Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ | News.MN

Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ

Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ

Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ

Польш улсын хилээр 16 кг алт, олон мянган хайрцаг тамхи, их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхийг завдсан Украины хоёр дипломатч баривчлагдсан талаар өчигдөр /2021.03.01/ мэдээлжээ. Тэдний нэг нь Варшав хот дахь Украины элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан атташе, нөгөө нь тус яамны жолооч аж.

Тэд Ням гаригт Польш руу микро автобусаар гарах гэж байгаад Украины хилийн хамгаалалтынханд саатуулагджээ. Автомашинаас нь нийт 16 кг алт, 200 мянган ам.доллартай тэмцэх хэмжээний евро, золт, ам.доллар бэлнээр, 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний 8000 хайрцаг хар тамхийг илрүүлсэн байна.

Украины мөрдөн байцаах товчооноос тэднийг дипломат халдашгүй статусаа ашиглан Европын Холбооны нутаг дэвсгэрт хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хоёр дипломатчийг Польшоос эргүүлэн татсанаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-02 202.9.40.219

Манай ГХЯам 10 мянган диполмат пасспортыг хүчингүй болгосон юм гэсэн ! Энэ мэтчилэн гадаад яамыг хар тамхины наймаачдаас салгаж бга нь сайшаалтай ч Нямдоржийн хүү Анхбаяр гэж жинхэнэ хар тамхины наймааны босс яамны төрийн нарийн бичиг хийсээр л бн ! Мөн яамны консулын хэлтэсийн ажилтан нарко курьер Бямбадорж гэж этгээд ажлаа хийсээр бгаг шинэ сайд Батцэцэг анхааралдаа авч хөөж явуулж гадаад яамыг хар тамхичдаас бүрмөсөн цэвэрлэх хэрэгтэй бн да !

Avatar

Кккк 2021-03-02 59.153.115.163

Манайхныг арай л барахгүй юм байна. Манайхан бол бас л мундаг шүү дээ.. Ял ч авахгүй.. Буцаж ирээд дарга болно

Avatar

Бах 2021-03-02 66.181.180.14

Монголчуудын шийрийг хатаах нь дээ

Avatar

Иргэн 2021-03-02 202.9.40.252

Өөрсдийгөө муул . Украинаас долоон доор байж .

Avatar

Зочин 2021-03-02 64.119.20.96

Украйн монгол хоёрын харилцаа дээд түвшинд хүрч бүх салбарт холбоотой ажиллаад байгаам уу?

Avatar

Зочин 2021-03-02 202.179.24.186

Манай хэдээс сурж дээ.

Avatar

Зочин 2021-03-02 66.181.161.69

Ёо ёо.. Манайхан бас нүдний булай болсон юм байх гэхээс дотор пал гээд явчихлааш даа.. Хэ хэ..

Avatar

Зочин 2021-03-02 183.177.97.14

hehe

Avatar

Зочин 2021-03-02 103.57.92.186

Харин тэгж л бодлоо

Avatar

Зочин 2021-03-02 59.153.87.251

Мал сэтгүүлч 8000 хайрцаг хар тамхи ч гэх шиг тэнэгээ гайхуулах гэж. 50000$ үнэтэй гэчихжээ

Avatar

Зочин 2021-03-02 66.181.185.227

энэ мэт олон асуудал гарч байгаа одоо манай нөхөд сайн л байна ихээхэн мөнгө, алт Евро илрүүлнэ гэдэг бас ажил шүү мундаг гэхдээ энэ зах цух нь байж магад???

Avatar

Иргэн 2021-03-02 103.57.93.78

Монгол ,украйн хоёр таарч дээ.Манай маанагууд тагнуулын ажиллагаа зохион байгуулж байсан юм гэж тэнэглээд олон улсад нэр төрөө түймэрдсэн дэээ7

Avatar

хуульч 2021-03-02 88.125.80.192

манай хэдээс их юм сурч байнаа муусайн золбин дипломатууд

Avatar

Зочин 2021-03-02 202.131.225.197

end har tamhi algaa, naad setgvvlch chin ogt medlegui gar bna. orosd tamhi hyamd tul baruund gargaj zarah gej terch dee.baruund neg tamhi 6-7 evrogoor tamhi zardag ch dee..

Avatar

Зочин 2021-03-02 202.9.46.14

Дипломатууд энэ тамхи, хар тамхи зөөдөг ажлыг Ах нар манлайлдаг байсан гэнэлээ

Avatar

Зочин 2021-03-02 202.131.225.197

orosuud ter talaar bol gaigui shuu.harin ene hoholuud bol odoo dampuuraad bvh darga nar ni ulsaasai hulgai hiij l baijaad kanad amerik baruund zugtaj bnaa..

Avatar

Иби 2021-03-02 202.126.88.200

Ганган ОО -ууд

Avatar

Зочин 2021-03-02 103.26.195.99

МЭДЭЭГЭЭ УНШУУЛАХ ГЭЭД БҮР ЯДЧИХ ЮМАА ЭСВЭЛ МОНГОЛ ООС БУСАД НЬ Ч ЗӨӨДӨГ Ш ДЭЭ ГЭЭД БОР ШУВУУ НИСГЭЖ МӨНГӨ ОЛДОГ БИЧЭЭЧ ЮМ БАЙХДАА СДАА

Avatar

Зочин 2021-03-02 202.131.236.138

8000 мянган хайрцаг хар тамхи 50 мянган доллар болохгүйлдээ. Ер нь бол тамхи зөөдөг юм. Редактор нтр гэж байна уу.

Avatar

killorks 2021-03-02 202.126.88.139

злотыг бас золт гэнээ хөөрхий. бичиж байгааг нь харчих

Avatar

Иргэн 2021-03-02 43.242.243.124

Эдний сайт улам л миараад байна даа. Унших ч олигтой юм гарахаа больсон. За тэгээд б**с долоодог болсон. Гаргасан мэдээ нь уншихын аргагүй. Гууглдээд тавьдаг эсвэл өөрсдөө самруулдаг.

Avatar

dachikhgui baij 2021-03-02 66.181.183.81

Manaikhnaas turshlaga sudal l daa

Avatar

Анхаар 2021-03-02 192.82.78.159

Энэ нийтлэж байгаа зүйл ээ анхаараач ээ, news.mn-нийхаа?! Зураг дээр контрабандаар татдаг тамхи л оруулж ирэх гэсэн юм биш үүд ээ? Хар тамхи байвал Украин шууд хоёр дипломат корпусын ажилтнууд аа татна гэж юу байсан юм бэ? Польшийн тал шууд эрүү үүсгээд хорино биздээ? Бичсэн хүн өөрөө юм ойлгодог юм уу? Тэгээд 200,000 ам.доллартай тэмцээд яахав дээ? Үг үсэг, найруулга аа харахгүй бол овоо гайгүй сайт бүүр болилоо… яана…

Avatar

Зочин 2021-03-02 202.55.188.104

Zss …omxii xoxoluud iim l mal uls shu de.

Avatar

Зочин 2021-03-02 64.119.21.98

Сэргэлэн нөхөд биш байна. Миний монгол найз л гаргаад өг гэсэн юм гээд сууж байхгүй.

Avatar

nuudel 2021-03-02 202.126.90.119

har tamhi bish zugeer tamhi l baina shdee

Avatar

Зочин 2021-03-02 103.136.254.8

manaihanii haana ni ch hurehgui yum bna,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж