Хятад дахь япончуудаас “covid-19”-ийн шинжилгээг хийхдээ шулуун гэдэсний арчдас авах аргыг ашиглахгүй байхыг Японы Засгийн газар Бээжингээс хүсчээ. Энэхүү арга нь тухайн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл зүйд нь хүнд тусдагийг анхааруулсан байна.
Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Като Кацүнобүгийн хэлснээр Бээжин дэх Японы Элчин сайдын яаманд дээрх асуудлаар хэд хэдэн хүн гомдол гаргасан аж. Хятадын талаас шинжилгээ авах журамд өөрчлөлт оруулах тухай хариу ирүүлэхийг Японы тал хүлээж байгаа аж. Тиймээс Япон улс тодорхой хариу авах хүртлээ энэ асуудлаар Хятадын талд үргэлжлүүлэн хандсаар байх болно гэдгээ илэрхийлжээ.
Хятадын хэд хэдэн хотод “covid-19”-ийн халдварыг хурдан, үр дүнтэй илрүүлэх зорилгоор зарим тохиолдолд шулуун гэдэснээс арчдас авах аргыг ашиглаж байгаа нь гадаадын иргэдийг бухимдуулж байна. Түүнчлэн зарим улсуудын Элчин сайдын яамны дипломат ажилтнуудаас ч ийм аргаар шинжилгээ авахыг шаардсан талаар хэвлэлүүд бичиж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ