж тэмдэг нь хөнгөн илэрсэн. Эмчийн хувьд ажилчдаа ирцээр нь харахад, вакцины дараа манай эмнэлгийн эмч, ажилтнууд ядрах, ажилдаа ирэхгүй байх тохиолдол гараагүй. Бүгд ажил үүргээ ердийн гүйцэтгэж байна.

Гэхдээ эмч нарын хувьд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн бол ажилтнууд сэтгэлзүйн хувьд хараахан бэлтгэгдээгүй  юм болов уу гэж харлаа. Үндэслэлгүй ярианд итгэх, айдас, түгшүүртэй болох нь ажиглагдагсан. Вакцины дараа халуурах, толгой өвдөх, булчин хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх нь дархлаа тогтож байна гэсэн үг. Үүнийг эмч нар мэдэж байгаа учраас сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байлаа.

Ер нь вакцинжуулалтыг зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангах ёстой, том зай талбай шаардлагатай. Иймд томоохон зай талбай хэрэгтэй учраас амралтын өдрүүдэд хоёр поликлиникээ чөлөөлж, вакцинжуулалт зохион байгуулж байна. Вакцины дараа эмч, эмнэлгийн ажилчдад вакцины  дараа хариу урвалын шинж тэмдэг хэрхэн нөлөөлж байгаа талаарх ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн төлөөллөөс тодруулав.

ВАКЦИНЫ ДАРАА ЯДАРЧ, ӨВДСӨНИЙ УЛМААС АЖИЛДАА ИРЭЭГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ

ЭХЭМҮТ-ийн эмч  н.ОТГОНЧИМЭГ: 

-Манай эмнэлгийн 580  эмч ажилтан өнгөрсөн амралтын өдрүүдэд вакцинжуулалтад хамрагдлаа. Вакцины дараах хариу урвалын шинж тэмдэг харьцангуй хөнгөн,24 цагийн дотор шинж тэмдэг арилсан.Тиймээс ядарч, толгой өвдөх зэргээр ажилдаа ирээгүй тохиолдол гараагүй. Бие өвдөж суларсан, эмнэлгийн тусламж авах хүртэл вакцины хариу урвалын шинжи  хүндэрсэн тохиолдол байхгүй. Ер нь вакцин тариулсан хэсэг газар хөндүүрлэх, бага зэрэг толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрснээс хүндрэл үүсээгүй болохоор ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЗӨВШӨӨРӨЛ АВААД ВАКЦИН ОРУУЛЖ ИРНЭ

Иргэдийг вакцинд хамруулж, халдварын тархалтаас сэргийлэх нь чухал асуудал болоод буй энэ үед   Хувийн хэвшлийнхэн ч вакцин оруулж ирэх боломжтой. Аж ахуй нэгжүүд вакцин оруулж ирэх зөвшөөрлөө Улсын онцгой комисс, Засгийн газраас авах юм. Хувийн хэвшлийнхнийг төлөөлж өмнө нь Худалдаа хөгжлийн банк вакцин оруулж ирж харилцагчдаа вакцинжуулалтад хамруулна гэх мэдээллийг өгч байсан бол “Монос” групп ч бас вакцин оруулж ирнэ гэдгээ мэдээлж байв. Хэрэв хувийн хэвшлийнхэн вакцин оруулж ирсэн тохиолдолд вакцинжуулалтын явц түргэсэх боломж бүрдэх нь.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнгөөлий 2021-03-03 66.181.161.59

Вакцинжуулалтын асуудал бол маш хариуцлагатай,улс орон,үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой ажиллагаа !
Хувийн хэвшилд энэ зөвшөөрөл олгох маш буруу шүү гэдгийг ахмад хувьд хэлмээр байна

Avatar

Зочин 2021-03-03 202.126.90.15

Төр нь авилгаа өг гээд суучихсан биз дээ. Зөвшөөрөл өгөх гэж хэдэн сар болноо

Avatar

Зочин 2021-03-03 66.181.182.253

Ямар ч мэдлэггvй оркууд байх юмаа. Хувийн хэвшлийхэн гэхээр л Бээжингийн хар зах дээрээс хуурамч вакцин авчих уу тээ. Интермед эмнэлэг жишээ нь вакцины vйлдвэрvvдтэй холбоо тогтоож чадахгvй еер газраас хулхи вакцин аваад тэрийгээ Монголчууддаа тарих юм байна тээ, эргvv л******д

Avatar

Зочин 2021-03-03 202.126.89.77

Чухал асуудлыг улс өөрөө шийдчихэж байх хэрэгтэй. Хувь баыж болохгүй. Улс найдвартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Хувийн нэрээр хэдэн дарга нар өөрийн хамаарал бүхий компаниудад лиценз өгөөд нөгөө л мөнгө угаалтаа хийх гэж байна.

Avatar

Б 2021-03-03 66.181.184.37

Хэн нь оруулж ирэх нь ямар хамаатай юм бэ? Шаардлага хангасан вакцин хурдан оруулж ирээд хурдан вакцинжуулах нь чухал шүү дээ. ХХ Банк 200,000 вакцин оруулж ирнэ гэж байсан тэрийг нь хурдан оруулж ирүүлээчээ.

Avatar

Иргэн5 2021-03-03 185.193.199.27

Естой болохгуй жинхэнэ хуурамч вакций авчирна Ьолохгуй,Болохгуй

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.136

энэ хурдаараа бол юун 3 жил, 8 жилээс наашгүй. Өдөрт 1700 хүн тарьж байна. Нэг хүнийг 2 удаа тарина гэхээр 8 жил болж байна даа.

Avatar

Зочин 2021-03-03 203.91.115.51

Вакцин хийлгэх сэтгэл зүйн бэлтгэлээ хүн бүр ханга.Бидний багад дал тариа гэж нэрлэгдсэн цэцэг өвчний вакцин юм уу,даланд тарьдаг,нөгөө дал хөшөөд яг хөдлөхөө болино,мундаг өвддөг,хүүхдүүд дал тариа гэж бараг бие биеэ айлгаж байв.Сайхан арга хэмжээ,сайхан дархлааг Монголчууддаа тогтоосон доо.Хувийн хэвшил хөдөлцгөөх хэрэгтиэй.Сайхан арга хэмжээ болж улс орныхоо нуруунаас ачааг их л хөнгөлнө.

Avatar

Зочин 2021-03-03 202.9.40.205

Хувь хэвшил худ шүү . Хамгийн хямд комиссын юм л оруулж ирнэ. Дээр нь хяналт шалгалт баталгаажилт зэрэг олон мэргэжлийн хүмүүс хэрэг болно тэр хүмүүст мөнгийн өгөхчгүй тэгээд олон хүний нэрийг худлаа канондож хавсаргаад оркуудыг хуурий шдээ хүмүүсээ

Avatar

иргзн 2021-03-03 202.179.26.199

МАН ЗГ УОК маш хойрго ажиллаж байна Вакцинжуулалт маш удааршилттай явагдаж байна Энэ байдлаарай цааш үргэлжлэвэл Ард иргэд чинь Халдвар аваад дууслаа шүү Тэр цагт Дарга нар Та нар Эрүүл өвчтөй Иргэд чинь ажил хийх чадваргүй болж юун өнөө Эдийн засаг сэргэх мантай юм болох гээд байна шүү

Avatar

Зочин 2021-03-03 49.0.158.86

Вакцин арай удаан байнаа. Хурдан тариад дуусгал даа. Юуг нь хүлээгээд байгаан бэ. Вакцин хийлгэсэн хүмүүсийг шууд шинжилгээ авахгүй хөдөө руу нь явууллал даа. Дахиад л баахан шинжилгээ аваад байхын тэрнийхээ оронд вакцинаа хий л дээ. Яагаад ингээд удаад байгаан бэ

Avatar

иргэн 2021-03-03 66.181.177.115

Аль болох хурдан оруулж бүх хүндээ вакцин хиймээр байна. Хувийнханд зөвшөөрлөө чирэгдэлгүй олгоорой. Өнөөдрийн байдлаар хийвэл их л удах янзтай хугацаа алдана.

Avatar

Зочин 2021-03-03 64.119.17.220

Энэ тэгж хувийн хэвшилд найдаж болох асуудал мөн үү? Орос, Хятад хоёрт худалдагдаж байгаа хулхи вакциныг л аваад ирнэ дээ. ҮҮнийг улс гартаа тэр тусмаа ОюунЭрдэнэ гартаа авах хэрэгтэй. Энэ асуудал яригдаж эхлэхэд гадны мафийнхан манайхныг сураглаад эхэлсэн байгаа. Тэдний гар хөл монголоор дүүрэн байж л байгаа.

Avatar

Иргэн 2021-03-03 202.55.188.99

Хувийн хэвшлийнхэн оруулж ирэх юм бол вакцин чинь өөрөө утгаггүй болчих юм биш үү?! Ямар ч төрийн хамгаалалт баталгаагүйн дээр хуурамч вакцин ихээр хил орж ирэхэд хүрнэ ш дээ?!!!!!!!

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.82

Вакцинаа хурдан хийгээчээ!! Ямар удаан юм бэ!! Өөрсдөө л хийлгэцэн бол ард иргэд хэзээ тариулах нь хамаагүй юм уу!!

Avatar

Дайны хажуугар дажин... 2021-03-03 64.119.20.17

Хувийн хэвшил оруулж ирсэн дээрээ, хувийн эмнэлэгүүдэд зохион байгуулаллттай төлбөртэй хамрагдий

Avatar

зочин 2021-03-03 66.181.161.6

Хувийн хэвшил вакцинийг худалдаж авч оруулж ирэхээс бус хамгийн чухал тарих ажлыг эрүүл мэндийн байгууллагын бэлтгэгдсэн ажилтнууд л хийнэ ш дээ. Аймаг, сумдад хийгээд эхлэхээр ажлын явц хурадасах боломжтой болно биз дээ. Дөнгөж эхэлж байгаа ажлыг 4 жил болно ч гэх тоо бодоод мугуйд шүүмжлэл явуулаад байхаар зөв талаас нь тайлар хүргээд байвао иргэдэд тустай

Avatar

Зочин 2021-03-03 49.0.142.6

Манайхаас олон хүн амтай улс хурдан хугацаанд хийгээд л байна. Наад нэг юм аа хурдлуулж үз. Анагаахын төгсөх курс, резидент эмч нараа сургалтанд хамруулаад эртхэн шиг дуусгахаа бод. Гаднаас вакцин аваарай гэсэн мөнгөөр вакцин авч байна уу үгүй юу. Эртхэн шиг вакцинжуулалтаа хийгээд эдийн засгаа бодмоор байна. Эдийн засаг бол хүний амь амьдрал.

Avatar

j 2021-03-03 103.57.95.19

amerik angil geed saya sayar n tariad l bna hudlaa sur uzuuleed, ingeseer baital haldvar n taraad bna hariutslagiig amarsaihan, oyun erdene nar huleene shuu

Avatar

irgen 2021-03-03 66.181.191.223

yarval daarna jurmaa bariad hii!!Horon sanaat setgyylchid yu gej heleh ni hamaagyi.Ene bol ajil hiilgehgyi gesen sanaatai shyymj baina.Zarim etgeedyyd ajil hiij bui hyn bolood turiig haraad nyd ni horsood baidag gajig.

Avatar

зочин 2021-03-03 66.181.168.8

Хувийн хэвшил оруулж ирбэл хурдацтай байж болох боловч олон улсын байгууллагууд бүгд анхааруулж байгаа хуурамч вакцин гэдэг асуудалд өөрсдөө мэдэлгүй орчихож мэднэ. Бас Дэлхий банкны туслажийн мөнгө, манай төсөв гээд 60 хувиас давсан мөнгө ЗГ-т вакцинд зориулсан байгаа гол нь нийлүүлэлт удаан байна. Хувийн хэвшил улсын вакцин дуусах үед дараа өвөл ч юм уу оруулж ирбэл сайн бус уу дахин хийлгэх хэрэгцээ үүсэж эхлэх үед хувийн хэвшил бэлэн байвал уг нь

Avatar

Зочин 2021-03-03 192.82.69.241

Узлэг хийж 30 минут ажиглаж болгоомжтой хандаж байгаа нь зов Хун оорийнхоо биеийн онцлогийг ч мэдэхгуй шуу дээ Тэгээд ч жигтэйхэн яараад байх хэрэггуй Вакцины уйлчлэх хугацаа бооино яастраищенека ердоо л зургаан сар Файзер нэг жил зарин спутник зоер жил Арай хожуу тариалвал магадгуй ирэх намар гарч бжрлох дэгдэлтээс хамгаалагдсан байх нь чухал

Avatar

зочин 2021-03-03 66.181.168.8

үзлэг хийх бус вакцин хийлгэсэн хүн 15-30 минут биеэ ажиглан вакцин хийлгэсэн газраа эсхүл холгүй байж байх тухай л ярьж өмнө нь одоо юун үзлэг хийх аль орон үзлэг хийж байна тийм зүйл байхгүй шдээ, гудамж талбайд хүртэл түр байр нээгээд вакцин хийж байна шдээ. Юм унш, монгол хэл дээр мэдээлэл, мэдлэг байхгүй шүү дандаа хольцтой

Avatar

Зочин 2021-03-03 203.91.112.209

Хувийн хэвшил маш хурдтай, сайн ажилладаг. Өнөөдөр вакцин орж ирсэн ч бид зорилтот 2 сая хүнийхээ 0,4%-ийг л вакцинжуулаад байна. Хувийн хэвшил оруулаад ирвэл би мөнгөө төлж байгаад, вакцинаа сонгож хийлгэж чадна, бусад хүн ам гэдэг ангилалд багтаад 10 сар хүлээмээргүй байна. Вакцинжуулалт үнэхээр удаан байна шүү дээ.

Avatar

зочин 2021-03-03 64.119.26.14

65:17= 3,8

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж