Леброн Жеймс тансаг харшаа 20.5 сая ам.доллараар зарах зар түгээжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс тансаг харшаа 20.5 сая ам.доллараар зарах зар түгээжээ

Леброн Жеймс тансаг харшаа 20.5 сая ам.доллараар зарах зар түгээжээ

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн алдарт тоглогч Леброн Жеймс 2015 онд худалдаж авсан тансаг харшаа зарахаар болжээ. Тэрбээр АНУ-ын Калифорни муж улсын Брентвүүд дэх харшаа 20.9 сая ам.доллараар худалдаж авсан бол өдгөө 20.5 сая ам.доллараар худалдах зар түгээжээ. Зургаан унталгын өрөө, найман угаалгын өрөөтэй уг тансаг харшийн загварыг алдарт архитектор Кен Унгар гаргасан байна.

Түүнчлэн тэрбээр Беверли Хиллзэд байрлах өөр нэг тансаг өргөөг өнгөрсөн жил 36 сая ам.доллараар худалдан авсан боловч бараг тэндээ амьдардаггүй.

Леброн Жеймс "Lakers" сагсан бөмбөгийн багтай жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулан дөрөв дэх жилдээ тоглож буй.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж