С.Чулуун: “Чингис хаан” музейн захирлыг өлхөн хийж чадна

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

С.Чулуун: “Чингис хаан” музейн захирлыг өлхөн хийж чадна

С.Чулуун: “Чингис хаан” музейн захирлыг өлхөн хийж чадна

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Тэгвэл тус музейн захирлаар Соёлын сайд асан С.Чулууныг томилохоор шийдвэрлэсэн сурагтай.

Энэ талаар С.Чулуунаас тодруулахад “Би тийм зүйл сонсоогүй. Ганц нэг хүн над руу энэ талаар бичсэн байна лээ. Намайг эхлүүлсэн ажлаа дуусгачихаасай гэж бодож байгаа юм болов уу. Ер нь би энэ ажлыг өлхөн хийж чадна” гэлээ.

Музейн барилгыг 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн өмнө мэдээлэхдээ “Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байна.

Чингис хааны амьдарч байсан тухайн цаг үеийн ихэс дээдсийн түүхийг харуулсан музей шүү дээ. Тийм учраас XIII зуун, түүний өмнөх болон дараах үеийн хаадын хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэнэ” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж