Сөүлээс ирэх 160 иргэнийг 10 хоног тусгаарлана | News.MN

Сөүлээс ирэх 160 иргэнийг 10 хоног тусгаарлана

Сөүлээс ирэх 160 иргэнийг 10 хоног тусгаарлана

Сөүлээс ирэх 160 иргэнийг 10 хоног тусгаарлана

УОК-оос гаргасан хуваарийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авна. Энэ дагуу Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 160 иргэн эх орондоо ирнэ.

Тусгай үүргийн нислэгээр ирэх  иргэдийг  10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлах юм.

Гадаадаас ирж буй иргэд хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагдах боломжтой. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан есөн буудлаас сонгосон тохиолдолд өдөрт 100-270 мянган төгрөгийн үнээр байрлах юм. Энэ сард тусгай нислэгээр нийт 1920 иргэнээ манай улс татан авна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж