Д.Сумъяабазар: Байнга шүүмжлэл дунд явна гэдгээ мэдэж байсан, би хэзээ ч ухрахгүй | News.MN

Д.Сумъяабазар: Байнга шүүмжлэл дунд явна гэдгээ мэдэж байсан, би хэзээ ч ухрахгүй

Д.Сумъяабазар: Байнга шүүмжлэл дунд явна гэдгээ мэдэж байсан, би хэзээ ч ухрахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэгт өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Хот гэдэг бол өөрөө их айл. Амьдрал буцалж, зовлон, жаргал сүлэлдсэн, их ачаалал эргэлдэж байдаг газар. Би Улаанбаатар хотын унаган оршин суугч. Энэ л хотод өсөж хүмүүжсэн хүний хувьд хотоо сайхан болгох юмсан, орчин үеийн шийдэл бүхий дэлхийн жишиг хот болоосой, яаж энэ бүхнийг өөрчлөх вэ гэсэн бодлыг үргэлж тээж ирсэн.
  2. Шууд л хүнд хэцүүтэй нүүр тулж ковидын үеийн хямралд ажиллана, байнга шүүмжлэл, бухимдал дунд явна гэдгээ мэдэж байсан ч “үүрэг хүлээсэн цаг”-т би хэзээ ч ухарч зайлахгүй, шийднэ, зүтгэнэ.
  3. Иргэдийг хүндрүүлдэг, бүх юмыг хойшлуулдаг, залхаадаг асуудал цэгцэрнэ. Улсаараа бид цахим болох ёстой. Хотоо Цахим Улаанбаатар, Ухаалаг Улаанбаатар, Ил тод, нээлттэй Улаанбаатар болгох ёстой. Тэгж байж бид энэ хүнд суртал, авилга, хээл хахуульд хэрэгдээд хөдөлж өгөхгүй хөшчихсөн асуудлуудыг бүгдийг нь явуулна.
  4. Нэг ч ажлыг хойш нь тавихгүй гэж хичээж байна. Бидэнд гаргасан алдаа байгааг ерөөсөө үгүйсгэхгүй. Тэрийг засаж залруулахын төлөө ажиллаж байна.
  5. Улаанбаатар бол залуусын хот. Тэгэхээр түүн рүү чиглэсэн бодлого явуулж, энэ залуучуудынхаа сэтгэлийг эзэмдэж, тэдний дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байгаа. Тэдний хүсэж байгаа хотыг нь бүтээхийн төлөө бүх хүчээ зориул, ухаанаа уралдуул гэж би хамтран зүтгэгчиддээ хэлдэг.
  6. Хотын төсөв нэмэгдэж байгаатай холбогдуулаад хардлага нэмэгдэнэ. Хардах эрхтэй. Тэгэхээр бүх худалдан авалт, тендерийг нээлттэй болгох ажлыг хийнэ.
  7. Улаанбаатар хөрөнгө оруулалтыг татсан, гадаадын хөрөнгө оруулалтыг бурхны элч мэт хүлээж авдаг хот байгаасай. Хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж байж, хот тулгамдсан асуудлаа шийддэг, ухаалаг, инновацлаг, хөрөнгөтэй хот болно. Тиймийн тулд бид гадны хөрөнгө оруулагчийг нүдэнд орсон өргөс мэт харахгүй. Бид тэдэнтэй хамтарч байж илүү шийдэлтэй, илүү дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хот болгохын төлөө зорьж ажиллана.
  8. Би хойшоо харж “хэрэлдэхгүй”. Урагшаа харж ажиллана. Өнгөрсөн рүүгээ хэт өнгийж өлийдөг хүн урдах замаа сайн харж чаддаггүй. Тийм учраас би урагшаа л харна. Цагийн зүү хурдан эргэж байна шүү дээ.
  9. Улаанбаатар хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг. Халамжийн шуналтай биш. Хувь хүн өөрөө юм үйлдвэрлэж болно. Тэр хүнийг ажиллах нөхцөлөөр нь бид нар сайн дэмжих ёстой.
  10. Төрийн захиргааны байгууллагуудын болсон болоогүй дарамт бизнес эрхлэгчдийг мохоодог, зогсоодог, хамаг юмыг нь нураадаг булаадаг байх ёсгүй. Ялангуяа Улаанбаатар хотын захиргааны дарамтыг би байхгүй болгоно гэж тэмцэж байгаа. Мэргэжлийн хяналтын дарамтыг үгүй болгоно. Дарамтыг шүү. Эрүүл, хуулийн дагуу хяналт шаардлагыг биш.
  11. Би юм хийх гэж л явж байгаа. Нялцганахгүй. Нялцганах юм бол би өөрөө байхгүй болно. Би өөрөө хэн ч биш болно. Би эргүүлгэнд ороод дуусна. Д.Сумъяабазар гэдэг нөхөр бол худалч, хулгайч юм байна гээд дуусгах байх. Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байхыг л хүсэж байгаа.
  12. Ялалт гэдэг бол зүгээр ирдэггүй юм. Зүгээр гэртээ суугаад хүн шүүмжлээд байдаг, эсвэл зурагт болгоноор сайн сайхан юм яриад л сууж байдаг хүнд хэн итгэх юм. Бодит амьдрал гэдэг бол нүүр тулахыг л шаарддаг юм билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-03-02 49.0.142.40

Амиа хорлочихно гэж нэг сайхан юм байдым даа

Avatar

Зочин 2021-03-02 202.131.239.62

Ухрахгүй, дайрахгүй, ямар ч мэх хийхгүй, зүгээр мах болтлоо зууралдаад тэсч байтал барьц сонгуулах байхоо

Avatar

өвчтөн иргэн 2021-03-02 202.21.113.146

хотын даргаа хүсэлт байнаа, дүүргийн эмнэлгээ чадвартай орчин үеийн эмнэлэг болгоход анхаараач, ялзарсан хоцрогдсон зарим дарга нар хувалзлаад тойрон хүрээлэл үүсгээд ажил явахгүй байна, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ тийм байна, бөөрний аппарат одоо хүртэл байхгүй, монгол улсад ганцаараа,

Avatar

Зочин 2021-03-02 139.5.216.139

угаасаа эхнээсээ чадахгүй гэдэгээ өөрөө мэдэж л байсын байшт

Avatar

Зочин 2021-03-02 64.119.20.96

Ажил хийлгэхгүй гуцаад санаатай саад хийгээд байдаг жавьжнуудыг шууд нам нам цөм цөм цохиод урагшлаарай!! Бид үргэлж дэмжсээр байх болно!!! Тээр жил Гарьдхүүгийн Горьдхүүг нам авдаг шиг … мөн ч сайхан байж билээ!!! Ккк

Avatar

зочин 2021-03-02 66.181.183.244

ШҮҮМЖЛЭГЧДЭЭС АЙХ ХЭРЭГГГҮЙ ДЭЭ. ҮНЭНДЭЭ ШҮҮМЖЛЭХ ШИГ АМАРХАН АЖИЛ ХОРВООД БАЙДАГГҮЙ ГЭДЭГ.

Avatar

Зочин 2021-03-02 202.55.188.89

Газрын албыг цэгцлээч тэнд авлига хүнд суртал хээл хахуул гээд төрд шүглэсэн бүх муу муухай зүйлүүд байна даа новшийн газрын албаны мэргэжилтнүүд

Avatar

Зочин 2021-03-02 59.153.114.192

Зүгээр л урсгалаар нь авч явахыг ёстой бөхчүүд л хийх байх. Үүнийг удирдах гэхгүй, урсах гэнэ л дээ.

Avatar

Монгол 2021-03-02 103.212.119.169

ухрах ухрахгүйн тухай асуудал бишээ. таны тархи үнэхээр хүрэхгүй. та бол бусдын амаар удирдана гэсэн үг… Таны хуримтлуулсан мэдлэг чадвар энэ том хотын асуудлуудыг шийдвэрлэхэд үнэхээр хүчин мөхөсдөнө. Эртхэн мэддэг чаддаг хүнд нь өгөөчээ л гэж гуйгаад байгаа юм ш дээ. Улаан хацарт Батбаяраас ч 1000 дахин чадваргүй ш дээ. Англи орос герман гээд хэлний мэдлэг чухал. Ихэнх мэдээллээ гадаад хэлнээс олж авна. Та бол үнэхээр чадахгүй.

Avatar

/*-*/ 2021-03-02 49.0.142.40

(Хэрэвзээ чамайг эсэргүүцэж байвал чиний тэмцэл зөв) В.И. Ленин

Avatar

МӨНХ 2021-03-02 66.181.176.131

ҮНЭХЭЭР МУНДАГ ХОТЫН ДАРГА. САЙН Ч БӨХ БАЙЛАА. САЙХАН Ч БОЛОВСРОЛ ОЛЖ АВСАН.ОДОО УЛСАА, НИЙСЛЭЛ ХОТОО ХӨГЖҮҮЛЖ БАЙНА.ТА ЧАДНАА. ТЭНЭГҮҮД ДЭМИЙРЧ Л БАЙГ.

Avatar

Ууж, идэхдээ уургын морь шиг бөх 2021-03-02 66.181.184.43

Д.Сумъяабазар: Байнгын шүүмжлэл дунд иднэ мэдэж байсан, би хэзээ ч идэхээс ухрахгүй.

Avatar

Зочин 2021-03-02 66.181.185.227

Мөн х****а муу илжиг Идээд, уугаад хандаггүй муу хөгийн баас Монголыг идэж барна гэвэл чи хэдэн маапаарч чадахгүй Монгол гэдэг чинь чам ших үхэр биш дотроо бодолтой хүмүүс байдаг юм. хар санаа биш үү илжиг минь.

Avatar

Зочин 2021-03-02 202.21.120.50

энэ эргүү зайлаасай

Avatar

MGL 2021-03-02 66.181.189.236

Нийтийн тээврээ шийдээчээ! Metro?

Avatar

Зочин 2021-03-02 202.55.188.98

Sumtaibuzar-t hotiin irged diilenh ni durgui ogtsor geed baihad l tom idelt hiih geed l ulairaad zuuraldah yumdaa

Avatar

зочин 2021-03-02 43.242.243.113

Энэ Жонкугийн бууны нохой бөх бүтэхгүй дээ, эртхэн зайлуулсан нь зөв, МАН-ын өөрийнх нь нэр хүнд энэ тэрд ч хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-02 64.119.22.164

Ta нарыг ард олны олонх сонгосон,тэд зохиож хийж буй бүхий л ажлыг тал бүрээр дэмжинэ.Харин Сөрөг хүчин ялангуяа АН-ынхан хийж буй ажилд чинь саад учруулна .Гох дэгээ тавьна.Нураахыг оролдоно.Амжилт бүхнийг чинь харлуулна. Дайрна. Доромжлоно гүтгэнэ.Гол удирдлагад ажиллаж байгаа хүмүүс, түүний дотор хотын захирагч рүү бүр ч илүү давшилж хорлохыг хичээнэ.Энд хотын даргыг зайлуул гэж бичээд байгаа нөхөд тэдны ноход, ийм юмнууд манайд маш олон. Үүнд шантарч болохгүй,яаж ч байсан ухарч болохгүй.

Avatar

Зочин 2021-03-02 64.119.22.84

Энэ нөхөр бүтэхгүй ээ. бушуу соль. их хотыг ийм олгой толгой удирдахгүй ээ. МАН хүнээр дутаагүй баймаар. Хэнийч санаанд нийцэхгүй амьгүй албатаар хотийн Засаг дарга болгосон нь төр самуурсаны хамгийн том дохио. Хотыг том биетэй биш том боловсролтой том зангарагтай том хүмүүжилтэй хүн удирдах ёстой. Энэ хүн дээрхи ямарч дээрхи шалгуурт тэнцэхгүй
.

Avatar

Зочин 2021-03-02 122.201.24.187

ЗА СУМЪЯА МИНЬ БАТТУЛГАД Л ЭЛСЧИХЭВ ДЭЭ. ГАНЦХАН ҮҮНИЙГ Л ЗАХЪЯ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж