“Ид шидийн орон” төвийнхөн хүүхдийн автобустай болжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

“Ид шидийн орон” төвийнхөн хүүхдийн автобустай болжээ

Хүүхэд, гэр бүлүүдэд тусламж хүргэх, хараа хяналт тавих ажлаа урьд урьдынхаас илүү хичээнгүйлэн хийсээр байгаа “Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв хүүхдийн автобустай болсноор “Ид шидтэй аялал" зохион байгуулж, хүүхдүүдээ хотын төв рүү сургалтанд хүргэж, "Автобустай сургалт" зэрэг бяцхан хүүхдүүддээ тустай ажил гүйцэтгэх боломжтой боллоо.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын санаачилгаар Моннис Моторс ХХК, Мобиком Корпораци , Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Шунхлай ХХК -иуд “Ид шидийн орон” төслийн багачуудад 26 хүүхдийн багтаамжтай Nissan Civilian автобусыг бэлэглэж, “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн хамт олонд хүлээлгэн өгсөн нь энэ юм.

Дэлхийд алдартай Ниссан брендийн автомашиныг Монголын зах зээлд хорь гаруй жилийн турш нийлүүлсээр ирсэн Моннис Моторс ХХК монгол орны уур амьсгал, стандарт, хэрэглээнд нийцсэн хүүхдийн автобусыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд тээвэрлэхэд зориулсан автобус хүлээлгэж өгч байгаадаа баярлаж буйгаа Моннис Моторс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар илэрхийллээ.

Хүүхдүүд “Ид шидийн орон” төслийн байруудын хооронд зорчих, хоттой танилцах, бусад үзвэр үйлчилгээнд хамрагдахад илүү хялбар болж байна. “Ид шидийн орон”-ыг санаачлагч Ч.Ганжавхлан энэхүү санаачилгад нэгдсэн үндэсний компаниудад талархлаа илэрхийллээ.

Ид Шид биелсээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж