Атлетик 220 баг Хонг Конгт гурван тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Атлетик 220 баг Хонг Конгт гурван тоглолт хийнэ

Атлетик 220 баг Хонг Конгт гурван тоглолт хийнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр/2021.03.02/ Атлетик 220 клубыг Хонг Конгт "AFC Cup" тэмцээний хэсгийн шатны тоглолтуудаа хийх болсныг зарлалаа. AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "AFC Cup" тэмцээний хэсгийн шатанд шалгарсан Монголын Атлетик 220 клуб Хонг Конгийн Истерн Лон Лионс, Лий Ман болон Тайванийн Тайнан сити клубүүдтэй "J" хэсэгт багтсан билээ.

Цар тахлын улмаас "J" хэсгийн тоглолтууд Хонг Конгт ирэх тавдугаар сарын 14-20-ны хооронд явагдах бөгөөд Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд эхний тоглолтоо Тайванийн Тайнан сити багтай хийх бол хоёр дахь тоглолтоо Истерн Лон Лионс багтай сүүлийнхээ тоглолтыг Лий Ман багтай тус тус хийх хуваарьтай байна.

Б.Гарьдмагнай дасгалжуулагчтай Атлетик 220 багийн хувьд өнгөрсөн улирлын үндэсний дээд лигийн аваргаар тодорч, "AFC Cup" тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөө Улаанбаатар сити багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр буулган авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж