Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

Цар тахлаас болж агшсан эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  Хөтөлбөрийн хүрээнд  фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тиймээс энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа.  Гэтэл зарим хэвлэл, сошиалаар залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл цацагдсан.  Энэ мэдээлэл худлаа.  Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг  багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж