Алс газарт зарагдсан ч шинэ нутагтаа идээшилгүй оргон нутаг гүйж, хол зам туулан төрсөн нутагтаа ирсэн адууны тухай хууч яриа олон байдаг билээ. Тэгвэл зөвхөн монгол адуу нутаг гүйдэггүй бололтой. Таван сарын өмнө БНСУ-ын Чежү арлын усанд тавьсан далайн ногоон яст мэлхий хол зам туулан Вьетнамын эрэгт очин суурьшжээ.
Өмнөд Солонгосын үндэсний далайн судалгааны хүрээлэн өнгөрсөн оны есдүгээр сард 15 яст мэлхийг Өмнөд Солонгосын далайд нутагшуулахаар Чежү арлын усанд тавьжээ. Тэгэхдээ яст мэлхийнүүдийг байгальд хэр сайн амьдарч чадаж байгааг ажиглахаар бүгдэд нь байршил тогтоогч суурилуулан хиймэл дагуул ашиглан ажиглажээ.
Долоо хоногийн дараа судлаачид эргэн ирэхэд 15 яст мэлхийн хоёр нь л үхсэн байж. Харин нэг залуу яст мэлхий хоёр сарын дараа 3847км сэлж, Вьетнамын зүүн эрэгт очин суурьшжээ. “Нутаг гүйсэн” яст мэлхийг өндөг байхад нь БНСУ-ын эрдэмтэд Вьетнамаас авч, зохиомлоор бойжуулж, гурван жил судалж байгаад усанд тавьсан нь тэр байжээ.
Институтын судлаачид “Энэ үйл явдал яст мэлхий төрөлх нутгаасаа алсад зохиомлоор бойжин мэндэлсэн ч нутгийнхаа байгалийг таних чадвартай болохыг баталж байна. Энэ нь далайн ногоон яст мэлхийний талаар илүү ихийг мэдэх нэг үүд хаалга нээлээ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BUSINESSKOREA
Зочин 2021-03-02 66.181.189.35
Яст мэлхий, адуу, шувуу, гахай, нохой, тахиа бүгд нутагтаа гүйж ирдэг ажээ. Балагт Сайханбилэг яагаад гүйж ирэхгүй байна
Зочин 2021-03-02 202.126.89.59
адуу хүртэл нутаг руугаа гүйдэг гэж хэлсэн сүоэлсүх гадаадад байгаа иргэдийнхээ нутагруугаа ирэх эрхийг хааснаас хойш яг нэг жил боллоо
Зочин 2021-03-02 64.119.20.96
Зиаа! Манайхан уянгалаад шүлэглээд дуулаад байх бас нэг сайхан амьтантай боллоо. Нэг их урт буурал саарал загал үстэй , том хэлхийсэн ташуу захтай тод өнгийн дээлтэй нэг гар удахгүй тодроод үсрээд гараад ирэхээр сэдэв бн!! Ккк.
/*-*/ 2021-03-02 49.0.142.40
насны буян
Товуу 2021-03-02 192.82.74.78
Ямар сайхан амьтан юм бэ хөөрхий. Хайрлах ёстой амьтан юм даа.
Сайхан юм өө 2021-03-02 66.181.180.254
Амар ч юм даа. Гадаад паспорт, ковид, хил хаана барина гэхгүй
Зочин 2021-03-02 66.181.164.235
Эхийнхээ хээлэнд зарагдсан унага ижлээ үгүйлэн нутгаа тэмцэн ирдэг гэдэгт би бас итгэхгүй байгаам даа. Гэдсэнд байсан унага хаанаас ирснээ яаж мэддэгийн гэж нэг удаа энэ дууг сонсчоод бодож байсан сан. Үүнийг харахад тийм байх боломжтой л юм байна.
Зочин 2021-03-02 103.212.117.205
buh amitad tegdegdee honi , uher geel bugd nutagruugaa huine hashaagaa tanin , unheer uhaalag hun l teneg araatan bolhoos amitad bol mash uhaalag bi neg moriig avarsan yum uheh gej baihad humuuseer urguulj geriin gadna avj irj uvs ugj bur shunu hed hed guij garj tolgoigiin egtselj bosgoj , nemnej dulaan baig geed teriig tejeeseer ovoo bolj mash ungulug mori bolson tegeel bi outan bolj nutgaasaa garaad 5 jiliin daraa irhed ter mori uuruu nadruu yantsgaaj guij irsendee sureg dotroosoo
Зочин 2021-03-02 103.212.117.205
tegeed nulimsdaa ireed murun deer tolgoigoo taviad heseg bj bgad yavsan mash uhaalga ternees hoish amitan alhaa bolisondoo