“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа | News.MN

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны гургавдугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг m.khaliun@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод ирүүлнэ үү.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:

  • Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
  • Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
  • Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.

Шагнал:

  • Тэргүүн байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
  • Дэд байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
  • Гутгаар байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (20000 төгрөг)

Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авна уу.

Холбогдох мэргэжилтэн: М.Халиун 70105652

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бод 2021-03-02 202.21.108.153

Одоо хальсанд зураг буулгахгүй л дээ. Дижитал эрин .!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж