Сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалт ирэх сараас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалт ирэх сараас эхэлнэ

Сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалт ирэх сараас эхэлнэ

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино  хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад эхэлжээ. Энэ талаар ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа өнөөдөр /2021.03.02/ дуулгалаа.

ЦААШЛААД САРД 1000, БҮР БОЛОМЖ НЬ БҮРДВЭЛ САРД 5000 ЗАЛУУСЫГ СУРГАНА

Тэрбээр “ХНХЯ-ны хувьд халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн томоохон зорилтыг дэвшүүлж байгаагийн дотор  Засгийн газрын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой маш сайн уялдаж байгаа. Ажиллах хүчний судалгаанаас харахад 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 90 мянга гарсан байсан. Үүээс гадна сар бүр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий.  

43 мянган өрх дотор хөдөлмөрийн насны залуусыг ангилан авч  үзээд  нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, нэг  сарын хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулахаар хөтөлбөрөө бэлдэж байна.

Цар тахал гарахаас өмнө ажил олгогчдын зүгээс "Ажлын байр зарлахад  ажил дээр ирж байгаа хүн алга. Ирсэн ч гэсэн тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Хандлага нь биш байна" гэдэг шүүмжлэлийг хэлдэг байсан. Тиймдээ ч сургалтын зорилго нь мэргэжил, мэргэшил олгох гэхээсээ илүүтэй хувь хүний  хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжилд анхаарна. 

Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс  эхний  ээлжийн 500 залуусыг авах төлөвлөгөөтэй байна. Цаашлаад сард 1000, бүр боломж нь бүрдвэл сард 5000 залуусыг сургана. Энэ жилийн хувьд 5000 залуусыг хөтөлбөрт хамруулах зорилго тавьсан.

Монгол Улсын хувьд мэргэжлийн ажилчин анги дутагдалтай байна.  Мэдээж хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө ажлын байруудын захиалгыг гаргана. Төсөл хөтөлбөрт хамрагдах залуусыг ч мөн адил аль ажлын байран дээр очиж болох вэ гэдгийг  ч тодорхойлно. Аль нэгэн шаардлагатай мэргэжлээр сургана. Төгсөхдөө нэг сая төгрөгийг гардаж, сертификат авна. Ингээд шууд хөдөлмөрийн биржид бүртгүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажилд ажиллах тэргүүн эгнээний зуучлалд орно гэсэн үг. Энэ залуусаас бүрдсэн ажлын байрыг гаргасан компаниудад татварын болон бусад урамшууллыг олгоно. Төвлөрлийг сааруулах бодлого явуулсан компаниудад урамшуулал олгоно. 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж