С.Амарсайхан: Өнөөдрөөс вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Өнөөдрөөс вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

С.Амарсайхан: Өнөөдрөөс вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

НЭМЭЛТ: 13.30

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, вакцинжуулалт хэвийн, иргэд, аж ахуй нэгж цар тахлын хамгааллаа бүрдүүлж чадах юм бол тавдугаар сарын 1-ээс хилээ нээх асуудлыг хийх асуудлыг хэлэлцсэн байна. Шадар сайд С.Амарсайхан "Хил нээх нь дан ганц манай улсаас хамаарахгүй, бэлтгэл ажлыг хангаж, тооцоо судалгаа гаргахаар ажиллаж байна. Хилийн орчимд халдвар хамгааллын нөхцөлүүдээ сайжруулах ажлууд хийгдэж эхэлсэн" гэдгийг онцлов.

"ТАВДУГААР САРЫН 1-НД ХИЛ НЭЭХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА"

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн хилээ нээхээр төлөвлөсөн гэж байгаа ч халдварын тоо буурахгүй, өдөрт 30-50-иараа нэмэгдэж байхад хилээ нээнэ гэдэг нь хэр зохимжтой вэ?

-Халдварын тохиолдлууд 37 голомтод хийсэн шинжилгээнээс илэрч байгаа. Эрсдэл өндөр, багасаагүй. Гэхдээ УОК, Засгийн газраас аль болох зохих дэглэм журам, халдваргүйжүүлэлтийг хийхэд хүн бүр анхаарч ажиллах шаардлага үүсч байна. Ингэж чадвал бид хил орчмын үйл ажиллагааг нээх, хилээ нээх бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Гэхдээ тавдугаар сарын 1-нд шууд нээнэ гэсэн эцсийн шийдвэр гараагүй, тиймээс бид нээх бүх бэлтгэлийг хангаж, хариуцлагаа өндөржүүлж, өндөр зохион байгуулалттай ажиллах шаардлага бий. Тухайн цаг үед халдварын тархалт эрсдэлгүй гэж үзвэл тавдугаар сарын 1-нд нээх бүх боломжийг ашиглана.

-Вакцинжуулах явц маш удаашралтай байна гэж иргэд шүүмжилж байна. Хэт удаан байгаа нь цаг хугацаа алдаж байгаа нь цаашид хил нээх, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах вий гэсэн болгоомжлол байна?

-Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа хүмүүстээ хийж эхэлсэн. Ойрын өдрүүдэд дархлаажуулалтыг эрчимжүүлж, вакцин татан авалтаа нэмэгдүүлэх, цаг хугацааг түргэвчлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй, вакцины ханган нийлүүлэлтээс шалтгаалж багагүй асуудал үүсч, шийдвэрлэхээр анхаарч, эрчимтэй арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гуравдугаар сарын дундаас хойш бүх чиглэлээр эрчимтэй явна. Бид хоёрдугаар улиралдаа багтааж 18-аас дээш насны хүн амын 60 хувийг вакцинжуулна. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй вакцинжуулалт хийсэн бөгөөд 22 цэг дээр вакцин хийж байна. Цаашид вакцин хийх цэгийг нэмэгдүүлнэ.

Өдөрт 25-30 мянган иргэдийг вакцинд хамрагдуулах бүрэн боломжтой. Голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг бүрэн вакцинжуулалтаа хийсний дараа дархлаажуулалтыг өргөн хүрээнд хийгээд явах боломжтой.

-Манай улс одоогоор тусламжийн вакцин иргэддээ хийж байгаа нь удаашралтай, хүлээлт үүсгэж байна гэх шүүмжлэл байна. Монгол Улсын Засгийн газар хэзээ мөнгөөр вакцин худалдаж авах вэ?

-Вакцины худалдааны гэрээний хүрээнд 10 мянган тун спутник орж ирсэн. Бусад вакцинуудыг худалдаж авах гэрээ хэлэлцээ хийгдэж байна. Манай улс вакцины хөрөнгө мөнгөө бэлдсэн. Вакцинжуулалт Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа учраас мэргэжлийн алдаа дутагдал гаргахгүй, вакцины нөлөөлөл зэргийг харгалзаж, хийгдэж байгаа. Өнөөдрөөс эхлээд вакцинжуулалт нэмэгдээд явна.

-Халдварыг дотооддоо алдах нэг шалтгаан бол тусгаарлалтын журам, дэглэм алдагсан. Тусгаарлах байртай холбоотойгоор ямар шаардлага тавьж, дэглэм барьж байна вэ?

-Тусгаарлалтын байран дээр хяналт, шалгалт хийж байгаа. Тусгаарлалтын байрнаас халдвар алдаж болохгүй. Өмнө Энхсаран сувилал дээр дэглэм сахиагүй, мэргэжлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын хариуцлага алдагдсан. Одоо ч гэсэн тусгаарлах байранд цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй хийж байгаа тохиолдол бий.

"НИЙСЛЭЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ХЭЗЭЭ НЭЭХ ТАЛААР ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРААГҮЙ"

-Нийслэлд сургууль, цэцэрлэгийг яг хэзээ нээх вэ?

-Засгийн газрын шийдвэрээр орон нутагт хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Улаанбаатарт хэзээнээс хичээл, сургууль эхлүүлэх нь тодорхой, эцэслэсэн шийдвэр гараагүй байна. Салбарын яамны санал, дүгнэлтийг үндэслэж, эцсийн шийдвэрийг гаргана. Цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргана. Засгийн газар, УОК аль болох нийтээр нь тусгаарлалт хийхгүй, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох байр суурин дээр байгаа.

-Төрийн ажлыг гүйцэтгэсэн хувийн хэвшлүүд мөнгөө авч чадахгүй байгаа асуудал маш олон аж ахуй нэгжүүдэд дарамт болж байна. Энэ талаар тодорхой шийдэл, шийдвэр гаргах уу, Засгийн газар?

-Сургууль, цэцэрлэг, барилга байгууламжтай холбоотой санхүүгийн асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй.

-Шинжилгээний цэгүүдэд бээлий зэрэг хангамж муу байна. Ер нь нэг удаагийн хэрэгслийн хагамжийн нийлүүлэлтэд анхаарч байгаа юу?

-Шинжилгээний цэгүүдийг нэмж, дарааллыг бууруулах чиглэл өгсөн. Ариутгал халдваргүйтэл, нэг удаагийн хэрэгслийн дутагдал байх ёсгүй. Ер нь гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлэхэд алдаа оноо гарч байгаа зүйл байгаа учраас зохион байгуулалт дээр илүү их анхаарч байгаа.

-Хувийн хэвшлийн компаниуд вакцин оруулж ирэх хүсэлтээ тавьсан уу?

-Хувийн хэвшлүүд саналаа Эрүүл мэндийн яамаар дамжуулаад хүсэлтээ өгч, уулзалтууд хийгдэж байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 08.20

Засгийн газрын хуралдаан 08.00 цагтаа эхэлжээ. Хуралдаанаар вакцинжуулалтын явц, болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг уламжлалттай. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Засгийн газар ээлжит хуралдаанаа 08.00 цагт хийх бөгөөд 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)
  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,
  • Шатахууны хангамж, үнэ,
  • Агаарын тээврийг либералчлах асуудлаар,
  • Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,
  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж