Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.02) мэдээллээ хийлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, March 1, 2021
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
-Өчигдөр нийт 13108 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 48 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс 43 хүн нь хяналтад авсан хүмүүсийн ойрын хавьтал бол хоёр хүнээс халдвар "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох судалгааг хийж байна. Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн халдварууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 655 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд ес, нэн хүнд нэг хүн байна.
–ХӨСҮТ шинжилгээний хариуг зөрүүлсэн талаар иргэнээс гомдол ирсэн. Шинжилгээний хариу өглөө нь сөрөг гарч, өдөр нь эерэг гарсан учраас ХӨСҮТ-эд тусгаарласан байна. Үүнийгээ программын алдаа гэж тайлбарласан байх юм.
-Гэрэгэ систем дээр шинжилгээ авч байгаа бүх лаборатори төвүүд холбогдсон байдаг. Тус системийн хэрэглээ тал дээр ялангуяа шинээр холбогдож байгаа лаборатори төвүүд дээр үйл ажиллагаатай холбоотой алдаа гарсан. Цөөн тохиолдол сөрөг гарсан. Алдаагаа зассан учраас цаашид ийм алдаа гаргахгүй.
-Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өдөрт хичнээн хүн вакцинд хамрагдаж байгаа вэ? Вакцинжуулалт удаашраад байгаагийн шалтгаан юу вэ?
-Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1700 хүн 22 цэгт вакцинд хамрагдсан байна. Цар тахлын үед вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, эмч тухайн хүнд заавал эрүүл мэндийн үзлэг хийх, вакцин хийлгэсний дараа 20-30 минут ажиглаж байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна.
-Вакцин хийлгэсэн хүмүүст 20-30 минутийг зарцуулах хугацааг хурдасгах боломжтой юу
–Олон улсад вакцин хийлгэсний дараа хүнийг 15-30 минут ажиглаж байгаа. Монгол Улсад вакцин хийлгэсний дараах ажиглалтыг 30 минут байхаар тогтсон.
-Жирэмсэн, төрөх эхчүүдээс 72 цагийн PCR шинжилгээ шаардаж байна. Төрөх эмнэлгүүд өөрсдөө шинжилгээ авах боломжгүй юу?
-Төрөх эхчүүдийн шинжилгээ эмнэлгүүд дээр хийгдэж байгаа. Ер нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсээс тухайн эмнэлэг шинжилгээг авч байна.
–Монгол эрэмтэд шүлснээс шинжилгээ авах ажил ирэх долоо хоногт эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Эрдэмтэд бүтээлээ бэлэн болгосон хэрэг үү?
-АШУҮИС-ийн эрдэмтдийн баг, Мюнхны Технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтраад шүлснээс шинжилгээ хийх оношлуурыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Удахгүй туршилтад орно.