Хүмүүс гэрээсээ ажиллахаас залхаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Хүмүүс гэрээсээ ажиллахаас залхаж эхэлжээ

Хүмүүс гэрээсээ ажиллахаас залхаж эхэлжээ

Дэлхий даяар хүмүүс оффистоо очихоор тэмүүлцгээх нь ихэсчээ. Учир нь гэрээсээ ажиллах нь олон хүний хувьд стресстэй, хэцүү санагдах болсон хэмээн судлаачид дүгнэсэн байна.

"Canary Wharf Group" санхүүгийн компанийн стратегийн салбарын дарга Ховард Дауберн хэлснээр хүмүүс хувийн, гэр бүлийн, ажлын цагуудаа тусад нь байлгахыг хүсч, түүнээс гадна оффис, хотын төвийн амьдралыг санаж эхэлсэн гэнэ.

Тус компани цар тахлын өмнө 100 мянган ажилтантай байсан ч өдгөө ердөө 6000 ажилтантай болсон байна. Дауберн “Хүмүүс гэрээсээ ажиллахаас залхаад эхэлжээ. Уг нь анхандаа хүмүүс гэрээсээ ажиллахаар болоход бүгд баярлан хөөрч, гэрээсээ ажиллах нь оффист очиж ажиллахаас илүү дээр хэмээцгээж байлаа. Гэвч тэд цар тахал, хөл хорио ингэж удна гэж төсөөлөөгүй бололтой. Харин одоо хүмүүс эргээд оффисоо, хамтрагчдаа санаж, ойроос харилцан, хамтран ажиллахыг, гэрээсээ гадуур гарч ажил амжуулах, цайны цагаараа тухтай цайны газраар үйлчлүүлэхийг хүсэх болжээ” хэмээн ярьсан байна.

Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар хүмүүс хэдийгээр оффисоо санаж байгаа ч цаашид зарим өдөр гэрээсээ ажилладаг байхыг илүүд үзэж байгаа аж. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр цар тахал дуусч, амьдрал эргээд хэвэндээ орсон ч ихэнх хүмүүс долоо хоногийн нэгээс хоёр өдрийг гэрээсээ ажилладаг өдөр болгох хүсэлтэй байгаа гэнэ.

Нөгөө талаас компанийн удирдлагууд ч ажилчдынхаа хүсэлд тохируулан ажлын цагийг уян хатан байлгах тал дээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал, "Lloyds Banking" группийн ажилчдын 80 хувь нь долоо хоногийн дор хаяж гурван өдөр оффистоо ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Тиймээс тус компани ирэх хоёр жилийн хугацаанд оффисын нягтралаа 20 хувиар бууруулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эдгээрээс гадна "Gоldman Sachs" тэргүүтэй олон нэр хүндтэй компаниуд үргэлж гэрээсээ ажиллах нь 100 хувь таатай зүйл биш хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж