Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа | News.MN

Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа

Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа

Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа

НЭМЭЛТ: 11.10

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүлээн авч өнөөдөр /2021.03.03/ хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Учир нь,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно…” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд дээрх өөрчлөлтийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан. Уг хуулийн өөрчлөлтөөр Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болсон байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 214 дугаартай “…хэрэг хүргэх тухай…” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед …цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно…” гэж зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж авч яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Ж.ЭРДЭНЭБАТ НАРЫГ СУЛЛАХ ЭСЭХ АСУУДАЛ ПРОКУРОР ДЭЭР “ГАЦАВ”

Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус, тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.  Энэ үеэр шүүхээс хурлын шийдвэрийг танилцуулахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэнд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ танилцуулж байсан  билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байна гэдгийг дээд шүүх тогтоосон ч үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн нь багагүй маргаан дагуулсан.

Учир нь хэргийг прокурор руу буцаалаа гэхэд ихэнх тохиолдолд хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  суллалдаг аж.

Үүний нэг жишээ бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хэрэг юм. Тэдний хэрэг прокурорт буцсанаас хойш  24 өдрийн дараа батлан даалтад гаргасан байдаг.

 Ж.ЭРДЭНЭБАТ, Б.ОТГОНБААТАР, Д.ТҮВШИНЖАРГАЛ НАРЫГ ЯАГААД СУЛЛАХГҮЙ БАЙНА ВЭ?

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хоёрдугаар сарын 26-нд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах эсэхийг шүүсэн ч  шүүх хүлээж аваагүй юм. Учир нь “Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нар хоёрдугаар сарын 19-нд Дээд шүүхийн тогтоолоо гардаж авсан учраас гуравдугаар сарын 21-ыг  хүртэл талууд гомдол гаргах 30 хоногийн  хугацаа байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь анхан шатны шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” хэмээн үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлд  зааснаар хэргийн  оролцогч нарын зүгээс шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 30 хоногийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байсан. Тэгвэл гуравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар заалт хүчингүй болсон байна.

Нэгэнт талууд гомдол гаргах хуулийн заалт хүчингүй болсон учраас хэргийг прокурор руу шилжүүлэх нь цаг хугацааны л асуудал болж. Гэсэн ч Ж.Эрдэнэбат нарын хэрэг прокурор дээр гацжээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийн 18 хавтастай материалыг прокурор руу шилжүүлэхээр гуравдугаар сарын 1-нд  албан тоотоор Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ ханджээ. Гэтэл  НПГ-аас “Улсын Ерөнхий прокуророос чиглэл ирсэн, битгий аваарай” гэх шалтгаанаар хүлээж аваагүй аж.  Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллага Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах "хүсэлгүй" байгаа бололтой.  Ямартай ч өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт  дээрх хүмүүсийг суллах эсэх хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгчдийн хүсэлтээр ахин хэлэлцэх юм.

"ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ДАГУУ ЭНЭ ХЭРЭГ ЗАЙЛШГҮЙ ПРОКУРОР РУУ ОЧИХ Л ЁСТОЙ"

Энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгчөөс тодруулахад "Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдөр тэд ялтан биш шүүгдэгч нар.

Гуравдугаар сарын 1-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дахь заалт хүчингүй болсонтой холбогдуулж шүүх хэргийг прокурорт шилжүүлэх гэсэн боловч Нийслэлийн Прокурорын газар тус хэргийг хүлээж аваагүй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа.

Өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан байгаа. 24 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид талууд гомдол гаргах эрхтэй заалт нь хүчингүй болсон учраас одоо шүүх дээр тус хэргийг  байлгах  ямар ч шаардлагагүй. Прокурор хэргийг хүлээж авах нь цаг хугацааны л асуудал.

Гэхдээ хэргийг яагаад хүлээж авахгүй гээд байгаа нь ойлгомжгүй, бас ямар нэг нөлөө ороод байна гэсэн хардах үндэслэл болж байна.

Дээд шүүхийн тогтоолын дагуу энэ хэрэг зайлшгүй прокурор руу очих л ёстой. Гэтэл НПГ Улсын Ерөнхий прокурорын газраас чиглэл өгөөгүй, авахгүй гэж байгаа нь бүх албан бичиг, хэргийг УЕПГ-аас чиглэл авч авдаг болсон хэрэг үү. Бусад хэргүүдийг хэвийн хүлээж авч байна. Зөвхөн энэ хэрэг дээр ийм гайхмаар, эгдүүцмээр байдал үүсээд байна. Жишээ нь нэг шүүгдэгч нь ходоодны хорт хавдартай. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард оношлуулахад ходоодны хорт хавдрын хоёрдугаар шатанд явж байсан.  Одоо тэр цагаас хойш 9 сар өнгөрлөө. Тиймээс  нэг цагийн өмнө ч гэсэн суллах нь чухал байна. Ерөөсөө л Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал  нарыг суллахгүй шоронд байлгах л санаатай байх шиг байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа: 

  • Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
  • Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
  • Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, батлан даалтаар гарсан байхдаа хууль, шүүхийн байгууллага дуудахад очихгүй байх зэргээр хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг нөхцлөөр дахиж авч болдоггүй заалттай. 

Ж.Эрдэнэбаттай  хамт “хэрэгт” холбогдсон гэдгээрээ бусад хүмүүс нь ч гэсэн золиос болж эрүүл мэнд, амь нас, эрх чөлөөгөөрөө хүн хохирох ёсгүй юм. Тэгээд ч тэр хүмүүс Ж.Эрдэнэбаттай огт уулзаж байгаагүй, биенээ огт таньдаггүй улс юм билээ” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-03-03 49.0.142.40

Наадах чинь амыг нь боогоод гар хөлийг нь уяаад хаячхад л хошногоороо улсын мөнгө зулгаах гээд шуухитнаж хэвтдэг МАН-ын мэргэшсэн авилгалч нохой шүү

Avatar

Зочин 2021-03-03 192.82.68.211

ХӨГИЙН БСДАА ЧИНЬ ХАМТЫН ТЭТГВЭРИЙН ХУУЛИЙГ БАТАЛЦАН БАЙХАД Л МАНАЙ АХМАДУУД ӨГЛӨӨ БОСОХДОО НӨГӨӨГӨӨ ҮХЭЖ ҮҮ ҮГҮЙ ЮУ ГЭЖ БОСЧ ИРДЭГ БОЛЧИХЛОО ГЭСЭЭР БАЙГААД Л ЦУЦАЛЖ БИЛЭЭ .

Avatar

Гайхаж байна 2021-03-03 66.181.191.15

Өмгөөлөгч нар ийм мундаг хүний төлөө байдаг юм уу?
Өмгөөлөлийнхөө мөнгөө авсан л бол тэгж ингэсхийж байгаад л алга болдог биз дээ. Энхтуяа гэх мэтийн өмгөөлөгч

Avatar

зочин 2021-03-03 66.181.189.80

Хужагийн шээсийг бүх насаар нь хорихгүй яагаад суллаад байгаа юм вэ?
хөгийн муу хулгайч .

Avatar

Зочин 2021-03-03 103.57.94.223

Эрдэнэбат гэж хогийн н**ш үхээсэй

Avatar

Зочин 2021-03-03 202.179.26.164

хүний мууг үзэх дурлах өөрт болон үр хүүхдэд л муу даа.

Avatar

иргзн 2021-03-03 202.179.26.199

Дэлхийн Улс орнууд Авилгачидтайгаа хатуу тэмцэл явуулж байхад манайд Эсэргээрээ Авилгачид аа Өршөөж хэтрүүлж Өөгшүүлчихээд тэгээд дараа нь Аод иргэд нь Ядуу амьдарч байна гээд хашгицгаагаад байдаг ийм Шударга бус Хууль Шүүх Прокурортой Улс орон яаж Хөгжих вэ дээ

Avatar

Зочин 2021-03-03 64.119.22.164

Сөрөг хүчний зарим нөхөд хүмүүсийг хэвлэлээр энгэж гүтгэж нэр төрийг нь сэвтүүлж харлуулж доромжилж байгаад дараа нь шүүхэд нөлөөлж, улс төрийн зорилгоор хүн хилс хэрэгт холбогдуулж олон жил хорих яланд унагаад байх юм уу. Энэ тэгээд тэр ардчилсан ёс мөн юм уу.Эсрэгээр дарангуйлал уу.Ардчилагчид гэдэг чинь харин аймшигт хэрцгий дарангуйлагчид юм биш үү.Юу идэж ууж,ямар авилга авчаав. Хүний амнаас гармааргүй үгээр хүн дайрч доромжлоод энэ нөхөд ямар аймшигтай харгис хэрцгий байна аа.

Avatar

Зочин 2021-03-03 64.119.18.99

Ж.Эрдэнэбат Миеэгийн золиос болсон, мөрөөрөө явсан бол дажгүй л явах байсан залуу даа!

Avatar

Zochin 2021-03-03 202.131.230.174

Eh ornoo gazar shoroogoo hudaldsan novshnuudiig nasaar ni shorond hataah heregtei sullaj bolohgui shu

Avatar

Миеэ Ж.Эрдэнэбатын 2021-03-03 202.9.46.141

Хамсаатнуудыг нь Төрийн албанаас зайлуул. ХУД-н засаг дарга Ж. Алдаржавхлан, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ТӨБЗГ-ын Баяр-Эрдэнэ гээд гар хөл хам хэрэгтнүүд нь Төрийн албаар дүүрэн байгааг зайлуулж Төрийг цэвэрлэ

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.141

Энийг суллаж байгаам бол миеэг оронд нь хийгээч. Жинхэнэ эзэн нь миеэ биз дээ. Газрын лиценз зарагч аа, ичээч ээ

Avatar

ЗӨВ ХҮН 2021-03-03 139.5.217.10

ЗӨВ ХҮН ШҮҮ ОДОО ЭНЭ ХӨГИЙН МАНААС ЗАЙГАА АВ.

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.141

Энэ Сэлэнгэд жинхэнэ хжуаа маф маягаар ажиллаж байсан нөхөр ш дээ. Сэлэнгийн бүх дарга нар Мандалынх эсвэл х*******н эрлийзүүд. Одоо тэр Оргилыг хараарай. бас ху жаа.

Avatar

Уншигч 2021-03-03 66.181.190.23

Тангарагаа өргөөд ажлаа хийгээрэй

Avatar

Монгол иргэн 2021-03-03 192.82.71.247

Маш хүнлэг зөв залуу даа. Хэлмэгдэж шоронд суулаа. эр хүн туг ч барьдаг тугал ч хариулдаг. Илүү ган хат суусан буйзаа. Одоо ч хэрийн хар барааныг давах тэнхээ суусан буйзаа

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.141

МАНгаруудын маан тоглоомыг яамаарч юмбдээ. Нөгөө МИгийн мафи бсаар бгаам бна. Хүч нь сулраагүй зүгээр далд бдалд бгаам бна даа

Avatar

Зочин 2021-03-03 202.131.245.243

Тэгвэл энгийн ардын хүүхдүүдийг бүгдийг нь суллаач ээ!!!

Avatar

иргэн 2021-03-03 192.82.71.247

Угаасаа яллах гэмт хэрэг хийгээгүй тул үнэнд гүйцэгдэн суллав аа. Шударга ёс арай ч авсанд ороогүй бололтой

Avatar

т болгонсоны төлөө ЭЗ-ийг унагасаны төлөө шүүх хэрэгтэй 2021-03-03 66.181.190.213

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд МАНгарынхан дотороо хөлөө жийлцвэл Хүрэлсүх унана гэдгээ мэдээд Миеэд тал засаж УИХ-ын сонгуулийн өмнө тавьсан жүжигээ буцааж байна даа. Энэ шүүх засаглал эрх баригчдын харцаар ажиллах юм. Шүүх тодорхой шатанд хорих шийдвэр гаргасан байхад Сэлэнгэд нөхөн сонгуулийн асуудал огт яригдаагүй байсан нь хүн хэлмэгдүүлсэн гэдгээ ханцуй дотороо нуугаад явсанаас ялгаа үгүй.Энэ Хүрэлсүх Мөнхсайхан нарт албан тушаалаа урвуулан 1 хаалга 1шинжилгээг хийхгүй байгаад УБ том голом

Avatar

Р 2021-03-03 202.126.89.186

Жэнко ял наймаалцаж мөнгө авдаг шүү. Сонгуулийн мөнгөө босгож байгаа шүү. Хуулийнхан анхаарах!!!

Avatar

Яагаад Монгол ядуу ард иргэд нь ядарсан бгааг наад 76 нохой бөөснүүдээсээ асуугаарай 2021-03-03 202.55.188.107

Бид ажилгүй муудаа биш ард түмний гэх баялагыг хэдэн хүн хууль бусаар идэж ууж бгаатай холбоотой

Avatar

Зочин 2021-03-03 202.126.89.159

Шүүхийг МАН мэддэг болжээ

Avatar

иргэн 2021-03-03 202.21.119.98

Ерөнхийлөгч мэдээд байдгийм бишүү

Avatar

Ард түмнийг доромжлолоо 2021-03-03 202.55.188.107

Монголд мөнгөтэйд нь хууль үйлчилдэггүйн тод жишээ. Өөрсдөө ч баяжсан биш Монголоос ард иргэд биднээс хулгай хийж баяжсан тэгсэн хэрнээ гэмгүй харин бүр хэлмэгдсэн болж таарна. Үүнээс харахад ард түмэн гэдэг хэн ч биш гэдэг нь тодорхой бна.

Avatar

Зочин 2021-03-03 124.158.107.35

Албан тушаалаа ашиглаж сайн хулгай хий өөртөө боломж олго тэгж чадсан нь хожно гэдэг зарчим үйлчилсээр . Ийм үед бид сайхан юм мөрөөдөөд хэрэггүй.

Avatar

Зочин 2021-03-03 66.181.181.110

шүүх мундаг байна. талархаж байна

Avatar

Зочин 2021-03-03 49.0.158.86

Идэр гэж нөгөө лифтэнд байсан шүүгчийн буруу шийдвэр засагдаж байгаад баяртай байна.

Avatar

Зочин 2021-03-03 202.126.88.208

Сайхан мэдээ бнх.

Энэ сайд маань женкотой ам зөрсөн тэгээд л шүд зуусан бх л даа

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.141

Болиочээээ ард түмэн босно шүү. Хулгайчдад үхэл!!!

Avatar

Зочин 2021-03-03 66.181.181.110

ямар хэрэг хийснийг нь орк чи мэдэх үү? та нар шүүхийн шийдвэрийг заах юм уу? өөрсдөө хэрэгт орсон бол суллагдах гэж үхэлдэж байгаа даа.

Avatar

Хог 2021-03-03 74.105.51.49

Хүнүү

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.80

хуцаа малаа

Avatar

иргэн 2021-03-03 124.158.96.137

Энэ нөхөр бол хийсэн хэрэг нь тодорхой байх шиг….. Харин нөхөр Номтойбаяр бол илт хэлмэгдсэн. Түүний өвөг дээдсийг бас ноцтой хэлмэгдүүлсэн. Эхлээд түүнийг цагаатгаад суллах ёстой. Эртхэн алдаагаа засмаар юм даа, шүүх прокурор….

Avatar

Зочин 2021-03-03 64.119.19.154

Yun helmegdelt? Harin ch buur ert suuh yostoi baisiin

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.80

тэнэг гаруу чи

Avatar

зочин 2021-03-03 103.140.11.51

Нийслэлийн прокурор сонин харагдаад байгаа. Улстөржөөд, дээшээ хараад л ,

Avatar

иргэн 2021-03-03 202.179.26.199

МУ-ын Хууль Шүүх Прокурор Дэлхийгээс Ичих хэрэгтэй Дэлхийн Улс орнууд Авилгачидтайгаа маш хатуу ширүүн тэмцэл хийж хүнд Ял оноож байхад манайх эсэргээ нь Авилгачидынхаа Ялыг хөнгөлөх бүүр Суллаж Цагаатгах юм яриад сууцгааж байдаг Өнөөдөр Гадны орнуудын Шүүх дээр СүБатболдын Авилгын хэрэг яригдаад байхад манай Хуулийнхан Таг дуугүй байгаа нь хачирхалтай

Avatar

иргэн 2021-03-03 202.179.21.231

Энэ Ж.Эрдэнэбат гэж энэ хүний гарал үүсэл үндэс угсааг ард түмэнд нэг ил болгоод өгөх боломж байна уу .Эмээ Өвөө нь ногоо зардаг байсан цэвэр хятад эх нь х***а гээд нутгийхан нь яриад байхын үнэн юмуу.Хэрэв үнэн бол монгол төрийн алтан жолоонд хятад хүн сууж байсан гэжүү.Ийм юм болсон гэжүү

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.141

Үнэн ш дээ . Мандалын хужaа

Avatar

МӨӨГИЙ 2021-03-03 86.106.74.178

АРХАНГАЙД ТӨРСӨН АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН ЖАРГАЛТУЛГА БӨХ ЯАГААД ХЯТАД БОЛЧИХ УУ? МАНДАЛ СУМЫХАН МЭДЭЛГҮЙ ЯАХАВ

Avatar

Зочин 2021-03-03 139.5.217.10

МАНЫН ТРОЛЛУУД ХУЦААРАЙ. МОНГОЛ УГСААТАЙ ХҮН

Avatar

bg 2021-03-03 192.82.73.65

hereg ni notlogdson hulgaichiig MAN hamgaalj yalaas chuluulh gej ulairch b.a . hynii erh zurchij b.a gej h*****d baigaa novshnuud Zorigiin hergeer hilseer helmegdsen 2 irgen 5 jil shorond tarchilj baihaad haana baiv aa?????

Avatar

Зочин 2021-03-03 203.91.115.50

Энэ Сэлэнгийнхэн ёстой новшын амьтад болжээ. Ганц гишүүнийх нь эрхэд халдаж шар махтай нь хатааж байхад гөлийчөөд ямар ч хариу үйлдэл байхгүй шүү. Үнэхээр хүн чанараар хөлийн жийрэг болсон амитад. Эрдэнэбат Бадамжунай ч юмуу, Энхбаяр, Энхболд, Баттулга шиг луйварчин бол биш шүү дээ. Энэ бол улсынхаа хувь заяатай холбоотой шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж явсан хүн. Түүхэн хүн.

Avatar

Зочин 2021-03-03 202.9.46.141

Чамд андуураад лайк дарчлаа. Дислайк шүү

Avatar

Сэлэнгэ 2021-03-03 103.10.21.116

Зөв бичсэн байна. Сэлэнгийнхэнийг арай л дээрэлхээд байна даа энэ Женко. Хэдэн ч Сэлэнгийн залуучуудыг шоронд хийв.

Avatar

иргэн 2021-03-03 202.179.21.231

Женко Хүүкээ Оюукаа монголд хууль яагаад тэгш шударга үйлчлэхгүй байнаа.Яагаад албан тушаалын ноцтой олон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нүүрс алтны олон орд газрыг нарийн арга үйлдлээр улаан цайм хулгайлсан ялтан Ж.Эрдэнэбат чинь суллагдах дээрээ тулчваа.Ерөнхийлөгчөө таны шүүх яаж ажиллаад бнаа.Прокуророос эсэргүүцлээ бичсиймуу.Зөвхөн халдашгүй байдлын ард ОУПХ г ашиглаад мөнгөний аргаар нуугдаж ял шийтгэлээс мултархыг ял завшихыг ард түмэн бид чинь эсэргүүцэн үзэн ядаж бна

Avatar

ИХ БӨӨ 2021-03-03 86.106.74.194

ГРҮП СЕКСЧИН ШҮҮГЧДИЙН БИЧЛЭГ ДЭЛГЭДСЭНИЙГ ЭРДЭНЭБАТЫГ КАМЕРААР БИЧСЭН ГЭЭД ИТГЭЧИХСЭН ХУУЛЬЧИД ЯАГААД Ч СУЛЛАХГҮЙ ЗУУГДССАН ХӨӨРХИЙ?

Avatar

Зочин 2021-03-03 64.119.18.99

УЕПГ хүлээзнэсэн байдалтай багаа бол Ерөнхийлөгчийн зүгээс дарамт байна гэсэн үг байх даа???

Avatar

ЖИНХЭНЭ МОНГОЛ ИРГЭН 2021-03-03 49.0.149.20

НӨГӨӨ ЯЛ ӨГӨӨД БАЙСАН ХУГАЦАА НЬ ДУУСЧИХСАН УУ ?????? ЖЕНКО ИНГЭЖ ХУДЛАА МУУР ХУЛГАНА БОЛЖ ТОГЛОМООРГҮЙ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-03-03 202.179.24.243

MI OVOGT ENHBOLDIG SHUGECHEEE

Avatar

Зочин 2021-03-03 27.123.214.2

Албан тушаалын хэргийг яаж суллаж болох юм бэ? Хамгийн үнэтэй Хармагтайн ордыг хүртэл энэ нөхөр гадныханд зарчихсан байна гэсэн мэдээ яваад байсан шдээ

Avatar

Зочин 2021-03-03 64.119.25.48

Монголд хууль байхгүй. Хэрэг хийсэн хүн байхгүй. Зүгээр л байсан андуураад хорьсон байх нь. Бүгдийг сулал. Бүгд хулгайч учраас хэнч буруугүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж