Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор шүүхийн байранд явуулж байна.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ыг тус шүүх 2020 оны арваннэгдүгээр сард батлан гаргасан юм. Уг журамд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан долоо хоногт хоёр удаа хуралдана. Мөн шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийхээр заасан байна. Түүнчлэн танхимд шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар тусгайлан зохицуулжээ.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-тай http://supremecourt.mn/news/549 дээрх линкээр орж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж