Бекхэм багтаа Месси, Роналдо хоёрыг авчрах хүсэлтэй | News.MN

Бекхэм багтаа Месси, Роналдо хоёрыг авчрах хүсэлтэй

Бекхэм багтаа Месси, Роналдо хоёрыг авчрах хүсэлтэй

Бекхэм багтаа Месси, Роналдо хоёрыг авчрах хүсэлтэй

АНУ-ын хөлбөмбөгийн Мэжор лигийн Интер Майами багийн хамтран эзэмшигч Дэвид Бекхэм Роналдо, Месси хоёрыг багтаа нэгтэхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэрбээр өчигдөр/2021.03.02/ багийнхаа хөгжөөн дэмжигчидтэй уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр нэгэн хөгжөөн дэмжигч “Месси эсвэл Роналдог багтаа нэгтэх бодол бий юу?” хэмээн асуухад Бекхэм “Ямар ч эргэлзээгүй бид тэдэн шиг тоглогчдыг багтаа авчрахыг хүсдэг. Хэрэв тэднийг багтаа авчирвал хөгжөөн дэмжигчид маань баярлах байх. Гэхдээ багийн эзнээр хувиар хэлэхэд би багтаа ялахыг хүссэн, тэмүүлсэн тоглогчдыг л авчрахыг хүснэ. Энэ бол бидний эн тэргүүний зорилт. Блез Матюиди, Гонзало Игуайн зэрэг тоглогчдыг багтаа нэгтгэсэн нь манай багийн өнгө төрх, нэр алдрыг улам нэмж байгаа. Мэдээж баг улам урагшлахын тулд сая дурдсан шиг Месси, Роналдо зэрэг агуу тоглогчдыг боломжтой бол авчрах хэрэгтэй. Тэд сүүлийн 15 жил шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийг ноёллоо. Сэр Алекс Фергюсон энэ ажилдаа гаршчихсан байсан. Тэр үргэлж дэлхийн шилдэг, топ тоглогчдыг бус багт яг тохирох хүнийг л авчирдаг байсан. Энэ л зүйлийг би багтаа хэрэгжүүлнэ. Тохирох, зөв тоглогчийг л авчирна” хэмээжээ.

Лионель Месси саяхан өгсөн ярилцлагадаа Америкт амьдарч, орон нутгийнх нь лигт тоглохыг хүсдэг талаараа ярьж байсан. Харин Кристиано Роналдогийн шигшээ багийн хамтрагч Нанигийн хэлснээр хэдэн жилийн өмнө Роналдо түүнд тамирчны замналаа Америкт өндөрлүүлэх бодолтой гэдгээ илэрхийлж байжээ.

Кристиано Роналдогийн Ювентус багтай байгуулсан гэрээ ирэх 2022 онд дуусгавар болох бол Мессигийн Барселонатай байгуулсан гэрээ ирэх 2021 оны зун дуусна.

2018 онд байгуулагдсан Интер Майами багийг одоогоор Манчестер Юнайтед болон Эвертон багуудад хүчин зүтгэж явсан Фил Невилл дасгалжуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж