Балын харандааны шинэ үе

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Балын харандааны шинэ үе

Та бидний хэрэглэдэг балын харандаа үзэг болжээ. “Sharpie”
компани энэхүү шингэн балын харандааг зохион бүтээсэн байна. Энэхүү үзэг нь балын
харандааны балыг шингэн хэлбэрт оруулсан бэхтэй ба уг үзгээр бичсэн зүйлийг
баллуураар арилгах боломжтой аж.

Гэхдээ бичсэнээс хойш гурав хоногийн дотор арилгах
боломжтой ба гурваас дээш хоног болоход бэх бүрэн хатаж арилгах боломжгүй болдог
гэнэ.

Энэхүү үзэг танилцуулагдаж эхлээд оюутан сурагчдын дунд
нэлээд эрэлт үүсгээд байгаа бөгөөд ирэх есдүгээр сараас худалдаанд гарч эхлэх
юм байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж