Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо | News.MN

Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

COVID-19

Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.02) мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, March 1, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

чигдөр нийт 13108  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  48 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс  43 хүн нь хяналтад авсан хүмүүсийн ойрын хавьтал бол хоёр хүнээс халдвар  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох судалгааг хийж байна.  Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн халдварууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 655 хүн эмчлүүлж байгаагаас  биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр  71, хүнд ес, нэн хүнд нэг хүн байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 3000-д хүрлээ. Үүнээс дотоодод халдвар авсан 2481 тохиолдол байна. Өчигдөр илэрсэн 48 тохиолдлын хувьд Баянзүрх дүүргээс 16, Баянгол 7, Сүхбаатар 5, Сонгинохайрхан дүүргээс есөн хүнээс тус, тус халдвар илэрсэн. Халдвар ихэвчлэн үйлчилгээний газрууд ялангуяа хүнс худалдааны захуудад бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Дүүргийн эрүүл мэндийн төвийн 22 цэгт 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод онцгой байдал, цагдаа нарыг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалын тандалтын байдлыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Тухайлбал, вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь халуурах, толгой өвдөх, бие арзайх, вакцин хийлгэсэн газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногт арилдаг. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж