Өмнөд туйлын мөс хагарч, 127 мянган га буюу Нью-Йорк хотын газар нутгаас том талбайтай, 150 метр зузаан мөсөн хавтан салан хөвжээ.
Хагарал Нэгдсэн Вант улсын судалгааны баазын ойролцоо өнгөрсөн долоо хоногт болсон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар анхны жижиг хагарлыг арав орчим жилийн өмнө илрүүлж байсан аж. Хагарал аажмаар томорч, өөр өөр цэгүүдэд үүссээр нэгдүгээр сард улам хүчээ авч, өдөрт нэг км орчим урт цуурал үүсэх болжээ. Удалгүй энэ сарын 26-нд зааг улам өргөссөөр маш том хэмжээтэй мөсөн уул үүсэн өмнөд туйлаас нэгмөсөн салжээ.
Хиймэл дагулаас авсан зургуудын мэдээллийг үзэхэд өмнөд туйлын тус хэсэг 35 жилийн турш тогтвортой байсан ч сүүлийн үед эрчимтэй цуурч эхэлсэн байна.
Зарим мэргэжилтнүүд болсон явдлыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон өмнөд туйлд байгуулсан баазын үйл ажиллагаатай холбон үзэж байгаа юм. Гэвч өдгөө өмнөд туйлын судалгааны баазаар хүн ажиллахгүй байгаагаас гадна өвлийн улирал үргэлжилж байгаа учир цаг агаар Цельсийн -50 хэмээс доош байгаа аж. Тийм нөхцөлд мөс хагарч, цуурах нь хачирхалтай үзэгдэл хэмээн эрдэмтэд үзэж, чухам юу болсныг тогтоохоор судалж эхэлжээ.
Ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд салсан мөсөн уул задгай далайд хөвөн одох эсэх нь одоохондоо мэдэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: DAILYMAIL
funny 2021-03-02 202.126.89.191
setgvvlch ghed hetsul ym yaandaa haha
Зосин 2021-03-02 202.179.21.205
Бичих юм олдохгүй байгаа юм байхдаа 3.4 жилийн өмнөх юм кк
Зочин 2021-03-02 64.119.20.96
Хайран сайхан мөс минь, эх дэлхийн баялаг болсон мөс минь, эх орнйиг минь ивээж байдаг мөс минь, монгол хүний сүр сүлд хийморь болсон мөс минь , Хөөрхий мөс минь, Хөх толботой мөс минь Та минь биднийгээ битгий орхиоч ээ ээ ээ!!
Зочин 2021-03-02 66.181.161.31
Хуцаад байгаа пязда вээ чи
Зочин 2021-03-02 106.101.0.106
харин тий
Зочин 2021-03-02 202.179.21.223
Xaxa
Зочин 2021-03-02 66.181.161.44
Udahgui delhii angarag shig bolno
/*-*/ 2021-03-02 49.0.142.40
Xятадын манай нүүрсийг авч шатаасгы л балаг. Дэлхий нийтээрээ баларч эхэллэээээээ
Зочин 2021-03-02 103.212.118.215
hogjiltei humuus shuu haahaha
Лавлаа 2021-03-02 103.229.121.35
Хөвөх эсэх нь тодорхойгүй байгаа юм уу хөвөөд явж байгаа юм уу Авцалдаагүй орчуулах юм аа
зочин 2021-03-02 202.179.27.174
хайран мөс буцаагаад наа
Зочин 2021-03-02 139.5.218.214
Хаанаас орчуулсан мэдээ вэ? Одоо дэлхийн өмнөд хэсэгт зун болж байгаа хөөе. Мэдлэггүй, сэтгүүлч царайлсан оронцогнууд аа
Зочин 2021-03-02 202.126.88.40
хайран мөс минь хагарахгүй л байвал сайн юмсан