"Вакцин хийлгэснээс Олимпийн наадмыг өнжсөн нь дээр"

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

"Вакцин хийлгэснээс Олимпийн наадмыг өнжсөн нь дээр"

"Вакцин хийлгэснээс Олимпийн наадмыг өнжсөн нь дээр"

Олимпийн аварга, Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин Йохан Блейк covid-19-ийн вакцин хийлгэснээс Токио-2020 Олимпийн наадмыг өнжсөн нь дээр хэмээжээ. Өдгөө 31 настай тэрбээр орон нутгийнхаа "The Gleaner" сонинд өгсөн ярилцлагадаа “Миний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Би ямар ч вакцин хийлгэхгүй. Түүний оронд Олимпийн наадамд оролцохгүй байсан нь дээр. Би үнэхээр хийлгэхийг хүсэхгүй байна. Надад олон шалтгаан бий” хэмээжээ.

Ирэх Олимп нь түүний хувьд тамирчны замналынх нь сүүлийн Олимпод болох магадлалтай. Йохан Блейк насаараа шахуу Усайн Болтод дарагдаж ирсэн. 2012 оны Лондонгийн олимпод Усайн Болт 100 метр, 200 метрт алтан медаль авч байхад Йохон Блейк хоёр мөнгөн медаль хүртэж байлаа. Харин тэд хамтдаа 4х100 метрийн төрөлд 2012, 2016 онуудын Олимпод алтан медаль хүртэж байв.

IOC буюу Олон улсын олимпийн хорооны зүгээс Олимпод оролцох тамирчдыг сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэхийг уриалсан.

Саяхан Йохан Блейк твиттер хуудаснаа “Өөрийнхөө л бай. Битгий бусдыг дуурай. Мөн бие биенийгээ, бусдыг хүндэл. Сонголтондоо үнэнч үлд” хэмээн жиргэжээ.

Ямайкийн засгийн газар ирэх долоо хоногт covid-19-ийн вакцины эхний тунгаа хүлээн авах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж