Цахим мөнгө бидний амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болжээ | News.MN

Цахим мөнгө бидний амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болжээ

Цахим мөнгө бидний амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болжээ

Цахим мөнгө бидний амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болжээ

“MonPay” апликейшн нь 2020 оны есдүгээр сард “мэндэлсэн”. Магадгүй “Candy Pay”-ийг “MonPay” болгож шинэчилсэн гэж хэлэх нь илүү зөв байх.

2021 оны хоёрдугаар сар гэхэд ойролцоогоор 550’000 гаруй хэрэглэгчтэй болоод буй “MonPay” апликейшн нь шинэ үйлчилгээ, боломжууд болон загвар, функцээ олон янзаар хөгжүүлэхийн хэрээр идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо улам бүр нэмэгдсээр байна.

Хэрэглэгчид ихээр нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь брэндийн имиж “Candy Pay”-ээс “MonPay” болж шинэчлэгдсэнтэй холбоотой гэж би бодож байна. Үнэнийг хэлэхэд брэндийн өөрчлөлтөөс бидний хамгийн их хүлээж байсан зүйл бол хэрэглэгчдийн өсөлт байв.

Анх 2014 онд бид Candy Лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлж, Мобикомын хэрэглээ хийсэн хэрэглэгчдэдээ Candy оноо өгч эхэлсэн. Хэрэглэгчид цуглуулсан оноогоороо өдөр тутмын хэрэглээний зүйлсээ авах боломжтой ба үүнд хоол хүнс, кофе, ном зэрэг төрөл бүрийн зүйлс багтаж байсан юм. Мөн үүний зэрэгцээ Candy оноотой хэрэглэгчдийнхээ дунд олон төрлийн урамшуулалт хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ.

Ингэснээр Candy оноо нь үнэ цэнийн хувьд төгрөгтэй адилхан болж эхэлсэн бөгөөд цахим мөнгө болон үндэсний мөнгөн тэмдэгт хоёрын хоорондын үнэ цэнийг нь ялгах шаардлагатай болов. Тиймээс бид Монгол дахь дижитал валют буюу цахим мөнгөний хэрэгжилтийн талаар Монголбанкны удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцаж эхэлсэн. Тухайн үед олон хүмүүс Дижитал валют болон Крипто валютын хоорондох ялгаан дээр бага зэрэг төөрөлддөг гэдгийг мэдсэн юм.

Гол ялгааг нь дараах хоёр зүйлээр тайлбарлая:

  1. Дижитал валют нь Монголбанкнаас зөвшөөрсөн Монгол Улсын албан ёсны мөнгөн тэмдэгт төгрөгтэй дүйцэх үндэсний мөнгөн тэмдэгт гэж үздэг. Харин крипто валют нь Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй.
  2. Дижитал валютын нэгжийн үнэ цэн нь үндэсний мөнгөн тэмдэгттэй адил. Жишээ нь, 1 Candy = 1 Төгрөг. Харин крипто валютын нэгжийн үнэ цэн нь үргэлж өөрчлөгдөж, хувьсах шинжтэй байдаг.

2018 оны аравдугаар сард Монголын хамгийн анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг Мобиком Групп компанийн нэг болох МобиФинанс ББСБ-д олгов. Бид энэхүү үйл явдлыг Монгол Улсад цахим мөнгөөр дамжуулан финтекийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн томоохон алхам болсон хэмээн үздэг. Цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авснаар Мобикомын Candy Лояалти Хөтөлбөр нь МобиФинанс компанийн “Candy-Цахим Мөнгө” болж өөрчлөгдсөн юм.

Дашрамд дуулгахад Монголд одоогоор МобиФинанс зэрэг цахим мөнгөний лиценз эзэмшигч нийт таван компани байдаг ба зөвхөн эдгээр компани л цахим мөнгө ашиглан гар утас болон цахим хуудас, апликейшн дээр суурилсан ​​санхүүгийн бизнес эрхлэх зөвшөөрөлтэй юм.

МобиФинанс анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авахтай зэрэгцэн бид ухаалаг гар утастай иргэдэд зориулж "Candy Pay Апликейшн"-ыг хөгжүүлсэн. Энэ нь Монголд анх удаа ухаалаг гар утсан дээр суурилсан цахим мөнгөний албан ёсны төлбөрийн хэрэгсэл болж байлаа.

Candy нь анх зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулсан уламжлалт Лояалти хөтөлбөр байсан бол цахим мөнгөний тусгай зөвшөөрөлтэй болсноор Монгол Улсын албан ёсны төлбөрийн хэрэгсэл болж, гагцхүү Мобикомын хэрэглэгч гэлтгүй Монгол Улсад байгаа бүх хүн ашиглах боломжтой болсон юм.

Монгол Улсын Санхүүгийн салбарт болсон энэхүү түүхэн үйл явдлын дараа Candy Pay төлбөрийн апликейшны хэрэглэгчийн тоо жигд хурдаар өссөн. Гэсэн хэдий ч харамсалтай нь өсөлтийн хурд, хэмжээ нь бидний төлөвлөсөн зорилтот түвшинд хүрээгүй л байв. Учир нь “Candy Pay бол зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдсан уламжлалт Лояалти хөтөлбөр” гэсэн дүр төрх хүмүүсийн ойлголтод хүчтэй хэвээр байсан тул тэрхүү төсөөллийг өөрчлөх, өдөр тутмын төлбөрийн хэрэглээнд Candy Pay апликейшныг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрүүлэх нь бидний хувьд томоохон сорилт хэвээр байв.

Тиймээс бид “Candy Pay”-ийн брэнд имижийг өөрчлөх шийдвэр гаргаж, санхүүгийн төлбөрийн хэрэгсэл гэдгийг илүү мэдрүүлэх зорилгоор “MonPay” нэрийг өгсөн юм.

Уг өөрчлөлтийн дараа Монголчуудын дийлэнхэд нь “MonPay” бол та бүхний өдөр тутамдаа хялбархан ашиглаж болох төлбөрийн нэг хэрэгсэл гэдэг ойлголтыг суулгаж чадсан.

Экосистемийн хөгжлийг ч энэ үйл явдалтай уялдуулж болно. Товчхондоо, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэглээ, тэдгээртэй холбоотой үйлчилгээ, боломжуудыг гар утасны төлбөрийн апликейшнуудад суулгасан гэсэн үг. Жишээ нь, цахилгааны төлбөр, усны төлбөр, зээл авах/төлөх гэх мэт үйлчилгээнүүдийг " MonPay"-ээр авч эхэлснээр хүмүүсийн амьдралд " MonPay" урьд өмнөхөөс илүү ойр болсон.

"MonPay" апликейшн нь маш олон үйлчилгээний газруудтай холбогдож чадсан. Тухайлбал, кафе, ресторан, клуб, хүнсний дэлгүүр, супермаркет, номын дэлгүүр, кино театр, ШТС гэх мэт Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг 5’000 гаруй худалдаа эрхлэгч, хувь хүн, байгууллага багтаж байгаа юм. Мөн 20 мини апликейшн, өөрийн гэсэн онлайн дэлгүүргүй 40 мини дэлгүүр зэрэг багтана. Түүнчлэн, хэрэглэгчид "MonPay" апликейшныг ашиглан, дэлгүүрт байрлах банкны "qPay" QR кодыг уншуулж үйлчилгээнийхээ төлбөр тооцоог хялбархан хийх боломжтой.

Мөн UBCab, Unegui.mn, E-Mongolia апликейшн гэх мэт Монголын томоохон үйлчилгээний газрууд " MonPay"-д ар араасаа нэгдэж байна. Тэр дундаа “MonPay”-ийг ашиглан гар утас болон компьютер тоглоомын “item”-уудыг ч олон улсын карт ашиглахгүйгээр авах боломжтой юм.

Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада


E-money, already part of our life in Mongolia

“monpay” was born in September 2020. Maybe it must be more correct to say “candy pay” was reborn as “monpay”. The number of its application download has been sharply increasing since its reborn.

By February 2021, approximately. Over 550k downloads has been conducted already. Accordingly, active user numbers also have been increasing a lot following with variety of unique development of new service and function of “monpay”.

I think that one of reasons of this sharp increase of user of “monpay” attribute to its brand image change from “candy pay to monpay”. To be honest, this was our most expected reaction by brand change from “candy pay to monpay”.

As “monpay” origin, initially we started “candy” as a part of customer loyalty program in 2014. We started giving “candy point” to our customer depending on their usage volume of MobiCom mobile service. Our customer could exchange their own cumulated points with variety of goods such as food, coffee, grocery on daily life and so on in our partner merchants. Then, time to time, MobiCom organized attractive campaign & promotion and lottery events as well using this candy point program for point holders.

However, this candy point itself started having quite similar value to money, “Mongolian Tugrik” and it was required to distinguish the value and use between commercial point and national currency. Therefore, we started discussion of Digital Currency (e-money) implementation in Mongolia with Mongol Bank to step further. By the way, there was slight confusion in those days among many people of the difference between Digital Currency and Crypto Currency. The main difference are two things. 1. Digital Currency is authorized currency by Mongol Bank and It is treated as official Mongolian currency = National Currency. But Crypto Currency has not been authorized by Mongol Bank as national currency. 2. The unit value of Digital Currency will not change compered with national key currency. e.x. 1 candy = 1 MNT. However, the unit value of Crypt Currency will change and is variable always.

In October 2018, the first e-money license in Mongolia was granted to one of MobiCom Group company, MobiFinance. I believe that it was our large step toward acceleration of Fintech development with Digital Currency in Mongolia. By this licensing of e-money, Candy point program by MobiCom transformed to “candy e-money” operated by MobiFinance.

By the way, there are totally five e-money license holders at present in Mongolia including MobiFinance. Only five of us are allowed to have financial business by e-money on Mobile and Web Application as Non-Banking Financial Institute.

At the same timing of the first e-money license obtaining by MobiFinance, we launched “candy pay application” for smartphone user. This was the first official e-money license- based payment application service on smartphone in Mongolia.

As I mentioned earlier, candy point program was a traditional loyalty program only for MobiCom users exclusively. However, it transformed as Mongolian official payment application service by e-money to openly anyone else in country without any exclusivity to non-MobiCom mobile users.

After such historical events in Financial industry of Mongolia, the number of candy payment application user increased stably. However, unfortunately the growth speed and volume were not meeting with our planned target and fur slower than we expected. Even though candy pay application users increased stably, there was still strong image of “traditional point program only for MobiCom users” in the market, then it was still sort of barrier for us to penetrate and break those people’s image and acceptance of daily use of candy payment as official Mongolian e-money.

Therefore, we made decision to change “candy pay” brand itself, then created the name which sounds more like financial (payment) application service, “monpay”.

By this new branding by “monpay”, I think it enabled majority of Mongolian people to change image of our payment application service, then to feel that “monpay” is financial and payment application service to use on daily life.

Additionally, I can touch on "Ecosystem expansion". The service and function which are related to people’s daily life has been embedded into Mobile payment Apps a lot. Electricity payment, water purchase, loan service etc. Thus, People are more getting familiar to using “monpay” as daily settlement method than before.

Now “monpay” has variety of connectivity in inside of application by “mini-Apps” and “mini-stores”. Mini-Apps is “Apps in Apps” structure. Many sub Apps by our partners are connected and running on “monpay” platform. “mini-store” is for the merchants who don’t have their own physical shops or other touch point to their customers. "mopay” as platform is enabling such small merchants to start and run business.

Also, numerous number of partner merchants where monpay is available are located across city i.e. Café, Restaurant, Bar, Grocery shop, Supermarket, Bookstore, Cinema, Gas Stations and so on. Of course, “monpay” has direct connectivity with large scale merchants’ and service providers’ Apps as well. ex. E-Mongolia Apps, UB Cab, unegui.mn and so on. Moreover, by “monpay” Apps, users can scan banks’ “qPay” QR Codes in stores to pay for the products in thousands spot.

As one of unique function, “monpay” enables young generation to purchase smartphone and PC game Apps without using international credit card. Now they can purchase those items by “monpay” through its international connectivity with major game platform over the world.

Mobicom Corporation LLC, Chairman & CEO Tatsuya Hamada

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж