Дэлхийн эдийн засаг сэргэж эхэлснээр эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны эрэлт буурч байна. 2021 он гарснаас хойш алтны үнэ таван хувиар буурчээ. Үүнтэй холоотойгоор “Goldman Sachs” 2021 оны алтны үнийн таамгаа 2300 ам.доллараас 2000 ам.доллар болгож бууруулав.
Он гарснаас хойш алтны үнэ зургаан хувиар унаж, хоёр дахь сардаа дараалан буурахад АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсч, эрэлт буурсан нь нөлөөлжээ. Тус улсын Төв банкны тэргүүн Жером Пауэлл эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн нь алтны үнэ буурахад нөлөөлсөн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн байдлаар алтны спот үнэ 0.43 хувиар буурч, унц нь 1797.28 ам.доллар болоод байсан бол Даваа гаригт 0.21 хувиар өсч, унц нь 1738 ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: GOLDPRICE.ORG
Холбоотой мэдээ