Covid-19-ийн эсрэг “AstraZeneca” болон “Pfizer” вакцинуудын ганц тун нь 80-аас дээш настнуудын өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдлийг 80 гаруй хувиар бууруулж байгааг Английн нийгмийн эрүүл мэндийн газар буюу PHE (Public Health England) байгууллагын судалгаа харуулжээ.
Тус байгууллагын хийсэн судалгааны тайланд дурдсанаар сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Их Британи даяар 80-аас дээш настнуудын эрүүл мэнд Covid-19 өвчний улмаас муудаж, эмнэлэгт хэвтэх хувь огцом буурч, нэг орон тоо руу шилжсэн байна.
PHE цаашид тус улсад анх тархсан covid-19-ийн мутацид орсон хувилбарын эсрэг вакцинууд хэрхэн ажиллаж буйг нарийвчлан судлах гэнэ. Их Британи улсад 20 сая гаруй хүн вакцины эхний тунгаа хийлгээд байгаа ба энэ нь тус улсын хүн амын 30 гаруй хувь юм. Эхний ээлжинд өндөр настнууд вакцинжуулалтад хамрагдаж байгаа байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ