АСЕМ-ын хүрээнд хот тохижилтын нэмэлт ажлуудыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын хүрээнд хот тохижилтын нэмэлт ажлуудыг хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/274 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  төсвийн  хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс Ази Европын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх гурван тэрбум төгрөгийн хот тохижилтын нэмэлт ажлын жагсаалтыг батлав.

Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа. Хот тохижилтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

АЗИ ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АРВАН НЭГДҮГЭЭР УУЛЗАЛТЫН
БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ  ХОТ ТОХИЖИЛТЫН
НЭМЭЛТ АЖЛЫН ЖАГСААЛТ

Хот тохижилтын ажлын байршил

Ажлын тоо хэмжээ

 Төсөвт өртөг /төгрөгөөр/

 

Явган хүний замын хавтанг нөхөн сэргээж будах ажил

 

 

1

Энхтайвны өргөн чөлөө /Зүүн 4 замаас 25-р эмийн сангийн уулзвар хүртэл/

7500 м2

150 000 000

2

Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас Мишээл экспогийн хойд уулзвар хүртэл/

6005.75 м2

120 115 000

3

Зайсангийн гудамж

2850 м2

57 000 000

4

Олимпийн гудамж

2200 м2

44 000 000

5

Их тойруу /Баруун 4 замаас Баянбүрд хүртэл/

6767.5 м2

135 350 000

6

Их тойруу /Зуун айлын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэл/

4090 м2

81 800 000

7

Их тойруу /Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэл/

3200 м2

64 000 000

8

Нийслэл хүрээ өргөн чөлөө

2120 м2

42 400 000

9

Гэндэнгийн гудамж

1860 м2

37 200 000

 

Дүн

 

731 865 000

 

Шаардлага хангахгүй хуучин явган замыг хуулж, шинээр барих ажил

 

 

10

Энхтайвны өргөн чөлөө /Зүүн 4 замаас Баруун 4 замын уулзвар хүртэл/

2600 м2

143 000 000

11

Олимпийн гудамж

1800 м2

99 000 000

12

Жамьян гүний гудамж

1225 м2

67 375 000

13

Их сургуулийн гудамж

910 м2

50 050 000

14

Зайсангийн гудамж

670 м2

36 850 000

15

Токиогийн гудамж /Сансарын шатахуун түгээх станцаас Чингис зочид буудлын уулзвар/

1514.73 м2

83 310 200

16

Сүхбаатарын гудамж

645 м2

35 475 000

 

Дүн

 

515 060 200

 

Унадаг дугуйн зам барих ажил

 

 

17

Олимпийн гудамж

2000 м2

60 000 000

18

Нийслэл хүрээ өргөн чөлөө

6000 м2

180 000 000

19

Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас ХУД-ийн уулзвар хүртэл/

4400 м2

132 000 000

 

Дүн

 

372 000 000

20

Наадамчдын зам

6755 м2

283 710 000

21

Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрний хоёр талын далан

1150 м2

48 300 000

22

Автозамчдын гудамж, Сэлбэ голын баруун талын далан

2500 м2

105 000 000

23

Нийслэл хүрээ өргөн чөлөө

1000 м2

42 000 000

24

Зайсангийн гудамж

1000 м2

42 000 000

 

Дүн

 

521 010 000

 

Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй гадна сурталчилгааны том, жижиг самбарыг албадан буулгах

 

 

25

Энхтайвны өргөн чөлөө

7

4 950 000

26

Нарны зам

5

4 000 000

27

Нийслэл хүрээ өргөн чөлөө

8

7 600 000

28

Их тойруу

11

6 600 000

29

Сөүлийн гудамж

5

4 550 000

30

Ард Аюушийн өргөн чөлөө

2

1 900 000

 

Дүн

 

29 600 000

 

Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах ажил

 

 

31

Энхтайвны өргөн чөлөө

3250 у/м

2 600 000

32

Чингисийн өргөн чөлөө

1060 у/м

848 000

33

Энэбишийн өргөн чөлөө

1685 у/м

1 348 000

34

Ард Аюушийн өргөн чөлөө

1736 у/м

1 388 800

35

Их тойруу

1600 у/м

1 280 000

36

Бага тойруу

2500 у/м

2 000 000

 

Дүн

 

9 464 800

 

Барилгын гадна фасадны засвар шинэчлэлийн ажил

 

 

37

Чингисийн өргөн чөлөөний дагуух 8 орон сууцны гадна фасад засвар

7200 м2

252 000 000

38

Хуримын ордны гадна фасад засвар

1100 м2

44 000 000

 

Дүн

 

296 000 000

39

Мод тарих суулгац худалдан авах

 

150 000 000

 

Бусад хот тохижилтын ажил

 

 

40

Ханын зурган чимэглэл

 2000 м2

60 000 000

41

Автозамын болон явган замын хүний хэвтээ тэмдэглэгээний ажил

 2500 м2

50 000 000

42

Дүнжингаравын замын дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилт хийх

15

165 000 000

43

АСЕМ-ын чуулга уулзалт, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хот чимэглэх зардал

 

100 000 000

 

Дүн

 

375 000 000

 

НИЙТ ДҮН

 

3 000 000 000

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж