Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын "AstraZeneca" вакцины анхны тунг хийлгэсэн. Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн (2021.3.2) байдлаар 9531 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Эхний ээлжинд эмч, онцгой байдал, цагдаа нарыг вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс 14-ны хооронд "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэхээр болжээ.
УОК-оос иргэдээ вакцинжуулалтад хамрагдах шат, дарааллыг тогтоосон.
ЗОРИЛТОТ ХҮН АМ | Хамрагдах хүн амын тоо | Нийт хүн амд эзлэх хувь | |
1 | Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид | 56.047 | 1.7% |
2 | Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) | 52.750 | 1.6% |
3 | 50-аас дээш насны хүн ам | 583.545 | 17.7% |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэд | 230.781 | 7% |
5 | Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) | 276.937 | 8.4% |
6 | Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) | 65.937 | 2% |
7 | Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт) | 329.687 | 10% |
8 | Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид | 69.234 | 2.1% |
9 | Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам | 313.202 | 9.5% |
1.978.120 | 60% |
Одоогоор Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдад хийх вакцинжуулалт дуусаагүй байгаа юм. Гишүүдийн дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад вакцин хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ