“Эмчийн үзлэг хийх ёстойгоос вакцинжуулалт удааширч байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

“Эмчийн үзлэг хийх ёстойгоос вакцинжуулалт удааширч байна"

“Эмчийн үзлэг хийх ёстойгоос вакцинжуулалт удааширч байна"

Монгол Улсад хийж байгаа Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц хэдэн хувьтай байна вэ. Нийслэлд хэдэн цэгээр вакцин хийж байгаа бол?

-Эхний ээлжийн вакциныг нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын лавлагаа төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд байрлаж байгаа 22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, Covid-19 халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, вакцинжуулах үйл ажиллагаанд дайчлагдан ажиллах бусад салбарын хүмүүс багтаж байна.

Эдгээр хүмүүсийн вакцин хийлгэсний дараах урвал хүндрэлийн тандалтын байдлыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцин хийлгэсэн хүмүүст илэрч байна. Уг зааварт нийт вакцинд хамрагдсан хүний 50-60 хувьд нь вакцины дараах хариу урвал илрэхээр байгаа.

Монгол Улсын хувьд 40 орчим хувьд вакцины дараах урвал илрэхдээ халуурах, толгой өвдөх, бие жихүүдэс хүрэх, тарьсан хэсэгт хөндүүрлэж байгаа. Шинж тэмдэг аяндаа 2-3 хоногт арилж байна. Хэрвээ шаардлагатай гэвэл шинж тэмдгийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц хэвийн, вакцины дараах ноцтой хүндрэл бүртгэгдээгүй.

-Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан нь юу вэ?

-Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг хамруулах бол энэ  долоо хоногоос хариу арга хэмжээний багийн гишүүдийг хамруулж эхэлнэ. Хоногтоо 1700 хүн нийслэл дэх 22 цэгээр вакцинд хамрагдсан байна.

Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан гэвэл цар тахлын үед зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, заавал эмчийн үзлэгт орох шаардлагатай байдаг. Мөн вакцин хийлгэсэн хүмүүсээ 30 минут ажиглах заалттай байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байгаа.

-Вакцинжуулалтын ажилд хэчнээн эмч, мэргэжилтэн ажиллаж байна вэ?

-Эмч, мэргэжилтэн хүрэлцээтэй байгаа. Дан ганц вакцинжуулалтаас гадна бусад бүх ажилтайгаа уялдуулан эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж