БНХАУ эрчим хүчийг зөв зарцуулдаг, хүлэмжийн хийгүй, байгальд ээлтэй улс болох зорилтынхоо хүрээнд Өвөр Монголд бүх төрлийн цахим валют олборлох, зарим ган, кокс, метанол зэрэг боловсруулахад маш их эрчим хүч шаардагддаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүдийг хориглож, бүрмөсөн зогсоохоор болжээ.
Бээжин эх газрын нийт 30 бүсэд зориулан 2019 онд биелүүлэх зорилт тавин ажиллахад Өвөр Монгол ганцаараа шаардлага хангалгүй хоцорч, багагүй шүүмжлэл дагуулсан.
Харин 2021 онд Хятадын хоёр дахь хамгийн их эрчим хүч зарцуулагч хэсэг буюу Өвөр Монгол эрчим хүчний хэрэглээгээ таван тонн нүүрстэй тэнцэх хэмжээгээр бууруулах зорилт тавьсан байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн нэгж тутамд ноогдох эрчим хүчний хэрэглээг 2020 оныхоос 3 хувиар багасгах төлөвлөгөөтэй аж.
Цахим валют олборлоход компьютеруудыг дээд хүчин чадлаар нь удан хугацааны турш ашигладаг тул асар их хэмжээний цахилгаан хэрэглэдэг. Тиймээс энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Өвөр Монголд бүх төрлийн цахим валют олборлолтыг бүрэн зогсоох аж. Өнөөг хүртэл Өвөр Монгол эрчим хүчний хямд үнээсээ шалтгаалан Сичуань, Шинжаантай ижил цахим валют олборлолтын таатай цэг байсаар иржээ.
Түүнээс гадна хоцрогдсон технологитой ган, ферр, хайлш, кокс, бал чулуу боловсруулах үйлдвэрүүд болон нүүрс шатаан эрчим хүч гарган авдаг дулааны цахилгаан цтанцуудыг 2022 оны сүүл гэхэд халахаар болсон байна.
Хятадын дарга Ши Жиньпин 2060 он гэхэд улсаа хүлэмжийн хийгүй орон болгоно хэмээн амласанд орон нутгийн удирдлагууд эрчим хүчний хэрэглээг хянах, ашиггүй хэрэглээг хязгаарлах тал дээр хичээнгүйлэн ажиллаж эхэлсэн юм.
Өвөр Монголын эрчим хүчний хэрэглээ 2016-2019 онд 9.5 хувиар буюу 65.62 сая нүүрсний хэмжээгээр өссөн байна. Тиймээс Өвөр Монгол дээрх байдлаар эрчим хүч хэмнэхээс гадна 2025 он гэхэд 100 гаруй гигаваттын эрчим хүчийг сэргээгдэх технологиор шийдэхээ амлажээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-03-02 43.242.243.121
Монгол руу хамаг юмаа зөөгөөд ороод ирэх бий дээ
Зочин 2021-03-02 66.181.170.73
сэргээгдэх эрчим хүч нар салхин станц гэдэг бол барууныхны бидний хулхин дээр цэцэг ургуулчаад өөрсдөө биднээс ураныг нь олборлож эзэн суух санаатай. цөмийн станцитай болох хэрэгтэй.
Зочин 2021-03-02 202.126.89.103
Өвөр Монгол эрчим хүчний хэрэглээгээ таван тонн нүүрстэй тэнцэх хэмжээгээр бууруулах зорилт тавьсан байна. Таван сая тонн уу?
Зочин 2021-03-02 66.181.161.120
Бямбасайхныг шоронгоос гаргаж сэргээгдэх эрчим хүчний мега төслийг нь үргэлжлүүлэх боломж өгөх хэрэгтэй болж дээ
Хуульч 2021-03-02 202.9.40.218
Бүх улс нүүрснээсээ салж байхад манайх л нүүрсээ улам ухаж, нүүрсний станцаа барьсаар? Дэлхийгээс үнэхээр хоцрогдлоо.
Зочин 2021-03-02 66.181.189.231
Дулааны цахилгаан станцынхаа технологийг сайжруулах нь чухал болохоос нүүрс шатаах нь шууд муу гэсэн үг арай биш.
Зочин 2021-03-02 121.178.176.215
Нүб- ээс татвар тавиад эхэлвэл яах уу
Зочин 2021-03-02 202.21.109.87
ЗӨВ
haak 2021-03-02 66.181.188.219
manai nuurs ulam l unegui bolohnide
Зочин 2021-03-02 59.153.85.77
bolj bolj