ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны гургавдугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.
Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг m.khaliun@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод ирүүлнэ үү.
Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:
- Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
- Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
- Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
- Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.
Шагнал:
- Тэргүүн байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
- Дэд байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
- Гутгаар байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (20000 төгрөг)
Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авна уу.
Холбогдох мэргэжилтэн: М.Халиун 70105652
Холбоотой мэдээ