Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ

Польш руу хар тамхи нэвтрүүлэх гэсэн дипломатууд баригджээ

Польш улсын хилээр 16 кг алт, олон мянган хайрцаг тамхи, их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхийг завдсан Украины хоёр дипломатч баривчлагдсан талаар өчигдөр /2021.03.01/ мэдээлжээ. Тэдний нэг нь Варшав хот дахь Украины элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан атташе, нөгөө нь тус яамны жолооч аж.

Тэд Ням гаригт Польш руу микро автобусаар гарах гэж байгаад Украины хилийн хамгаалалтынханд саатуулагджээ. Автомашинаас нь нийт 16 кг алт, 200 мянган ам.доллартай тэмцэх хэмжээний евро, золт, ам.доллар бэлнээр, 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний 8000 хайрцаг хар тамхийг илрүүлсэн байна.

Украины мөрдөн байцаах товчооноос тэднийг дипломат халдашгүй статусаа ашиглан Европын Холбооны нутаг дэвсгэрт хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хоёр дипломатчийг Польшоос эргүүлэн татсанаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж