АрдКойн эрсдэлтэй & эрсдэлгүй | News.MN

АрдКойн эрсдэлтэй & эрсдэлгүй

VS

АрдКойн эрсдэлтэй & эрсдэлгүй

Блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн болох АрдКойны үнэлгээ нь өнөөдөр хагас тэрбум ам.долларт хүрэв. Ард койны араас хүмүүс шуурч хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа энэ  цаг үед АрдКойныг тойрсон эргэлзээ, хардлага ч байна. Ардкойны хувьцаа хөрөнгийн зах зээлийг донсолгосон нь “Аппрентис” шоутай холбоотой хий хөөс гэж харах ч нэг хэсэг байна. Гэтэл нөгөө хэсэг нь энэхүү урамшууллын оноотой болохын тулд амьдарч буй байраа хүртэл  барьцаанд тавьсан байх жишээний. Мэдээж шинэ юм бүхэн эргэлзээ дагуулдаг. Үнэн, худлыг цаг хугацаа харуулна.

Монголбанкны өгсөн тайлбараар “Ард кредит ББСБ-ын Ard Cash үйлчилгээнд цахим мөнгөний зөвшөөрөл олгосон. Энэхүү зөвшөөрөл нь АрдКойн урамшууллын оноо, түүнийг арилжаалах үйл ажиллагаанд  хамааралгүй тул Монголбанкнаас гаргасан Цахим мөнгөний журмаар АрдКойнг зохицуулахгүй гэж мэдээлжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдэлд “Койн, криптовалютийг дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм” гэдгийг анхааруулсан.

Харин “Ард санхүүгийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Өдрийн сонинд өгсөн ярилцлагадааХөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Цахим түйвээлт явагдаж байна. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа хөрөнгийн зах зээлийг донсолгосон АрдКойны талаарх талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

“Ард санхүүгийн нэгдэл” компанийн захирал Ч.Ганхуяг:

-Хөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Нэг талаас сэргэх процесс явагдаж байна. Нөгөө талаас дэлхийд технологийн асар том хувьсгал явагдаж байгаа. Уг технологийн хувьсгалд монголчууд оройлж оролцоно гэж би гурван жилийн өмнө зарласан. Энэ блокчэйн технологи руу шилжих хувьсгалаас өмнө нь аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорсон шиг хоцорч болохгүй гэж зарлаад ажиллаж эхэлсэн. Өнөө цагт хүний оролцоо бага, зайнаас ажилладаг компаниуд хожиж байгааг бид харж байна. Манайх салбар байхгүй, үндэсний хэмжээний компани юм. Бүх үйлчилгээг апп дээрээ тавьдаг. Зарим бүтээгдэхүүнээ Монгол шуудангийн салбаруудаар явуулаад, мөн цахим худалдаа эрхэлж байна. Зайнаас ажиллах боломжтой Amazon, Google зэрэг компаниудын хувьцааг харахаар өндөр өсөлттэй байгаа. Манай компанийг энэ өнцгөөс харах хэрэгтэй. Alibaba хэдэн жилийн өмнө Хятадад шуугиулж өндөр өсөлттэй гарч ирсэн. Түүнтэй ижил зүйл манайд болж байгаа юм. Анх удаа ийм зүйл болж байгаа учир хүмүүс гайхах нь аргагүй. Энэ бол нэг бүлэг асуудал. Хоёр дахь бүлэг асуудал гэвэл манай компанийн үнэлгээ хэт доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг. Би компанийн гүйцэтгэх захирлын хувьд хамгийн их мэдээлэлтэй хүн шүү дээ. Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна. Олон улсын практикт ийм байдаг. Гүйцэтгэх захирал буюу мэдээлэлтэй хүн хувьцаагаа авч, зарж байгаагаа мэдэгдэх ёстой байдаг. Би бол авч эхэлнэ. Яагаад хямд байна гэвэл манай багцад 21 компани бий. Энэ компаниудын өсөлтийг хараарай. “Ард даатгал”, “Ард кредит”-ийн хувьцаа хэдээр зарагдаж байна гэх зэргээр манай нээлттэй компаниудын өсөлтийг хараарай. Эдгээр компаниудын нийлбэрээс бид бүтэж байгаа шүү дээ. “Ард кредит” гэхэд бид 65-аар авч байсан. Одоо хүмүүс 209-өөр зарна гээд тавчихаж. 177 дээр хүрээд 15 хувьд тулчихсан байна. Үнэлгээ маш сайн өссөн байгаа биз. “Ард даатгал” хамгийн сүүлд 80-аар авч байсан бол одоо 1500 төгрөг байна. Манай үнэлгээнд огт ороогүй олон хүчин зүйлс бий. Кинон дээр хүмүүс олон дэлгэцийн өмнө суучихаад тоо хараад хувьцаа авч, зараад байдаг шүү дээ. Тэр үзэгдэл чинь Монголд ирчихээд байна. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын дор би энэ компанийг удирдаж байгаа. Тэр зорилгодоо ч хүрч байна. Дараагийн алхам юу вэ гэвэл манай хувьцаа эзэмшигчид энэ хувьцаатайгаа дэлхийн том биржүүд дээр гарна. Тэр ажлыг бид одоо хийж байна. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна. Сая ардкойн цуглуулчихсан байсан хүн өнөөдөр 280 сая төгрөгтэй болж байгаа юм. 280 дахин өссөн. Манай “Ард даатгал”, “Ард кредит”-ээр орж ирсэн хүмүүс бүгд ашгаа хийж байна. 

Манай банк санхүүгийн өрсөлдөгч нар юм ойлгохгүй бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж, дэлхийн манлайлагчдын байр сууринд хүрнэ. Тийм учраас бид өөрсдийгөө хөгжүүлэх, өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Цахим түйвээлт явагдаж байна. Би цахим түйвээлт гэдгийг гурван жилийн өмнө өөрөө анх орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санхүүгийн зохицуулах хороо:

-Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй. Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг. Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-03 202.55.188.89

coin bishee hog

Avatar

Zochib 2021-03-03 66.181.161.36

2 taltai baliar yum yridag nuhurulduu humuusiin tolgoig baahan erguulj avaad bai gesenee…. nuguuw taldaa aldahaaraa av geed l…. tegsenee bi eruusuu av gej heleegui ch geh shig…. TEGSENE ashig hiisen oir dotnii humuusinhee zurgiig postlood l humuusiig duudaad l

Avatar

/*-*/ 2021-03-03 49.0.142.40

Энэ чинь МАН-ын талх Ганхуяг гэдэг луйварчин, мөнгө хүүлэгч нохой доо

Avatar

eguur.mn /184105/ 2021-03-03 202.55.188.39

Энэ хеесийг Ганхуяг еерее санаатайгаар хийж байгаа гэдгийг бага зэрэг судлаад узэхэд ойлгомжтой болно. Ардкойн гадны 2 бирж дээр гарсан гэдэг ч 1 нь луйвар болоод хаагдсан. Негеех нь ямар ч идэвхгуй, бараг хэрэглэгчгуй, Эстонийн жижиг бирж байгаа. Арилжааны туухийг нь харвал едерт $1000 орчмоор л Ардкойны унийг 30%, 40% есгеж байгаа нь харагдана. Зарсан туух байхгуй зевхен унэ хеерегдеж авч байсан нь харагдана. Ганхуяг еерее еерийнхее койныг хеесруулж байгаа нь тэр. Худлаа гэвэл ороод узэцгээ.

Avatar

Зочин 2021-03-03 192.82.74.121

Mongolchuud uursduu crypto currency gargaj baigaad bayartai baina. Gehdee Ard Coin metiin crypto-g SHIT COIN gej nergeldeg. Uchir n yamar ch une tsenegui, hereglee baihgui, niiluulelt n todorhoi bus Decentralized bish. Ard coin-g Bitcion, Ether -tai haritsuulna gedeg teneglel, hajuud n noiliin tsaas. Olon ulsiin naidvartai broker deer dans neegeed ETHER, BITCION bolon SILVER hurungu oruulaldaa. Ochij ochij yagaad Ard Coin gej. Teneglel setgel hudluluusuu bolood mungu aldval uurtuu gomdooroi.

Avatar

Зочин 2021-03-03 64.119.17.228

Тэгээд яагаад top trending 10 coin ий нэгээр coinmarket дээр зарлагдсан юм.Бэлээхэн баримттай юм байхад энд ингэж гүйлгээд яахав дээ.

Avatar

Урамшууллын оноо, цахим менге 2 чинь тэс еер зуйл шуу 2021-03-03 202.55.188.39

Ардкойн гэдэг чинь цахим менге биш урамшууллын оноо. Яг Номин, Емарт, Мобикомын оноо шиг зевхен компани дотроо л хэрэглэнэ, бэлэн менгеер авч чадахгуй. Хэрэв тэр компани дампуурвал оноо нь хог болно. Мэдэхгуй хумуусийг будилуулах гээд албаар Биткойн шиг койн гээд нэр зуусийм шиг. Ард-оноо гэхгуй дээ тэгсэн бол тэнэг хун ч утгаар нь ойлгоно. Койн мен бол Ардкойныг цахим менге шиг хэрэглэж чадахуу?Тэгвэл Биткойныг гадаадад кофешоп, цахилгаан бараа, киоскт хэрэглэж, биржд зараад бэлэн $-р авч чадна

Avatar

эн 2021-03-03 202.9.46.243

энэ хужааагиин шэээс шиг л***р хүмүүсиин оруулсан хөрөнгөөр сайхан тоголж байнадаа зүгэээрл шүлжээшиг эхниии хэд нь бусдааа дагууулж иддэг зарчим

Avatar

Зочин 2021-03-03 66.181.161.51

Яг үнэндээ эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж энэ замбуулинд БАЙХГҮЙ.

Avatar

ЗОЧИН 2021-03-03 202.126.88.133

ХОГЫН л***р

Avatar

ЗОЧИН 2021-03-03 202.126.88.133

НЭГ ХУЛХИДУУЛААД ХАШИРААГҮЙ ЮМ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ОЛГООД БҮГДЭЭРЭЙ ХУЛХИДУУЛЧИХИЛ ДАА !!! ГАРАХ ХОХИРОЛЫГ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН НОХДООС НЬ ГАРГУУЛЧИХНА БИЗ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2021-03-03 122.201.21.61

gal buhhiinhuu umnu badmalna.

Avatar

Зочин 2021-03-03 202.126.90.135

Монголчууд дэлхийтэй зэрэгцэн орших гээд тэмцэж байна. Ардыг хичнээн үгүйсэгсэн ч өөр хүмүүс хийх л болно.

Avatar

Зочин 2021-03-03 103.57.95.19

500 saya dollar gej bna u. uuniig shalgaad henii yun mongo, hashaa orood bga. hooson too baigaad humuusiig zalilah geed baigaa yum u huuliin baiguullaga shalgah yostoi bha. bi lav app suulgaar 10.0 togrogtei bolloo gej sonson. End arai oor yum yarigdaad bna.

Avatar

Зочин 2021-03-03 203.91.115.50

Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? Ард зоосны хуримтлалаар Ганхуяг биткойны арилжаанд оролцдог юмуу? Тэгвэл бүр ч эрсдэлтэй юм биш үү? Энэ чинь төсвийн мөнгөөр казиноддог төрийн луйварчдаас юугаараа ялгаатай юм бэ?

Avatar

Зочин 2021-03-03 103.212.116.151

ХҮН АЖИЛ ХИЙХГҮЙГЭЭР МӨНГӨ ОЛЖ БОЛДИЙН БОЛ БҮГДЭЭРЭЭ АЖИЛ ХИЙХГҮЙ ЭНЭ ХҮНД БҮХ МӨНГӨӨ ӨГЧИЙ. ТЭГЭЭД ҮНЭ НЬ ӨСХӨӨР МӨНГӨӨ АВААД БАЙЯ. ХЭНЧ ХОХИХОХГҮЙ ЮМ ЧИНЬ. БОДЬТ АМЬДРАЛ ТИЙМ БИШ Л ДЭ. ОЛОХ НЭГ ХЭСЭГ БАЙГАА БОЛ АЛДАХ ХЭСЭГ ГЭЖ БАЙЖИЛ ТААРНА ШҮҮ ДЭ. ОЛОН ЖИЛ ЭНҮҮГЭЭР НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮС БАЯЖИЖ НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮС НЬ ЦАГ ХУГАЦААНЫ ХҮЛЭЭЛТЭНД ХАНШ ӨСӨХ БАЙХ ГЭСЭН ХООСОН ИТГЭЛЭЭР ЦАГ ХУГАЦАА АМЬДРАЛАА ҮРЭХ ВИЙ ДЭ.

Avatar

зочин 2021-03-03 59.153.114.203

Мөнгөнөөс гадна хүн чанар гэж юм чухал байдаг байх.энэ нөхөрт байгаа болов уу.

Avatar

Зочин 2021-03-03 43.242.243.170

Мөнгийг ч хүн чанараа зарж байж олдог эд шүүдээ

Avatar

Зочин 2021-03-03 202.21.97.30

технологийн эрсдлийг БИ ХАРИУЦНА гэдэг хүн өнөөдрийг хүртэл чамаас өөр гараагүй л байна шүү. Сервер чинь нэг нурахад л чи дуусаа шдээ…

Avatar

Зочин 2021-03-03 202.21.97.30

ХОЁР ДАХЬ САЙХАНБИЛЭГ БОЛМООР БАЙВАЛ БОЛОХГҮЙ ЮУ ДАА ТАЛХ АА??? НЭГ ДЭХ САЙХАНБИЛЭГ ЧИНЬ УИХ ДЭЭР Л БИ ХАРИУЦНА ГЭЭД БАЙСАН ШИГ САНАГДАХ ЮМ??? ТЭГЭЭД ОДОО ӨӨРӨӨ ХААНА Ч ЮМ ЧААВААС ОРЖ ГАРАХДАА БАЙНГА ХҮН ХАРААСТАЙ Л АМЬДРАХЧАА АЯДААД Л, ТӨРӨЛ САДАН НЬ ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХЭЭД Л…

Avatar

Д 2021-03-03 202.126.88.132

Койн бол харьцангүй шинэлэг зүйл. Унших, ойлгож, ашиглаж сурах нь маш чухал. Ард койн өнөөдөр 300 төгрөг, эрэлт буурвал маргааш нь 100, 200 төгрөг болох магдлалтай. Тиймээс хурдан баяжих зорилгоор хөрөнгө оруулалт хийвэл та мөнгө алдан шүү. Ганц зүйл зөвлөхөд бага хэмжээгээр хийж алдаа оноогоо дүгнэж сур.

Avatar

Зочин 2021-03-03 66.181.181.159

Койн алтаар баталгаажсан уу?

Avatar

Зочин 2021-03-03 64.119.17.228

Ард койны ард 300 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй 21 охин компанитай Ард санхүүгийн нэгдэл байна.Харин биткойны ард хэнч байхгүй хоосон барьцгүй хариуцах ямар ч хүн байхгүй

Avatar

Зочин 2021-03-03 202.21.108.29

Хөөс хагарахад олон мянган хохирогч гарч ирнэ. Тэдний хохиролыг Төр даахгүй бх бүх нөхцөлийг одооноос авч иргэд эрсдэлээ өөрсдөө л хариуцах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-03 122.218.103.202

ERT OROI HEN NEGEN IIM ZUILIIG EHLUULJ HIIH L BAISAN HIIH CH BOLNO EHLUULSEN NI ENE HUN BAINA. ZAH ZEEL JAMAARAA L BOLNO. ALDAH NEG NI ALDANA HOJIH NEG NI HOJINO. AIVAL b** HII, HIIVEL b** AI GEDEG BOLJ BAINA. ALDAHGUI BAIH ARGA BOL HUNII UGEND b** AVT, HUNII UGEER b** YAV, UURUU SUDALJ MED, AVAH AVAHGUI ALDAH ALDAHGUI ERH UURT CHINI BAINA. ALDAHAD HARAMSAHGUI MUNGUUR AVAAD DAR GEED MSG UGUUD BAINA. YAMARTAI CH HURUNGIIN ZAH ZEEL HUDULJ AMI ORJ EHELSEN, BAYARLUUSHTAI BAHARHUUSHTAI.

Avatar

arduudaa 2021-03-03 66.181.161.86

butsaaj mongiin ogohdoo ossonoorn bish anh awsaarn og,

Avatar

ARD BH HUWITAI ARD TUMEN, 2021-03-03 66.181.161.86

yuch uil ajilgaa yawuuldaggui kompaan,heden hurdan bayajih gesen 1 saya tugrugtei humuus,oorsniigoo aimar broker huwitsaa ariljdag geed bodtson,yadaj ardruugaa orood app ashiglaj chadahgui,zarah une siin sanlaa tengert tultal tawichaad mongo orj irehgui bn gesen humuus duuren jisheenii,udaandaa bol medeej humuus hohron,suulden baahan origdol gomdol bolson humuus,yadaj naad gankhuyag chin hungary irgen,baritsgui shuu

Avatar

Зочин 2021-03-03 192.82.78.20

Yaanaa ene hun udahgui deelee numurnuu

Avatar

Зочин 2021-03-03 192.82.72.229

энэ Ганхуяг гэдэг хүний хэлж байгаа үг үйлдлийг нэг сайн ойлгодоггүй янз бүрийн юм юманд дуугарсан нь л хүн байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж