Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс Covid-19 илэрчээ

Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс Covid-19 илэрчээ

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.03.01/ 23.00 цаг хүртэл хуралдаж, Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь, хоёрдугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Малчин сумаас Улаангом суманд ирж, тэндээс Улаанбаатар хот руу явсан нэг иргэнээс хоёрдугаар сарын 28-нд Сovid-19 илэрсэн байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд мэдээлэхдээ "Тухайн иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон. Тэгээд энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тиймээс Улаанбаатараас аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дагуу бид хариу арга хэмжээ авч, сэрэмжлүүлэх үүднээс тухайн иргэний хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах шаардлага гарч байна.

Үүний дагуу Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, шинжилгээ авах үйл ажиллагааг авна. Шинжилгээний хариуг баталгаажуулахад тодорхой цаг хугацаа орох учраас 2021 оны гуравдугаар сарын 1-ны 23.00 цагаас гуравдугаар сарын 3-ны 23.00 цаг хүртэлх 48 цагийн хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд эдгээр сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож байна" гэлээ.

Халдвар авсан иргэнийг Улаанбаатарт тусгай чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч, гэрийн тусгаарлалтад авсан. Одоо ажиглалтад авч тандан судалж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж