Дархан: Нийслэлээс ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Дархан: Нийслэлээс ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана

Дархан: Нийслэлээс ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.03.02/ хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 

Гуравдугаар сарын 1-ий  өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой УОК-ын даргын тушаал, түр журам гарсан байна. Үүнтэй холбоотойгоор  маргааш /2021.03.03/  06:00 цагаас эхлээд Дархан-Уул аймгаас гарах болон орох хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавигдахгүй боллоо. /Улаанбаатараас ирэхээс бусад/

  • Иргэд зөвхөн бүртгэл, эрүүл мэндийн асуумжаар 140, 141 дүгээр постоор нэвтэрнэ. Өмнө нь олгогдож байсан /хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл  тээвэрлэх гэх зэрэг/ бүх зөвшөөрлийг авах шаардлагагүй.

Улаанбаатар хотоос ирэх иргэд 72 цагийн PCR шинжилгээтэй нэвтэрнэ. Ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх зохицуулалт хэвээр байна. Ирсэн иргэдийн 30 хүртэлх хувиас долоо дахь хоногт PCR шинжилгээ авна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж