“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая! | News.MN

“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая!

“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая!

“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая!

Авто тээврийн үндэсний төвөөс өнгөрсөн хоёрдугаар сард зарласан нээлттэй дуудлага худалдааны үеэр 427 сая төгрөгт хүрсэн 0001-УАР улсын дугаар энэ үнээрээ зарагдсан уу, эсвэл үнэ нь буусан уу гэдэг мэдээлэл одоо ч тодорхойгүй,  худалдааг зохион байгуулсан газар нь нууцалсан хэвээр байна.

Нээлттэй дуудлага худалдааны зорилго нь зарагдсан үнэ тодорхой байх ёстой.  Хэрэв нууцлах байсан юм бол нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахын хэрэг юусан билээ.

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын онлайн дуудлага худалдаанд тавигдсан мэдээллээр бол одоогоор 240 орчим тээврийн хэрэгслийн дугаар зарагджээ. Гэвч эдгээр дугаар хэдэн төгрөгөөр зарагдсан тухай мэдээлэл тавигдаагүй байгаа юм.

Үнийг нээлттэй ил тод мэдээлэх шаардлага тавьж буй нь “аз”-ын дугаараар боссон мөнгө “цавчаагүй”-гээр улсын төсөвт тушаагдаж чадаж байгаа юу гэдгийг л олон нийт хянах зорилготой.

Учир нь, автомашинаа “аз”-ын дугаараар “чимэх” сонирхолтой хэсгийнхний ашиг сонирхол дээр Авто тээврийн үндэсний төвийнхөн дөрөөлж, авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх боллоо гэх шүүмжлэл олон жил яригдаж, зарим албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын хаалга ч татаад амжсан.

АТГ-аас ч тус төвд хандан авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид болгох зөвлөмж удаа дараа өгсний дагуу Зам тээврийн сайд Л.Халтар өнгөрсөн оны сүүлээр А/222 дугаартай тушаал баталсан байдаг. Тушаалд авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болж, өөрчилсөн.

Гэвч хэрэгжүүлэх шатанд тээврийн хэрэгслийн дуудлага худалдаагаар зарагдсан үнийг нууцлах юм бол хардлагад дахиад орохгүй гэх баталгаа бий гэж үү.

Ер нь монголчуудын хэрэглээнд хэт ач холбогдол өгдөг болсны илрэл нь зөвхөн автомашинд “зүүсэн” дугаараараа өрсөлдөхөөс гадна гар утасны дугаараараа ч зиндаархдаг үзэл газар авснаас харж болно. Жишээ татвал, хоёр жилийн өмнө 9911 дугаар 500 сая төгрөгийн үнэ хүрч буй тухай мэдээлэл цацагдаж байсан бол энэ онд 0001-УАР тээврийн хэрэгслийн улсын дугаар 427 сая төгрөгийн үнэд хүрлээ. Нэг үгээр хэлбэл, автомашинаасаа ч үнэтэй дугаар гэж хэлж болно.

Эдийн засгийн хямралтай үед тээврийн хэрэгслийн дугаар хагас тэрбумд хүрсэн энэ үйл явдлыг нэг хэсэг нь “зориудаар үнийг өсгөсөн дуудлага худалдаа боллоо” гэж дүгнэсэн бол нөгөө хэсэг нь “Хэрэв дээрх дугаар 427 сая төгрөгт хүрсэн нь үнэн бол хөдөлмөрлөж олоогүй мөнгийг л ийм зүйлд зарцуулна” гэж тодотгосон.

Үнэндээ ч шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг автомашинаас ч үнэтэй дугаарт зориулах хүн гарахгүй л болов уу.

Тиймээс ч нээлттэй дуудлага худалдаагаар зарагдсан “аз”-ын дугаарын үнийг нэгбүрчлэн ил тод байх шаардлага тавиад буй  юм.

Авто тээврийн үндэсний төвөөс хоёрдугаар сарын 15-нд эхлүүлсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим худалдаа гуравдугаар сарын 11-н хүртэл үргэлжилнэ. Өдөр бүр 20 улсын дугаар зарахаар төлөвлөсөн. Үдээс өмнө 10, үдээс хойшдоо 10 дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар оруулж зарах зорилготой.   Эдгээр дугаар дотор “аз”-ын гэх тодотголтой дугаарууд ч багтсан.

Импортоор автомашин орж ирэх тоолонд шинэ дугаарын эрэлт нэмэгддэг, тэр дундаа “аз”-ын дугаар хамгийн эрэлттэй байдаг гэж хэлж болно.

Монгол Улсад одоогоор 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд 800 гаруй мянгыг нь автомашин эзэлдэг аж. Эдгээр тээврийн хэрэгслийн 500 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй.

Зарагдсан дугаарын мэдээллийг ЭНЭ линкээс үзэх боломжтой.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оном 2021-03-02 66.181.161.75

Ер нь бол туршлагатай хүмүүс бол мэднэ. Төрийн алба болон бусад сонирхогч этгээдийн зүгээс ханш тогтоох гэж ийм юм хийдэг практик байдаг. Саяхан радио долгионы лизензи өгөхөд дуудлага худалдаа зарлаад үнээ мэдээд, ханшаа тогтоогоод авдаг. Дараа нь хуулинд байхгүй тул гээд дахиж зарлахгүй, чимээгүй хуралдаал гарын үсгээр өгөөд явчихдаг. Нөгөө талд азийн дугаартай этгээд ороод үнэ хөөрөгдөөд гараад явчихна. Тэр хүн өөрөө авахгүй, алдах юм 50 мянган төгрөг. Аль …

Avatar

Зочин 2021-03-02 203.91.115.52

Dugaar unelj avaad eh oron ediin zasagtaa huvi nemeree oruulj bgaa hun bol jinehene eh oronch hun yum bish uu !? Ter munguur ni mod tarih ni zuv baihaa

Avatar

Зочин 2021-03-02 202.131.235.214

Азын дугаар энэ тэр гэсэн утгагүй хоосон мухар сүсгийг битгий давруулаач. Тэнэгээ харуулж байгаагийн хэлбэр шүү. Цаашид иймэрхүү худал шүтлэгийг зогсоо. Луйвар хийх аргыг төр зааж болохгүй шүү. Зүгээр ил тод нийтэд зар.

Avatar

Onom 2021-03-02 66.181.161.75

Ойлгосонгүй. Ил тод зараад байгаа юм биш үү. Дуудлага худалдаа

Avatar

Мөнгө 2021-03-02 150.129.143.50

Мөнгөтөй бол яагаад болохгүй гэж хүнийг хардахаар өөрөө мөнгө ольё гэж бодож сурцгаая хүмүүсээ

Avatar

TENEG MALUUD 2021-03-02 202.21.109.51

Teneg maluuda bi helsnshde ene bol marketingaa gej ingej sentsalaj dugaar une hurgej bodlogo iimerhu umiig oilohgui boll 20 zuuntai uldej dee hen 400 sayaar um avhde hij bga garuud ni neg hali ner chagaal une osgool sentsalaal ter hemjegere humuus busad dugaar une ogch neg esondoo business olon umnu gargaj ehni huchtei alham bi helj bsn ene bol marketinga gej

Avatar

Зочин 2021-03-02 150.129.143.50

Малтай барьцдаг мал биш биз чи

Avatar

Зочин 2021-03-02 146.115.161.230

400 sayaiig iim yumand tsatsahiig bodohod hyalbarhan oldson l mungu bn daa. Huruu humsaa huihalj olson munguu hun iim yumand urehuu yur n

Avatar

Зочин 2021-03-02 202.55.188.98

Ter oilgomjtoi, avilgalaar amidardag luivarchin l baigaa, zugeer suuj baigaad amarhan ordog mungu bolohoor iim utgagui yumand urehed hairan bish baigaa

Avatar

Модон жорлонт 2021-03-02 202.9.40.100

Оксфордын тольд ийм монголыг их
оновчтой тайлсан байсан ДА УНууд гэж.Дэлхийд зартай ийм л Гаднаа гяланцаг дотроо паланцагууд даа бид.

Avatar

Зочин 2021-03-02 119.40.100.170

Б.Бат-Эрдэнэ -ий ээлжит луйвар

Avatar

Зочин 2021-03-02 192.82.74.78

Азын дугаар гэж юу хэлээд байна.Тэр тийм их аз хайрладаг эд юм уу.Ямар ч дугаартай байсан ч ер хэнд хэрэгтэй юм бэ. Энэ ёстой тэнэгрэл өайна доо. Дээр нь 9911….дугаартай утас ч гэх шиг.Манайд дибиль хандлага маш их байх юм.Утсаар холбогдож л байвал ямар ч дугаар болдог юм байгаа биз дээ.Ёстой дибиль орчин гэдэг чинь энэ дээ.

Avatar

Үнэн 2021-03-02 192.82.76.190

Ийм их мөнгөний эх үүсвэрийг нь шалгах байхаа.зөв замаар олсон мөнгөө ийм юманд үрэхгүй биздээ.

Avatar

Б 2021-03-02 64.119.22.140

Тагнуул шалгаж байгаа шоу

Avatar

мөнхөө 2021-03-02 103.9.90.130

ийм үнэтэй 4 тоо авдаг мөн том тэнэглэл шүү

Avatar

Зочин 2021-03-02 202.126.90.127

Хүмүүсээ! Хэн хэдэн төгрөгөөр юу авах нь чиний бас миний хэрэг биш юм биш үү?! Сайн бизнэс хийгээд ашиг орлого нь сайн байгаа хүмүүс зөндөө л байна шүү дэ.Нэгийг мянга болгож чадаж байгаа хүмүүс байж л байна . Зөв сайхан амьдарч байгаа хүмүүсийг бол шалгаад шалгаад ч яах юм билээ. Би ийм орлого олоод ийм татвар төлөөд ийм мөнгө байна.Одоо ийм юм худалдаж авах гэсэн эд нар ингээд байна болихоос гэх үү

Avatar

Иргэн 2021-03-02 202.9.46.193

Атг энэ хүмүүсийг шалгах хэрэгтэй байх шүү. Ямар учиртай ийм өндөр үнээр авав? мөнгөний эх үүсвэр гээд шалгах л юмний нэгшүү?

Avatar

Зочин 2021-03-02 202.55.188.98

Iim dugaar zuulee geed benzin unegui bolohuu, mashin ni evdrehgui baihuu, ayul osold orohgui baihuu? Iim dugaar barilaa geed unegui yarij unegui msj bichij unegui data hereglehuu?

Avatar

Зочин 2021-03-02 192.82.77.202

demiirlee zogsoo gadnii humuus hevleleer bidniig haraad teneg gej ineej suugaa da

Avatar

Зочин 2021-03-02 64.119.21.98

0046,0067 зэрэг дугаарууд яагаад азын гэгддэг юм бэ?

Avatar

Зочин 2021-03-02 202.179.26.184

УБ-тэй дугаар байвал бүр үнэд хүрэх нь ээ! УА- гэхээр У-вс А-ймаг гэж харах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж