"Goldman Sachs" криптовалют арилжаалах албатай болсноо зарлалаа | News.MN

"Goldman Sachs" криптовалют арилжаалах албатай болсноо зарлалаа

"Goldman Sachs" криптовалют арилжаалах албатай болсноо зарлалаа

"Goldman Sachs" криптовалют арилжаалах албатай болсноо зарлалаа

"Goldman Sachs" хөрөнгө оруулалтын банк ирэх сараас криптовалютын арилжааны албатай болж байгаагаа албан ёсоор зарлалаа. 2018 онд тус албыг байгуулахаар төлөвлөж байсан ч хууль эрх зүйн зохицуулалтаас үүдэн татан буугджээ. Тус банкны энэхүү алба арилжааны цахим биржид блокчэйн технологи, төв банкны дижитал валютыг багтаасан төслүүд багтдаг.

Институцийн буюу томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол сүүлийн жилүүдэд тав дахин нэмэгдсэн нь биткойны талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбоотой бөгөөд тус биржээр дамжуулан албан ёсны арилжаа хийх боломжтой болох юм.

Сити Группээс хийсэн судалгааны тайланд “Биткойн хэзээ нэгэн цагт олон улсын худалдааны сонголт хийх валют болж чадна" гэсэн байна.

Дашрамд дурдахад, Goldman Sachs групп нь Хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын менежмент, арилжааны банк зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг корпорациуд, санхүүгийн байгууллагууд, засгийн газар, хувь хүмүүст хүргэдэг дэлхийн тэргүүлэгч санхүүгийн байгууллага юм. 1869 онд байгуулагдсан энэ группын төв нь Нью-Йоркт байрладаг бөгөөд дэлхийн бүх томоохон санхүүгийн төвүүдэд оффисоо ажиллуулдаг.

Мөн өнгөрсөн сард цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla (TSLA) нь 1.5 тэрбум доллар Bitcoin худалдаж авсанаа мэдээлсэн бол MicroStrategy-ийн Гүйцэтгэх захирал Майкл Сейлор Мягмар гарNгт CNBC-д ярилцлага өгөхдөө “Биткойны зах зээлийн үнэлгээ нэг өдөрт 100 их наяд ам.долларт хүрч байгаа. Энэ нь 100 дахин өсөхийг илэрхийлж байна. Миний бие 18,000 ам.доллараар биткойн худалдан авч хадгалсан. Энэ нь ирээдүйд 230 сая ам.долларын үнэ цэнтэй болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: THE STREET
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж