4,310,026 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

4,310,026 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 2,172,012,479.64 төгрөгийн үнийн дүн бүхий 4,310,026 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто зам" ХК (AAR+10.34%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH +5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" ХК (MVO -14.91%) болон "Монинжбар" ХК (MIB -13.68%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 67,510 ширхэг нэгж эрхийг нийт 10,075,255 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 420 ширхэг үнэт цаасыг 42,000,000 төгрөгөөр, мөн багцын арилжаанд 556,004 ширхэг үнэт цаасыг нийт 5,004,036,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.64 хувиар буурч, 32379.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,521,903,191,920.72 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж