Вьетнам яст мэлхий 3847км сэлж эх орондоо очжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Вьетнам яст мэлхий 3847км сэлж эх орондоо очжээ

Вьетнам яст мэлхий 3847км сэлж эх орондоо очжээ

Алс газарт зарагдсан ч шинэ нутагтаа идээшилгүй оргон нутаг гүйж, хол зам туулан төрсөн нутагтаа ирсэн адууны тухай хууч яриа олон байдаг билээ. Тэгвэл зөвхөн монгол адуу нутаг гүйдэггүй бололтой. Таван сарын өмнө БНСУ-ын Чежү арлын усанд тавьсан далайн ногоон яст мэлхий хол зам туулан Вьетнамын эрэгт очин суурьшжээ.

Өмнөд Солонгосын үндэсний далайн судалгааны хүрээлэн өнгөрсөн оны есдүгээр сард 15 яст мэлхийг Өмнөд Солонгосын далайд нутагшуулахаар Чежү арлын усанд тавьжээ. Тэгэхдээ яст мэлхийнүүдийг байгальд хэр сайн амьдарч чадаж байгааг ажиглахаар бүгдэд нь байршил тогтоогч суурилуулан хиймэл дагуул ашиглан ажиглажээ.

Долоо хоногийн дараа судлаачид эргэн ирэхэд 15 яст мэлхийн хоёр нь л үхсэн байж. Харин нэг залуу яст мэлхий хоёр сарын дараа 3847км сэлж, Вьетнамын зүүн эрэгт очин суурьшжээ. “Нутаг гүйсэн” яст мэлхийг өндөг байхад нь БНСУ-ын эрдэмтэд Вьетнамаас авч, зохиомлоор бойжуулж, гурван жил судалж байгаад усанд тавьсан нь тэр байжээ.

Институтын судлаачид “Энэ үйл явдал яст мэлхий төрөлх нутгаасаа алсад зохиомлоор бойжин мэндэлсэн ч нутгийнхаа байгалийг таних чадвартай болохыг баталж байна. Энэ нь далайн ногоон яст мэлхийний талаар илүү ихийг мэдэх нэг үүд хаалга нээлээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BUSINESSKOREA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж